Лууны аманд орохгүй шинэ нөхцөл байдал

Шинэ нөхцөл байдал үүссэн гэж сүүлийн үед ам булаалдан ярьцгаадаг болсон, энэ нь ч үнэний талтай. Энэ чухам юуг хэлээд байна, тэр нь ард түмэнд ямар ач холбогдолтой байх тухай санаа бодлоо илэрхийлэхийг уншигчид надаас хүсээд нилээд удлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулаад эдийн засгийн салбарт шинэ нөхцөл байдал үүссэн юм. Эндээс улс орны бүхий л харилцаанд үүссэн шинэ нөхцөл байдлын талаар хэлэхээр шийдэж, төлөвлөж байсан Монтескьёогийн үндэслэлүүдийн тайлбарлалыг түр хойш тавилаа.

Улс төр, нийгэм эдийн засаг, хууль гээд бүхий л салбарт шинэ нөхцөл байдал үүсэн, хуучин дадлаар амиа аргацаах аргагүй боллоо.

Парламентын спикер солигдсоноор байдал нилээд өөрчлөгдөн, гишүүд хурууны хээ таниулан ирцээ бүрдүүлж, ярих хэлэх зүйлд ч бас шинэ шаардлага тавигдах болсноор гишүүд урьд нь байгаагүй шинэ сорилттой тулгарав. 

 

Байнгын хороодын дарга нар шинэчлэгдсэн нь бэлчээрийн үхэр шиг хөдөлж ядсан зуунги байдал өөрчлөгдөж арай ч шуурхай болох тийш хандав. Урьдын юм ул болж өчигдөр бүү хэл өнөөдрийн үйл нүдний өмнө гялалзан өнгөрч байгааг хагас хугас хүлээн зөвшөөрцгөөж байх шиг байна. Энэ бол УИХ-ын танхим дотор үүссэн шинэ нөхцөл байдал.

 

Шинэ нөхцөл байдал гэж л ярьцгаагаад байна, гэтэл юуг хэлээд байгааг бас бүрэн ухаараагүй, ойлголтын зөрүү нилээд байх шиг байна. Агуу Эйнштейнээр л ойлгоод явах ёстой л доо. Эйнштэйн, биднийг тойрон хүрээлж байгаа нөхцөл байдлыг тодорхойлохдоо, бид ахуйн дотор оршоод байгаа юм биш, цагийн дотор оршоод байна гээд нөхцөл байдал гэдэг нь цагийн орчил (zeitrahm) юм гэж тодорхойлсон байгаа. Бид яаж амьдрах нь цаг хугацаанд яаж хандсанаас хамаарна л гэсэн үг. Энэ чиглэлд ч гэсэн шинэ шинэ өөрчлөлтүүд гарч шинэ нөхцөл байдал үүссэр байгаа. Өөрчлөгдөж байгаа шинэ нөхцлүүд хүсэвч эс хүсэвч шинэ хэрэглээг бий болгож, үндсэндээ нөхцөл байдал хэрэглээ хэрэгцээний эргэн солигдох гинжин урвал дунд нийгэм бүхэлдээ амьдарцгааж байна гэсэн үг. Мэдээж үүний учрыг гүнзгийрүүлэн тайлбарлах нь чухал, танин мэдэхүйн түвшиндээ боловсруулалт шаардсан том сэдэв юм. Энэ удаад гадаад талдаа үүссэн шинэ нөхцөл байдлын талаар урьд нь яригдаж байгаагүй шинэ санааг дэвшүүлэхээр зорьсон минь энэ болой.

 

Улс орны дотоодод гарч байгаа өөрчлөлтийг дагаад гадаад талдаа шинэ нөхцөл үүсч байна.

 

