Ц.Элбэгдорж: Цааз ба дэлхий

СУЛТАН: Өнгөрөгч бүтэн сайн өдөр Брунейн султан телевизээр мэдэгдэл хийлээ. Ижил хүйстнүүд явалдах, эхнэр нөхрөө хуурч араар нь тавих болон хүчиндэх гэмт хэрэгт цаазын ял оноох шийдвэрээ цуцалж байгаагаа ярилаа. Сар гаруйн өмнөхөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазална. Шариатын хууль хэрэглэнэ гэж мэдэгдсэн юм. Хүн амынх нь дийлэнх нь энэ санаачилгыг дэмжиж байв. Хүн ам нь бараг бүгд лалын шашинтай. Хуулиа ч өөрчилсөн. Бүх бэлтгэл нь хангагдсан байлаа. 

Эрхэм дээд султан Хассанал юу хийх нь энэ вэ. Улс төрийн шахалт гэх юм энэ эрхмээс нэн хол. Дэлхийд хамгийн удаан, хамгийн амжилттай хаанчилж буйгаараа Хатан хаан Элизабетийн дараа орох, гэхдээ төр улсынхаа бүх эрх мэдлийг ганцаар атгаж, ёстой дээр нь хөх тэнгэрээс өөр юмгүй, хүчирхэг султан шүү дээ. Эдийн засгийн, хөрөнгө мөнгөний дарамт үүсэв үү! Үгүй. Дэлхийд өргүй улс хоёрхон байдгийн нэг нь Брунейн Вант улс юм. Бусдад нэг ч долларын өргүй орон. Дээр нь газрын тос, хийн баялгаар дэлхийд тавд ордог баян газар. Иргэдийнх нь худалдан авах чадвар жилдээ 89 мянган долларт хүрсэн. Хувийн асуудал гарав уу! Түүнээс илүү баян, түүнээс илүү эрх мэдэлтэн гэж тухайн улсад үгүй. Дэлхийд хэн надтай зэрэгцэх вэ гэж яригддаг хүн. “Брунейн султан шиг” гэж хамгийн баян хүнийг зүйрлэдэг зүйрлэл үүсээд удаж байна. 

Брунейн хаант улсад хамгийн сүүлд хүн цаазалсан явдал тэртээ 62 жилийн өмнө бүртгэгдсэн байдаг. Хассанал хаан ширээ залгамжлаад 52 жил болохдоо нэг ч иргэнээ цаазлаагүй. Энэ байдлыг өөрчилж бузар хэрэг өдүүлэгчдэд цааз хэрэглэх болсноо хаантан саяхан зарласан. Уг шийдвэр гарсны дараа Олон улсын болон хүний эрхийн зарим байгууллага, идэвхтнүүд, Холливүүдийн цөөн тооны од жаахан шуугиан гаргах нь гаргасан. Хирийн юманд толгой өвдөхөөргүй эрхэм дээд султан амьдралдаа гаргасан байж болох хамгийн чухал нэг шийдвэрээ юунд ингэж түргэн шуурхай цуцлав аа! Юу нөлөөлснийг таашгүй. Гэхдээ Монголын хөл бөмбөгийн баг удахгүй энэ улсын багтай тоглох нь хэвээрээ гэдгийг би мэднэ. 

 

ВЕНЕСУЭЛ: Манай сошиал ертөнцөд энэ улсын нэр олонтоо дурдагдах нь бий. Монгол улс удахгүй Монсуэль болох вии гэж болгоомжилж хүртэл шуугьсан. Венесуэлийн байдал тийм таатай биш болсоор удаж байна. Төр улсынх нь түвшинд популизмгазар авч, багагүй амжилт олж, олон жил бодлого болж хэрэгжсэн. Харин Венесуэлийн удирдагчид улс орноо хамгийн хурдан нурааж, ард түмнээ хамгийн ихээр балласны хамгийн ойрын жишээ болж яригдсаар байна. 

Гэхдээ би энэ тухай өнөөдөр бичих зорилго тавьсангүй. Венесуэлд хэчнээн хувьсгал гарч, хэчнээн попууд төрж, төрийн толгойд очсон ч өөрчлөгддөггүй нэг бодлого байдаг юм. Хүмүүс энэ орныг газрын тосны нөөцөөр дэлхийн хамгийн баян улс гэдгийг мэднэ. Уг баялгаараа хөлгүй гэгддэг их Орос, тэр бүү хэл хар тосны хаан Саудын Араб хүртэл Венесуэлийн дараа бичигддэг. Гэхдээ би энд газрын тосны тухай ч бичих гэсэнгүй. 

