Өөрийн охин, хадам дүү нартай худалдан авах гэрээ байгуулсан цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн билээ.

Уг албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат захирамж гаргаж нэр бүхий албан тушаалтнуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагыг тооцсон байна.

 

Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд болох охин, хадам дүү нартай худалдан авах гэрээ байгуулсан Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон 9 дүгээр сургуулийн захирал Т.Орхонтуяагийн албан тушаалын цалин хөлсийг 3 сарын хугацаатай 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Эрдэнэсанааг ажлаас халж, 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Отгонцагааны үндсэн цалинг бууруулахаар шийдвэрлэжээ.

 

Хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн захирал Б.Давааням, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлт-Од нарын албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан тухайгаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.

Цаашид Дархан-Уул аймгийн хэмжээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг болон нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.

2019.05.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Үндэсний “ЗАЛУУ УДИРДАГЧ”-ийг тодруулах санал асуулга үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Миний найз дуучин

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05

Цензургүй яриа - Ц.Мөнхбаяр Гал үндэстэн холбооны тэргүүн

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

“Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг хөгжүүлье

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Төрийн банк 3 дах жилдээ “Оюутны тангарагийн баяр”-ыг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Бяцхан эзнээ аварсан ухаант нохойд хөшөө босгожээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25