Энэ бол концепци, урьд нь үүнийг хэн ч анзаардаггүй байж. Монгол Улс уул уурхайн олборлолт, борлуулалтын эдийн засагтай улс орон. Гэтэл сүүлийн үед, улс орны хөгжил үйлдвэржилт, нөхөн үйлдвэрлэлийг түлхүү анхаарахгүйгээр хөгжих ямар ч боломжгүй юм гэдгийг төрийн удирдлагын дээд түвшинд ойлгож эхэллээ. Үйлдвэрлэлийн салбарыг хөхүүлэн дэмжиж, нийгмийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх хамгийн бодитой арга зам нь мэдээж эрчим хүчний хэрэглээгээ өөрсийн хүч бололцоог ашиглан бүрэн хангах явдал. Үүнийг олон жил ярьж байгаа ч тодорхой концепци гарч ирсэнгүй. Цахилгаан гаргалтаа нэмэх гэхээр шугам сүлжээ нь даахгүй, шугам сүлжээгээ өргөтгөх гэхээр хөрөнгийн эх үүсвэр дутагддаг ийм л чөтгөрийн тойрогт суусаар өнөөдрийг хүрлээ. Харин Ерөнхийлөгчийн зүтгэл санаачилгаар ОХУ-тай үүсгэсэн яриа хэлэлцээ биеллээ олж Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд манай улс үйлдвэрлэгчийн статустай оролцох болсонooр томоохон шинэ нөхцөл байдал үүслээ. Энэ нөхцлийг боломж болгон ашиглах ёстой юм. Үүнийг манай урд хөрш тийм таатай хүлээн аваагүй нь ойлгомжтой. Гэхдээ дипломат түвшиндээ ойлголцоод явах гарц байгаа гэдэгт итгэж байна.

Өөр нэг анхаарвал зохилтой шинэ нөхцөл нь улс нийгмийн дотоодын хямралт байдал юм.

 

Улс орон дотооддоо хичнээн хямралтай байх тусам хятадын экспанси бодлого хэрэгжихэд төдий чинээ дөхөмтэй байх болно.

 

Хятадын экспанси бодлого байсаар байна, цаашдаа ч олон жил үргэлжлэх байх. Гагцхүү арга нь л улам нарийссаар байгаа юм. Үүнийг монголчууд мэдэрсээр ирсэн, хаадын сургаал, хар хайрцагны бодлогод ч тийм зүйл бий. Ийм нөхцөлд бэлчээрийг хувьчлах яриа ерөөсөө байж болохгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүн амын зээлгүй хэсэгт гэж хаяглан хөнгөлттэй зээл олгох гэж байгаа нь ч улс орны тусгаар тогтнолд сайнгүй зүйл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байна. Хүн зоноороо өрөнд орж ард түмэн туйлдах тусам экспанци бодлогод таатай нөхцөл бүрдсээр байх болно. Ер нь бол Хятадын экспанси бодлогод туслаад байгаа юм шиг үйлдлүүд манай түшээдээс их гарах боллоо, энэ нь яав ч сайн зүйл биш л дээ.

 

Хятадын экспанси бодлого байсаар байгаа.

 

Луугийн аманд монголчууд тийм амар орохгүй, үндсэн баталгаа нь хойд хөрш гэж ойлгож яваа. Хоёр хөрштэйгөө мэдээж тэгш харьцана, гэхдээ хойшоо ялимгүй налалттайгаар тэгш харилцах учиртай. Луу гэхээр Хятад улсын тухай гэж монголчууд шууд л ойлгоно, харин аманд гэдгийг эзлэгдэж, эрхэнд нь орлоо гэж, эсвэл хэлсэн аманд нь унаж өглөө гэж хоёр талаас нь ойлгож болох байх.

 

Эзлэгдэх гэдгийн тухайд тусгаар тогтносон Монгол Улсыг урд хөрш маань эзэлчихсэн маягаар байнга л басамжилж, элэглэн доог хийсэн өнгө аяс гаргадгийг монголчууд андахгүй. Ер нь Монголыг Улс төрийн юмуу, эдийн засгийн механизмаар эзлэн авах бодлого, хятадын төрийнх нь ой санамжинд суучихсан байдаг тодорхой асуудал.

 

Ингэж зоригтой хэлж байгаагийн аргументыг одоо хэлье. Хэдэн жилийн өмнө юм даг, Хятадын дэвсгэр нутагт Монгол Улсыг багтаагаад хийчихсэн газрын зураг гарч шуугиан дэгдээх үеэр, “улс төрийн асуудал байхгүй, уран бүтээлчийн халил, хуучин мөрөөдөл, билэгдлийн чанартай” гэх мэтээр хятад сэтгүүлч бичиж байсныг санаж л байна. Тухайн үедээ би, “билэгдэл” гэснийг ойлгоогүй, эргэлзээд өнгөрч билээ. Харин саяхан, намайг хүндэлж явдаг нэг уншигч дүүгээс “хятадаас авах зээлийн тухай бичээч” гэсэн хүсэлт аваад тэгдэг ч юмуу хэмээн бодож, хятадын газрын зургийг харж суунгаа сонин дүрс ажиглан, нуруугаар хүйт даах шиг болов. Хятадын газрын зургийг зэрвэсхэн ажиглаваас, баруун зүгт толгойгоо хандуулан, дэлээ босгон уурссан хэвтээ арслан, ангайсан амандаа таджикстаны нутгаас соёогоороо зуусан байдалтай, хондлой дээр нь мөн л баруун тийш зүглэсэн байдгаараа ангайсан амандаа Монголын зүүн хязгаарыг үмхсэн луугийн толгой эрүүгээрээ дэрлэн хэвтэж байгаа дүрс тодорно.