Венесуэл бол энэ бөмбөрцгийн бөөрөнд цаазын ялыг халсан анхны төр улс гэдгийг л тодруулах гэсэн юм. Одоогоос 156 жилийн өмнө буюу 1863 онд Венесуэл цаазын ялыг хуульчлан хориглосон байдаг. Гэхдээ Венесуэлд бузар хэрэг үе үе гарч байсан. Хүн араатнууд үзэмгүй, сонсомгүй, хэлэмгүй гэмт хэрэг үйлдэж байсан. Одоо ч үйлдсээр байгаа. Энэ байдлыг тус улсын түүх бичлэг, статистикаас харж болно. Гэхдээ Венесуэлийн төрөөс хоёр зуун дамжуулан нэг боловч иргэндээ цаазын ял оноож бас цаазын ял гүйцэтгээгүй юм. Цаазын ялыг халсан дэлхийн улс орнуудын манлайд нь, нэгдүгээрт одоо болтол Венесуэл улс бичигдсээр байна.

 

МОНГОЛ улс цаазын ялыг халсан түүхээрээ дэлхийн улс орнуудын дотор нэн шинэхэнд ордог. Албан ёсоор дэлхийн газрын зураг дээр цаазын ялыг 2017 онд халсан орон гэж гарч ирдэг юм. Энэ мэдээ бол цаазын ялгүй гэмт хэргийн тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм. Одоогоос 10 жилийн өмнөх цаазын ялтай холбоотой тайлан, мэдээг авч үзвэл Монгол улсын нэр олон улсын түвшинд хамгийн муу (worst case) гэсэн ангилалд ордог байсан. Хойд Солонгос, Беларусь, Монгол гэсэн гурван орны нэр л давтагдан дурдагддаг байв. Бүр (mafia like execution) мафийн хэлбэрийн цаазын гүйцэтгэлтэй орон ч гэж бичигддэг байсан юм. 

Монголд цаазын ял авсан ялтны хувь заяа уг ялаар шийтгүүлсэн шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдрөөс л хүний тооноос хасагддаг байв. Тэр өдрөөс эхлэн тэр хүнтэй холбоотой бүх л зүйл төр улсын онц чухал нууцад хамаардаг.

 

Цаазын ялыг гүйцэтгэсний дараа ч тэр хүний бие цогцос хүртэл энэ дэлхийгээс алга болсон мэт. Зүгээр л хар нүх. Ар гэрт нь тэр хүнтэй салах ёс хийх эсвэл амьгүй цогцсыг нь хүртэл ар гэр, үр хүүхэд, ойр дотнынхон нь, эх эцэг, ах эгч дүүс нь харах хувь тохиохгүй. Тэр бүү хэл тэр цогцсыг яасан, оршуулсан уу, юу болсон тухай ч мэдээллийг ар талд нь өгөхгүй. 

Энэ тухай улсын Ерөнхийлөгч ч мэдэх аргагүй. Цаазыг гүйцэтгэсэн тухай аман илтгэл. Албаны мэдээ ч гарахгүй. Монгол шиг амьгүй цогцост нь хүртэл үргэлжлүүлэн цээрлэл үзүүлдэг адал балмад улс гэж энэ дэлхийд бараг үгүй. Цаазаар авах үйл ажиллагаанд байтугай цогцост тавих хяналт үгүй. Тэнд өмгөөлөгч, ар гэрийн төлөөлөл, хүний эрхийг хамгаалагч оролцох боломж бүрэн хаалттай. “Миний амийг хороосны дараа цогцсыг минь ар гэрт минь өгөөрэй” гэсэн захиас үлдээсэн тохиолдол бий. Захиас биелээгүй. Харин цаазлагдсан хүний цогцос бороо усны нөлөөгөөр ил гарч шуугиан тарих шахсан юм бол бий. 

