Баянзүрх дүүргийн шинэ Засаг дарга Э.Бат-Амгалан гэж хэн бэ

Сүүлийн хэдэн жил сонгууль сонгуулийн өмнөх бэлтгэл, сонгуулийн өдөр, сонгуулийн дараах маргаан гэсэн гурван дамжлагаар өнгөрөөдөг болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн тод жишээ гэхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын маргаанаас харж болно.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар  Э.Бат-Амгаланг өнгөрсөн долоо хоногт  батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт үл ойлголцож, эцэс сүүлдээ цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэлээд шуугиан тарилаа. 


Түүнийг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадаа 300 гаруй иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд жагсагчдын ихэнхи нь эмэгтэйчүүд байсан бөгөөд дотор суулт хийж байсан  хүмүүсийг нулимс асгаруулагч болон бороохой ашиглан албадан хөөж, чирч гаргаж нэлээд шуугиан тарилаа. 
 Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулиар нийслэлийн хамгийн их иргэдтэй Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан. Тодруулбал, ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19  суудал авсан боловч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулсан байна. Ингэснээр АН 16, харин МАН 19 суудал авсан болж хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн.  Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлээд МАН, АН шүүхдэж эхэлсэн бөгөөд хоёр намын сонгогдсон төлөөлөгчид тус тусдаа Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж Ардчилсан намын төлөөлөгчид ИТХ-ын даргаараа Ш.Ганчимэгийг сонгож, улмаар дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар санал нэгдсэн бол МАН-ынхан мөн л энэ сарын 03-ны өдөр дүүргийн анхдугаар хуралдаанаа АН-ын оролцоогүй зохион байгуулж ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгон, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилуулахаар Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлээд байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан билээ.  Ингээд дуулиан шуугиан дагуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн шинэ Засаг дарга Э.Бат-Амгалангийн талаар мэдээлэл хүргэе. Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан гэж нөхрийн тухайд  намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг. Анх Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатарыг дагаж орж ирж байсан гэдэг. Э.Бат-Амгалан өмнө нь ТӨУҮГ-т дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд элдэв тендер зохицуулж явсан гэдэг. Түүний хувьд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй, хэл ам, дуулиан шуугианаараа алдартай нэгэн. Баянзүрх дүүрэг дэх Сансарын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй сайн мэднэ. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн “Казино” гэхчлэн хэд хэдэн баар Сансарт байдаг юм байна. 


Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан хэмээн цагдаагийн байгууллагын мэдээлэлд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдөр осол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч асуудал тэгсхийгээд намжсан. Ийм нэгэн түүх намтартай Э.Бат-Амгалан гэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга болжээ. Дүүргийн Засаг даргад дуулиан шуугианы эзэн болох Э.Бат-Амгалан гэгч эзэн суужээ. 

2019.04.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Монголд ”эрүүл мэнд”-ийн асуудлаар Олон улсын хурал болно VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Л.Лагсаннамдаг: Эмч нарын хариуцлагагүйгээс болж охин минь амиа алдсан

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Цагдаагийн дарга нар 20-30 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.27

“Diva make up studio” охид, бүсгүйчүүддээ зориулж онцгой бэлгээ задаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.14

О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17