Газрын арслан, тэнгэрийн луу хоёр бол хан үндэстний билэгдэл гэдгийг хэн хүнгүй мэднэ. арслан, луу хоёр ангайснаа үмхэх нь Хятадын хөгжлийн билэгдэл, цагийн байдал гэж тэр сэтгүүлч, егөөдөн бичсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ түүний бодлоор болно ч гэж юу байхав, зүгээр л эвгүй юм. Нөгөө талаар, хятадын геополитикийг ялимгүй сонирхоход л билэгдэл гэгч нь биелээд байгаа нь тун хачирхалтай, цаагуураа нэг зэвүүн.

 

 

Хятадын эдийн засгийн экспанси бодлого гэж юу вэ.

 

Хятад гүрний геополитик нь олон туйлт үзэл санаанд хамрагддаг, америкийн ганц туйлт бодлогыг эсэргүүцдэг, бүс нутагтаа жанжлах далдхан санаа агуулдгийг дэлхий нэгэнт мэддэг болжээ. Хямд үнэтэй бараа, нам хүүтэй зээлээр дэлхийг аажим эзлэх бодлого нь ОУ-ын нийгэм зүйд хятадын экспанси бодлого гэж нэрлэгддэг аж. Энэ нь хөрш зэргэлдээ улс орнуудынхаа эдийн засгийг эзлэх замаар болвол газар нутгаа, болохгүй бол нөлөөллөө алхам, алхмаар өргөтгөхөд чиглэгдсэн бодлого гэсэн үг юм. Хятад гүрэнд язгуур сонирхол гэж байдаг бол тэр нь ар Монгол байх ёстой гээд хятадын эдийн засгийн реформыг үндэслэгч дэн Сяо Пины хэлсэн үг төрийх нь хар хайрцаганд хэвтэж байдаг ч байж мэднэ.

Дундад улсын эдийн засаг хүчирхэгжихийн хирээр, экспанси бодлого нь амжилттай хэрэгжиж байна. Хятадын ДНБ 2,6 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь хүчирхэг Их Британи улсыг аль хэдийн ардаа орхиж, дэлхийд АНУ, Япон, Германы дараа дөрөвт жагслаа гэсэн үг. Хятадын валютийн нөөц 91 сая ам.долларт хүрэв, энэ нь манай муу бичил эдийн засгийг 10 удаа залгих чадамжтай гэсэн үг. Хятад улс, дэлхийн тэргүүлэх их долоод албан ёсоор орохыг хүсдэггүй, дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OESD)-д элсэхэд яардаггүй, хөгжингүй орны статус авахыг хүлээн зөвшөөрдөггүй ийм л их гүрэн.

Хөгжиж байгаа орон гэсэн статустай байхыг эрмэлздэг нь барын сүүл байснаас батганын толгой байсан нь дээр гэж үздэг, жанжлах бодлоготой нь холбоотой байх. Хятад хүн танигддаггүй шиг, геополитикийг нь ойлгоход маш төвөгтэй, санаа зорилго нь далд, маш нууц байдаг байна.

 

Алжирт цөмийн хошуу нууцаар нийлүүлснийг ойлгоход хэцүү, яг түүн шиг Монголтой цөмийн энергийн талаар хамтран ажиллах сонирхолтой байдгийн далд санааг хэн ч үл ойлгоно. Хятад өөрийн геополитикийг “энгийн, ядуу буурай орнуудад, улс төрийн тогтолцоог нь харгалзахгүйгээр тусалж, хүнд байдлаас гаргахад мөнгө хайрлахгүй” гэж тодорхойлсон.

 

Газрын арслан, тэнгэрийн луу хоёрыг Хан үндэстний билэгдэл гэдгийг хэн хүнгүй мэднэ

 

Үүний цаана, улс төрийн ямар далд санаа нуугдаж байдаг нь мэдэгдэхгүй, гэхдээ зарим нэг зүйл тодорхой болсоор байна. Бибээр, хятадын геополитик судлаач биш, нарийн ширийнийг нь үл мэднэ, гэвч уншигчийн асуултанд хариулах үүднээс хятадын зүгээс, бүс нутагтаа явуулж байгаа, гадаад эдийн засгийн зөөлөн аргаар эзлэх (колончлох) зарим бодлогоос нь мэдэж байгаа хэмжээндээ дурдахаас өөр аргагүй, учир нь энийг хэлэхгүйгээр хятадаас авах зээлийн талаар үндэслэлтэй юм хэлэх боломжгүй юм.