Энэ зэрлэг, нууцлаг, утгагүй байдлаараа Монгол улс хүний эрхийн болон цаазын ялыг эсэргүүцэгчдийн гайхашийг бүр бардаг байв. Цаазын ял оноодог дийлэнх улс орон цаазын ялтан түүний байдал, уг ялын гүйцэтгэлийг ил тод, олны хяналт дор хэрэгжүүлдэг. Харин ч улам нээлттэй болдог. Тийм шаардлага тавигддаг. Түүнтэй салах ёс хийх, оршуулах ажил гэрийнхнийх нь үүрэг, эрх болдог. Тэр бүү хэл шашны болон бусад уламжлалт ёс төрийг гүйцэтгэх эрхийг олгодог. Харин Монголд бол бүгд эсрэгээрээ маш нууц, маш далд, маш ойлгомжгүй. 

 

Хүний амь нас, нэр төр, хуулийн дээд хэмжээтэй холбоотой энэ асуудлыг зохицуулсан тусгай, бие даасан хууль ч Монголд байгаагүй. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн болон Ерөнхийлөгчийн зарлиг, зарим албан тушаалтны баталдаг, баталсан журмаар маш нууцлаг, хязгаарлагдмал хүрээнд уг асуудал зохицуулагдаж байв. Цаазын ял авсан ялтны тоо, цаазлагдсан ялтны тоо, статистик хүртэл бүрэн тодорхой бус, түүгээр барахгүй тоо статистик зөрдөг тохиолдол байсан. Үүнээс илүү ноцтой асуудал ч босож байв. 

 

Цаазын ялын гүйцэтгэл төвд болон ялангуяа хөдөө орон нутагт хэрхэн явагддаг байсныг ярих ч юм биш. Түүнийг тойрсон алдаа эрсдэл, хэцүү үр дагаврын тухай энэ асуудалтай нүүр тулсан, хязгаарлагдмал хүрээнийхэн одоо болтол халаглан ярьсаар байдаг. Олон ч хүний ажил, амь амьдрал сүйдсэн, там болж дууссан. Цаазын ялыг гүйцэтгэх бүрэлдэхүүнд ордог байсан, гүйцэтгэж явсан зарим хүнтэй уулзахад тэд “цаазын ялыг хамгийн хурдан халах ёстой” гэдэгт шууд санал нэгддэг юм. Саяхан энэ тухай дэлхийн Их Хуралд оролцож явахад цааз гүйцэтгэгч-зандалчин явсан хэд хэдэн хүн цаазын ялыг эсэргүүцэгч болчихсон илтгэл танилцуулга хийж байв. 

Монгол улс дахь цаазын ялын байдалд олон улсын зүгээс онцгой шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэр нь цаазын ял авсан хүн, хэрвээ хилсээр шийтгэгдсэн бол, эргэж зөвдөх засагдах боломж манай нөхцөлд бараг бүрэн хаалттай байсанд оршдог. Учир нь бүх юм нууц, хаагдмал, хурдан шуурхай тэр хүнийг цаазалснаар дуусдаг байв. Цаазын ялыг гүйцэтгэхэд хүлээх хугацаа олон улсын жишгээр доод тал нь 3 жил байдаг. Манайд хоногоор л хэмжигддэг байв. Нэгэнт цаазлагдсан хүний араас хэн ч явдаггүй, хууль шүүх, төрийн аль ч түвшинд энэ асуудлыг дахин авч хэлэлцдэггүй байсан. Үүнийг зарим мэргэжлийн байгууллагууд шударга ял биш хүний эрхийн онц ноцтой зөрчил, хэлмэгдүүлэлт, аллага гэж хүртэл үздэг байв. Би энэ нийтлэлийнхээ эхэнд “Төр хариуцлагаас зугтаж цааз хэрэглэдэг” гэсэн үгийг зүгээр ч нэг тодотгож бичээгүй юм. 

Монгол улсад гэмт хэргийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Аль нэг гэмт хэрэгт цаазын ял оноохоо больсон. Эдгээртэй холбогдуулан миний хувьд ажиллаж байхдаа цаазын ялын гүйцэтгэлийг зохицуулсан өмнөх Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосон. Нэг үгээр хэлбэл манай улсад хэрэгжиж байсан цаазын ялтай холбоо бүхий асуудлыг нээлттэй хэлэлцэх, танилцах, шүүн тунгаах нөхцөл нээгдсэн юм. Цаазын ялыг гүйцэтгэж байсан хүн, бүрэлдэхүүн тэдний нэр ус, мэдээлэл тухайн хүн өөрөө зөвшөөрч ил болгоогүй тохиолдолд үргэлж хаалттай байх нь ойлгомжтой. Бусдаар хаалга нээлттэй болсон. Цаазлагдсан хүмүүсийн зам мөрийг судлах, сурвалжлах, оршуулгыг эргэж тойрох ч боломж бий. Энэ талаар бусад улсад гардаг шиг кино бүтээл туурвих, баримт сөхөх сонирхолтой хүмүүс ч байдаг. Хуучин цаазтай холбоотой үйл явц манайд чимээгүй хуудас болж цагийн эргэлтэд дарагдах тусам, цаазын тухай шинэ яриа гарсаар байх болно. 

