Хүнээ мартсан төр

Улс орноо хөгжүүлнэ гэсэн үгийг хүн бүр л хэлдэг. Яаж гэсэн асуултад ингэж ч шинэ санаа, дэвшилтэт технологи, техник оруулж ирлээ. Үйлдвэрлэлд нэвтрүүллээ гэж ярьдаг.

 

Ард түмний амьдрал сайжирч байна, дээшилж байна гэж төр, засгийн дээдчүүл “попордог”, бас эдийн засгийг өөдлүүллээ гээд хэдэн тоогоор хуурдаг.

 

Үндэсний статистикийн газрын мэдээллээр гээд л хэлнэ дээ. Нэг өрхийн бодит орлого өслөө, ДНБ-ий хэмжээ нэмэгдлээ гээд л улиг болсон тоо дурддаг. Энэ оны эхний улиралд ДНБ-ий өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 8.6 хувь болж өслөө гэж. Энэ нь бодит тоо биш. Яагаад гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай хийгээд цэвэр гадаадын Монголд ажиллаж байгаа компаниудын бүтээлийг хамтатган үзсэн хэрэг юм. Тэр 8.6 гэсэн үзүүлэлт дотор яг үндэсний үйлдвэрлэлийнх нь маш бага байгаа. Мөн өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг хүрлээ гэсэн тоо байна.

 

Гэтэл Монголын нийт өрхийн 50 шахам хувь нь ядуу, ядуувтар тэдний дундаж орлого 300 мянган төгрөг гэсэн тоо баримт зэрэгцэж байна.

 

Сая болсон шинэ эдийн засгийн форумд оролцогчид энэ бүхэнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна лээ. Эдийн засагчид хэлэхдээ, бид сүүлийн 10-20 жил эдийн засгаа солонгоруулъя, шинэ түвшинд хөгжүүлье гэж ярилаа. Бодит үр дүн гарсангүй. Хэдийгээр чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн гэвч манай үндэсний компаниуд олон улсад мөрддөг стандартыг тун хагас дутуу ашиглаж байна.

Төр, засаг нь хувийн хэвшлийн үгийг сонсохгүй байна. Хэдийгээр бүх боломж бололцоо нь бүрдсэн тийм үед амьдарч бас хөгжилтэй орнуудын шинэ техник, технологийг авчраад байгаа ч хөгжил муу байгаагийн нэг шалтгаан нь хүнийхээ хөгжлийг орхигдуулсан явдал саад болж байгааг эдийн засагчид хэлж байх юм. Шуудхан хэлэхэд дэлхийд гарахад хүний хөгжил нь хоцорч урагшлая гэхээр Монголчууд бид шинэ юмыг хуучин аргаар удирдах гээд байгаа тухай тэд ярив.

Боломж бололцоогоо буруу ашиглаж байна. Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийг зөв харж чадахгүй байна.

 

Наад зах нь Монголд сүүлийн жилүүдэд мөнгө их орж ирсэн. Гагцхүү түүнийгээ буруу зарцуулж байгаа юм. Ёстой тосч авснаа гарынхаа салаагаар урсгаж, алдаж алгассаар.

 

Цөөн баримт дурдахад дөрвөн миллиард ам.долларыг халамж гээд тараачихсан. Сүүлийн 10 жилд гэхэд 329 сая ам.доллараар гаднаас машин оруулж ирсэн. Өөр нэг баримт хэлэхэд Монгол Улс 330 гаруй сумтай. Сум бүр хоёр талдаа Бранденбургийнх шиг том том гоё хаалга барьсан. Сайн явж ирэв үү, Сайн яваарай гэж төсвийн мөнгө зарж хаалгаар тийм үг “хэлүүлдэг нь” ямар учир байна. Хүнээ хөгжүүлээгүйгээс ийм буруу менежментээр мөнгөө буруу зарцуулаад байна.

 

Бас нэг баримт. Томографийн аппарат гэж сүүлийн үеийн мундаг техник эмнэлгүүдэд авсан. Нэг нь сая гаруй ам.долларын үнэтэй, сая хүртэл хүнд үйлчлэх чадалтай юм. Тэгвэл одоо 21 байгаа гэдэг. Даруй 50 сая хүнд үйлчлэх боломжтой. Гэтэл ашиглалт нь муу. Нарийн мэдрэмжтэй тэр аппаратынхаа бичлэгийг мэргэжилтнүүд нь сайн уншиж чадахгүйгээс хүмүүст ач буян болох биш гай болдог ч бий. Нэг эмнэлэгт шинжилгээ хийлгээд тархины хавдартай гэлээ гээд уйлж байсан хүн солонгос яваад зүгээр гэсэн оноштой инээгээд буцаж ирсэн баримт байдаг. Сумдад тун удахгүй түүхийн үзмэр болох хаалга барихын оронд 1-2 хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийг дааж эргээд сумандаа ажиллах боломжийг нээж өгөх нь хөгжихөд хэрэгтэй оюуны хөрөнгө оруулалт болно доо. Зарим суманд мал усгүйдэж, малчид 20-30 км зам туулж усанд хүрдэг. Үүнийг эрүүл нүдээр хардагсан бол худаг гаргаад өгөөсэй. Гэтэл эрхтэн, дархтнууд тойргоо “услах” гэхдээ хурдан удмын азарга тарааж яваа нь зөндөө. Энэ ч мөнгө зарах зөв менежмент биш. Түүний оронд хөдөөд хүн, малын өвчлөл их байгааг анзаарч эм, тариа аваад очсон бол аятай баймаар. Хөгжил гэдгийг өөр өнцгөөс харах нь чухал байна. Тэгэхдээ нэгдүгээрт хүнээ мартсан уршигаа төр, засаг нь ухаарах цаг болж.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2019.05.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

С.Ламбаа Эрүүл мэнд спортын сайд болно гэвүү ?

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

“Mongolia open-2016” тэмцээний хоёр дахь өдрийн дүн

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

“Хүүг чинь алсан алуурчин эмнэлэгт хөзөр тоглоод, инээгээд сууж байна”

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

”Хүрхрээ” зуслан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.11

Шороон болон цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Интернэт залилангийн хэрэгт иргэд өртөж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.18

О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25