 

Хятадын эдийн засгийн колончлол

 

Хөгжил бууруай орнуудыг эдийн засгийн талаар хараат байдалд оруулж, колончлох бодлого явуулдаг орнуудын нэг нь гарцаагүй хятад. Хэдэн жилийн өмнөөс л, ГХЭ (газрын ховор элемент, металл) олборлолтын аварга том үйлдвэр уурхайнуудаа хааж эхэлсний учрыг анхандаа хэн ч тайлж чадаагүй. Гэтэл, одоогоор Хятад улсын эзэмшилд оччихоод байгаа таджикстаны уулархаг муж нь вольфрамаас өгсүүлээд ГХЭ-ийн ашигт малтмалаар асар их баялагтай бүс нутаг юм байна.

Хятадууд тэнд олноор сууршиж, таджикстаныг ханьжуулах (хан үндэстний нөлөөлөл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг хятадад авч ирэн байршуулж байна. Хятадууд, таджикуудын оршин суугаа дүүргүүдээ “халтар тосгон” гэж нэрлэдэг. Таджикстаны эдийн засаг хятад гүрний эрхшээлд бүрэн орсон. Хятадаас анх авсан хоёрхон сая ам.долларын зээлийн өр ийм л үр хөврөлийг энэ жижигхээн улсад авчирчээ. Одоо таджикстаны эдийн засгийн 60 хувийг хятад дангаар хянаж байна.

Таджикстан, Узбекстан, Туркмен зэрэг орнуудад хятад улс 80 гаруй том төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Эдийн засгийн талаар аль хэдийн хятадын хараат болчихоод байгаа энэ улс орнуудын оростой харилцах харилцаа сүүлийн жилүүдэд суларсантай холбогдон гарсан хоосон орон зай бий, түүнийг хятад улс чадамгай ашигласан.

Туркмен бол байгалийн шатдаг хийн асар их нөөцтэй улс. 2009 онд орос руу хий шахах хоолой дэлбэрснээс үүдэн, эдийн засгийн хүнд байдалд орох үед нь хятад нөгөө ах дүүгийн ёс гэдгээ  хэлж, тусламж үзүүлж 10 сая ам.долларын зээлийн хөрөнгө оруулалт хийж, жилдээ 30 сая куб.метр хий олборлох хамтарсан төслийг нэг талын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

Энэ оны зургадугаар сарын 22-нд Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин, Узбекстаны парламентад үг хэлэхэд, танхим дүүрэн байнга алга ташиж, баярлаж хөөрч, бараг үгээ гүйцээж хэлэх боломж олгохгүй байгаа харагдсан. Яг тэр өдрөө, ерөнхийлөгч нар 19 км урттай, төмөр замын хонгилын нээлт хийж, мөр зэрэгцэн хөгжих боломж орж ирлээ хэмээлцэн тэврэлдэж, ахан дүүсийн барилдлага тогтоосон.

 

"Ядрах цагт нөхрийн чанар танигдлаа" гэж Каримов дуу алдаж байв. Уул нүхэлсэн хонгилын төмөр зам, Киргизээр дайран хятадыг европтой холбох коридор болох стратегитай юм. Манайх санаа авчихмаар алхмыг харин Киргиз хийсэн байгаа, юу вэ гэхээр “Киргизээр дайруулан төмөр замын коридор байгуулах төслийг эсэргүүцэхгүй, гэхдээ төсөлд оролцох сонирхолгүй, харин газар нутгаар дайруулан зам тавьсны бонусанд таван сая ам.долларын төлбөрийг урьдчилгаа болгон яг одоо шилжүүлэх ёстой. Цаашид үргэлжлэх төлбөрийг цаг тухай үед нь шийдээд явахад бэлэн байна” гэж Киргизийн Засгийн газар мэдэгдсэн.

 

2006 онд хятадад, африкын 53 орон оролцсон саммит болж, нөлөөллийн бүс гэдэг геополитикийн бодлогыг баталгаажуулан зарласан. африкт, хятадууд эрүүл мэндийн чиглэлээр хөнгөлттэй зээлийн том төслүүд оруулж байгаа. Анголд эмнэлэг барих чиглэлээр оруулсан таван сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийн өр, газрын тосоор эргэн төлөгдсөөр байна. Африкт олгож байгаа зээлийн бодлогоо Хятадын Ерөнхий сайд Ли Кө Цян "LossLead" (тэтгэлэгийн, хүүгүй зээл) гэж нэрлэсэн байгаа.