 

ДЭЛХИЙ: Хорьдугаар зуун гарах жил – 1900 онд дэлхийд цаазын ялыг халсан 3 орон байлаа. Хорин нэгдүгээр зуун гарч – 2000 он болоход дэлхийн 74 улс орон цаазын ялгүй болсон байв. 2019 оны одоогийн байдлаар 19 жилийн дотор дэлхийд нэмж 33 орон цаазын ялаас бүрэн татгалзжээ. Түүний нэг нь Монгол улс юм. Хэрэв энэ хурдаа хадгалж, ойролцоогоор 30 орон 20 жилийн дотор цаазын ялыг хална гэж үзье. Тэгвэл 2060 – 2080 оны хооронд хүн төрөлхтөн цаазын ялаас ангижирч болохоор харагдаж байгаа юм. 

Аль ч оронд төр нь хүнээ алдаггүй дэлхий ертөнцтэй байх. Энэ зорилго бол хүрч боломгүй мөрөөдөл биш гэж үздэг. Хүн төрөлхтөн боолчлолыг устгаж чадахгүй гэж үзэж байсан. Боолчлолыг нийгмийн үзэгдлийн хувьд хүн төрөлхтөн эцэс болгож чадсан. Саяхан л эмэгтэй хүн нэр дэвших, санал өгөх эрхгүй үе, улс орон цөөнгүй байсан. Харин өнөө цагт дэлхий даяар эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг, эмэгтэйчүүдийн манлайллаар бахархдаг болжээ. Үүнтэй адил “Цаазын ялгүй Дэлхий” болох өдөр тохиож л таарна. Цаазын ялгүй улс орны манлайллыг дэмждэг, эдгээрийн эгнээнд нэгдэж орохыг удирдагчид нь, олон нийт нь эрмэлздэг газар орны тоо тасралтгүй өссөөр байна. 

 

ЕВРОП тив бол хүний эрхэм нэр төрийг хүндэтгэх үйлсээрээ дэлхийд тэргүүлж байна. Европын Зөвлөлийн 47 гишүүн орноос ганцхан орон цаазын ялыг хэрэглэж байна. Манай хойд хөрш Оросын Холбооны Улсцаазын ял хэрэглээгүй даруй 23 дахь жилээ үдэж байна. Цаазын ялаа сэргээнэ гэж Туркийн ерөнхийлөгч мэдэгдэж байгаа ч энэ орон 2004 оноос хойш цаазын ялыг гүйцэтгээгүй аж. 

Түүх хүүрнэхэд; Норвеги улсыг төлөөлж цаазын ялын эсрэг олон улсын байгууллагад надтай ажилладаг нэгэн хуульч эмэгтэй ингэж ярьсан юм. – Тэр жил Норвегт Эндэрс Брэйвик гэж этгээд 8 хүн дэлбэлж, 69 хүн буудаж хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг өдөөсөн. Түүнийг шүүх үед тэрээр “Надад алах ял оноо” гэж шаардсан. Шүүх түүнд 21 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнд алах ял оноовол тэрээр зорилгынхоо төлөө төрөөрөө цаазлуулсан хүн болох байсан юм. Үүнийг Норвегийн ард түмэн, шүүх аль аль нь дэмжээгүй гэж ярьж билээ. Ингэж цааз хүсэж, хялбархан үхэхийг мөрөөддөг араатан цөөнгүй байдаг.

Одоо Европын картан дээр ганцхан Беларус улс улаан толбо болон үлдлээ. Гэхдээ Беларуст цаазын ял тойрсон нууцлал, хаагдмал байдал бараг алга болж 2017 онд 2, 2018 онд 4 хүнийг цаазалсан юм. Европ тивийн түүхэнд 2009 болон 2015 он нэг ч хүн цаазлаагүй жилээр бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн арванд Европт хоёронтоо тохиосон гэсэн үг. Нөгөө Беларус ч энэ 2 жил хүн цаазлаагүй тэвчжээ. Энэ ялыг ашиглаж хүн алах нь эрх мэдлээ урвуулахтай дүйдэг гэж хөгшин тивийнхэн ярилцах нь бий. 

