ХАБЭА-н тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд нэгэн дээвэр дор чуулахаар болжээ. Тодруулбал, ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг 2019 оны 05 сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар МХЕГ-ын статистик мэдээгээр нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 88 хүн нас баржээ. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байгаа аж.

Чуулганд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор төлөвлөжээ.

Чуулганы үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавихаас гадна ОХУ, БНСУ, Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар туршлага хуваалцана. Мөн чуулганд оролцогчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”-ын талаар хэлэлцүүлгийг өрнүүлж цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцох аж.

2019.05.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

ТАНИЛЦ: УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн хамгийн хамгийн

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

“Монголчуудын хүрсэн амжилтыг бид дүгнээд Монгол оронд итгэж байна гэдгийг тэмдэглэн хэлье“

...

Дэлгэрэнгүй » 2015.10.16

Фракци, бүлэглэлд нэгдсэн зарчим байхгүй. Нэгдсэн сонирхол байгаа” гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.29

Бээжин нүүрснээс татгалзана

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.03

Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28