Африкт урьд нь зээлүүлсэн 10 сая ам.долларын зээлээ тэглүүлээд, шинээр эрдэс баялгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 12 сая ам.долларын зээл олгосон. Ер нь хятад улс, маш их хөнгөлөлттэй, заримдаа хүүгүй удаан хугацааны зээлийг хөрш орнууддаа буруу зөвгүй олгож байна. Ганцхан л нөхцөлтэй, эргэн буцах төлбөрийг эрдэс баялгаар хийнэ гэсэн тохиролцоо. Эрдэс баялгийн үнийг хятадууд өөрсдөө тогтоодог, яг л манайх Петрочайна дачин тамсагийн өрийг барагдуулж байгаа механизм дүрээрээ.

 

Хятадаас зээл авах нь агуулга талаасаа зөв, нөхцлөө харин анхаарах ёстой!

 

Хятадаас Монгол Улс, их хэмжээний, удаан хугацаатай зээл авахад болгоомжлох зүйл байгаа гэж Японы судлаачид анхааруулаад байгаа нь сонирхол татаж байна. Энэ бол санамсаргүй анхааруулга биш, олон талын бодит үндэслэлтэй юм. Энэ үндэслэлүүд, миний дээр гаргасан эрсдлүүд, хятадаас зээл авч болохгүй гэсэн баталгаа бол биш, геополитикийг нь сайн судлаад монгол чигж ухаанаар хариу нөхцөлөө хэл л гэсэн санаа.

 

Миний хувьд, Монгол Улс эдийн засгаа тогтворжуулах бодлогыг үндэс болгон төмөр зам мэт маш чухал төслийг санхүүжүүлэх чиглэлээр хятадаас зээл авахаас өөр арга үлдээгүй гэж үздэг. Монголын төрийн жолоог сүүлийн 26 жилд атгасан намчид, олигархи голдуу улс төрчид, үүнээс өөр арга үлдээгээгүй юм. Хятадаас банк оруулахыг ч мэргэжлийн хүний хувьд буруу гэж үзэхгүй, харин австри юмуу лихтенштайнаас европын соёлтой банк яг зэрэгцүүлээд оруулаад ирэх хэрэгтэй юм.

 

 

Хятадаас зээл авах, хятад банк оруулах зэрэгт эмзэглээд дургүйцээд байх шалтгаан харагдахгүй байна. Гагцхүү авлигад нь хууртаад аманд нь сайн дураараа гүйгээд орчихолгүй, зээлийн төлбөрийг дэлхийн бусад соёлтой банкуудын жишгээр эрдэс баялгаар биш, валютаар нь эргүүлж төлнө гэсэн хатуу нөхцөлтэй л оруулах ёстой. Манайх бас чиг арай ч африк биш ээ! Бусад орнуудын банкийг заавал зэрэгцүүлэн оруулах шаардлагатай, энэ бол эрсдлээс зайлсхийх цорын ганц сайн арга.

Хөршүүдтэйгээ ах дүүгийн гэж сүржигнэх нь хаашаа юм, зүгээр найрсаг сайхан харилцаатай, эрх тэгш хэмжээнд харилцан ашигтай урагш ахих нь туйлийн зорилго, гадаад бодлогын цөм нь болж явах ёстой байх. Хэт нэг талыг барьж аманд нь унаад байвал цаашид яах вэ гэсэн ноцтой асуудал үүсэх л болно. Монгол зон олныхоо хойч ирээдүйд хохирол учруулчихааргүй алхам хийгээсэй гэсэн чин хүсэлтэй байна, жирийн иргэд үүнийг л бодож байгаа байх. Ядаж л арилжааны хэдэн банкны сүлжээ дөнгөнөөс гарч, чөлөөт зах зээлийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд нэмэртэй л ажил болоосой!

 

С

2019.05.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Шар усны үерт автсан айл өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

“Транзит Монгол-2017” форум болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.29

Засгийн газар төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.29

Хүлэмжийн хийн тооллогын аргачлалын Үндэсний чадавхи бэхжүүлэх сургалт явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

16 настай тамирчин Уран гулгалтын дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.03

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Төслийн ач холбогдол

...

Дэлгэрэнгүй » 2018.03.25

“ТӨМӨР НАР” МУСК-НЫ ШИНЭ КЛИП ГАРЛАА " ГЭРЭЛ НЭМ "

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26