 

-Цаазын ялыг халсан нь Монголд эртэдсэн гэж ярих нүүр царайг та нэг бус удаа харсан байх. Харин энэ ялыг бидний ахмад үе, бидний олонхыг төрөөгүй байхад нэг удаа Монголд халсан юм. Тэр нь 1953 он байлаа. АИХ-ын Тэргүүлэгчдийн 53 дугаар зарлигт “алах ялыг хэрэглэхгүй” гэж цагаан дээр хараар бичсэн удаатай юм. Монголд байгаа аллага, цаазын байдалд цаг хатуу ч гэсэн хүрэл зүрх нь хайлсан төрийн зүтгэлтнүүд тэр үед зоримог, эх оронч шийдвэр гаргаж байсан байдаг. Цаг хугацаа нь Сталиныг үхсэн жилтэй таарсан нь тохиолдол биш байх. Монгол улс энэ шийдвэрээсээ нэг удаа буцсан түүхтэй. 

ЦААЗ-ын ялаас зугтах шалтгаан улс орон бүрд янз янз байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь энэ ял бол эгэл ардад ээлгүй, энэрэлгүйд оршдог. Хэрэв ядуу зүдүү бол энэ ялд хамгийн түрүүн өртөнө. Арын хаалга, танил талгүй бол энэ ялаас чи мултрах аргагүй. Сэтгэцийн хувьд тогтворгүй, биеэ хамгаалах чадваргүй бол чамайг гэм зэмгүй байсан ч чамд энэ ялыг тохно. Чи мөнгөгүй бол ар гэрт чинь мөнгө өгөөд, өгөхөөр тохироод чамайг бууны амны өөдөөс илгээнэ. Ял нь байхад яллах хүн нь олддог ял бол цааз юм. Баяны хүү, даргын хүү хар тамхи хэрэглэсэн ч, хүчин хийсэн ч ялгүй өнгөрөх өндөр магадлалтай. Баян ядуугийн цаазлуулах магадлалыг 1 ба 10 гэж тооцдог. Баян бол 10-аас 1 тохиолдолд, ядуу бол 10-аас 9 тохиолдолд гэж. Харин ядруухан амьдралтай айлын хүү ийм сэжиглэлд өртсөн бол гэмгүй байсан ч цаазлуулах эрсдэл дагадаг. Дээрх байдал бол цаазтай улс орнуудад байдаг нийтлэг хандлага юм. 

Цаазын ялыг шударга ёсыг авч ирэх биш шударга ёсыг муутгадаг хүчин зүйлийн нэгд оруулж тооцдог болжээ. Одоогоос 30 жилийн өмнө манай урд хөрш Хятад улсад Тэнг Шиншан гэж хүнийг цаазалжээ. Түүний хохирогчоор сураггүй болсон нэг эмэгтэйг тогтоож, уг эмэгтэйг хүчирхийлж, улмаар амь насыг нь хороосон гэж гэрчийн мэдүүлэгт үндэслэн цаазалжээ. Гэвч цаазын ялыг гүйцэтгэснээс хойш гурван жилийн дараа тэр хүчирхийлүүлж алагдсан, сураггүй болсон гэх эмэгтэй амьд мэнд гараад иржээ. Амьд арзайж, мэнд мэлтийнэ гээч болж. Харин цаазлуулсан эр шороон дор. Егүүтгэсэн амийг сэргээх аргагүй энэ түүх цаазын ялын эсрэг Конгрессын үеэр яригдсан олон баримтын зөвхөн нэг нь юм. 

