Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдээ олон учир шалтгааны улмаас зодож гарч хүрч хүчирхийлдэг билээ. Хүүхэд хүчирхийлэлд өртөж буйн олон хэлбэрийн нэг бол гэрийн даалгавар. Үүний бодит жишээг та бид ойр тойрноосоо харж болно. Үнэндээ бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэдэг аав ээжүүдийн хувьд амаргүй даваа. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж хамаг уур бухимдлаа гаргаж, хүүхдээ нус нулимстай нь холин суух дүр зурагтай их л таарч байлаа. “Хичээлээ сайн хийсэнгүй гэж” аав ээждээ зодуулж буй тэр олон хүүхдийн дүр зургийг хараад үүнийг өөрчлөх ямар боломж байгааг судлав. Иймээс Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчтэй яг энэ асуудлыг хэрхэн эерэг хэлбэрээр даван туулж болох тухай уулзаж зөвлөгөө авсан юм. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хандаж буй эцэг, эхчүүдийн 20 хувь хүүхэд нь сурах идэвхгүй, гэрийн даалгавар хийлгэхтэй холбоотой асуудлаар хандаж зөвлөгөө тусламж авдаг байна. Харин сэтгэл судлаачдын хувьд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ буруу харилцсанаар хичээлдээ дургүй болдог гэдгийг онцолж байлаа. Ингээд бид сэтгэл зүйч Б.Номингийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ анхаарч, хэрэгжүүлэх боломжтой бяцхан зөвлөгөөг хүргэе.

Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нартаа дараахь зүйлсийг уриалж байна.

- Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх, өөрөө өөдрөг байх, хүүхдийнхээ үгийг сонсож, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй байх, хүүхдээ зоригжуулж магтаж байх, чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэй өнгөрүүлцгээе. 

- Хамгийн үнэтэй боловсрол бол гэр бүлээс олсон хүмүүжил юм. Тэгэхээр гэр бүлдээ, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэрлэе.

- Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигээ хүндэл.

-  Хүүхэд тань болон бусад хүмүүс яаж хандаасай гэж хүсдэг тэр хүслээрээ хүүхэддээ ханд.

- Аав, ээжийнхээ бие биедээ гаргаж байгаа харилцааг ажиглаж ХАЙР, УУЧЛАЛ, ХҮНДЛЭЛИЙГ хэрхэн үзүүлэхийг хүүхэд харж суралцдаг. Та бол хамгийн сайн гэр бүлийн багш!

- Үлгэр дуурайл чухал гэдгийг эцэг, эхчүүд мартаж болохгүй. Хүүхэд ээж, аавынхаа амьдралаас эх авдаг. 

- Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулахыг цээрлэх хэрэгтэй. Таны хандлагыг хүүхэд тусгаж аваад сөрөг зантай болно. 

ЗӨВ  ТУСГАЛ зурган илэрцүүд


“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн

2019.05.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Т.Баясгалантай хамтарсан уран бүтээл хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

"Капитал банк" харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.04.09

Тойргийн мандатыг хэнд ашигтай хуваарилах вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Дэлхийд танигдсан Монгол нисгэгч

...

Дэлгэрэнгүй » 2016.09.21

Ш.Сайхансамбуугийн охин аавынхаа “Өгөөмөр” гурилыг тарааж УИХ-ын гишүүн болох замаа засаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.27

Хүн бүрийн хүсэл болсон “Соёл” велнесс төв таван давхартаа фитнесс нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

АН-ынхан сайдын төлөөх “тулаанаа” эхлүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.24

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21