 

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС-ыг цаазын ялыг зөвтгөгчид их иш татан ярьдаг. Америк бол цаазын ялын хувьд амьд нээлттэй, гунигт сурах бичиг гэдгийг хүмүүс анзаарах нь бага. Америк бол цаазын ялыг хэрэгжүүлдэг ардчилсан, өндөр хөгжилтэй гэгдэх 2 орны нэг нь юм. Мөн цаазын ялын эсрэг хөдөлгөөн хамгийн анх үүссэн, бас хамгийн анх Америкийн нэг мужид цаазын ялыг халсан байдаг. Энэ бол 1846 он бөгөөд Мичиган муж юм. Өнөөдөр энэ улсын 20 муж нь цаазын ялыг ямар нэг хэлбэрээр халж, 30 муж нь цаазлах ялыг хадгалсаар байна. 2018 оны байдлаар уг 30 мужаас 8 мужид нь цаазын ялыг гүйцэтгэжээ. Өнгөрсөн онд дээрх 8 мужид 25 хүнийг цаазалсны 13 нь ганцхан Техас мужид ноогдож байгаа юм. Америкийн энэ муу жишээний нөгөө тал нь цаазын ялыг дэмжигч, эсэргүүцэгчдийн анхаарлыг ижилхэн татдаг. 

АНУ-д цаазын ялаар шийтгүүлсэн ялтны ялыг гүйцэтгэхгүй олон жил хорьдог. Үүнийг ч иргэд нь, хууль нь шаарддаг. Хуулийн засаглалтай гэх энэ орны дээрх жишиг нь цаазын ялын эрсдэлийг толь мэт ил тод харуудаг. 2018 онд ялыг нь гүйцэтгэсэн 25 хоригдлын шоронд ялаа гүйцэтгэхийг хүлээсэн хугацаа 8-41 жил байжээ. Цаазлуулах өдрөө эдгээр хоригдол доод тал нь 8 жил, дээд тал нь 41 жил хүлээсэн гэсэн үг. Хүлээлтийн дундаж хугацаа 24 жил байжээ. Ингэж хүлээхийн гол утга учир нь гэм зэмгүй хүнийг цаазлах эрсдэлийг багасгахад оршдог. Эрх чөлөөт, хууль зүйт, олон нийтийн хяналттай нийгэмд цаазын ял хүртэл хүний эрх болж хувирдгийн тод жишээ энэ юм.

 

Америкт 1992 оноос 2004 он хүртэл цаазаар авагдсан хүмүүсийн ДНК-д шинжилгээ (заавал шаарддаг) хийж үзэхэд тэдгээрээс 39 нь гэм зэмгүй хүн байсныг олж тогтоосон. 2017 он хүртэл цаазын гүйцэтгэл хүлээж байсан ялтнуудаас 159 хүн хууль шүүхийн байгууллагын буруугаас болж цаазлагдах ялаар шийтгэгдсэн нь илэрч байсан юм. Энэ жишээг Монгол улсад хэрэглэж ирсэн цаазын ялын практиктай харьцуулж бодоход гэмгүй. Манай оронд хэрэглэж ирсэн цаазын ялыг хуулийн шударга хэрэгжилт гэхэд мэдээж хэцүү. Хууль, хүний эрхийн зөрчлийн харанхуй цаг үед хамааруулах нь илүү зохилтой. Хэрэглэхэд аюултай зэвсгийг зарим үед хохирогчтой нь булаад орхисон нь дээр мэт. 

Манай Монголд цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүсийн гурван хүн тутмынх нь нэгний шийтгэл эргэлзээтэй байсан тухай Эмнести Интернэйшнл тухайн үед мэдээлсэн байдаг. Энэ нь ч шүүхийн шийдвэрээр нотлогддог. Анхан шатанд цааз авсан 3 хүний нэгнийх нь ял давах шатанд өөрчлөгдөж байсан. Цааз аваад хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаадсан тохиолдол ч бий. Зургаан удаа ял

2019.05.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Боловсролд заналхийлсэн Боловсролын дарга, захиралуудыг АТГ-т шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Хүүхдээ тэвэрсэн хүнд суудал тавиад өгчихөд яахав дээ???

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Ж.Мөнхбат: МАН-тай холбоотой зохион байгуулалттай гүтгэлэг явуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Ерөнхийлөгч МҮҮН-ны шашин болон халз мэтгэлцээнд тайлбар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Ажилгүйдлийн төвшин Баян-Өлгий аймагт өндөр байна

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

“МОНГОЛЫН ҮНЭН” сонины хамт олонд

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Пүрэвдоржийн Орхон олимпийн 16 дахь эрхийг авчирлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.20

Д.Эрдэнэбатын тушаалаар ЖДҮ сангаас гарсан 7.5 тэрбум төгрөг сонгуульд зарцуулагдсан уу

...

Дэлгэрэнгүй » 2018.10.29