Хотын даргыг хэн орлох вэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилоод нэг сар орчим болж буй. Харин түүнийг орлож, чухал хариуцлагатай ажлыг нь удирдах хүмүүсийн орон тоог Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт баталсан юм. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогч, Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн дөрвөн удирдагчтай байхаар тогтсон.

 Ингэхдээ төслийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулахаар тогтоожээ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын албан ёсны хоёр орлогч, албан бус (төслийн удирдагч) дөрвөн орлогч хэн байх вэ гэдэг таамаг нийслэлийнхний хүрээнд гарч эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр орлогчийн нэгээр Ж.Батбаясгалан үлдэх бололтой. Ж.Батбаясгалан нь нийслэлийн өмнөх Засаг дарга С.Батболдын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажилласан. Улмаар Засаг дарга асан С.Батболд ажлаа өгч, хотын даргаар С.Амарсайханыг томилох хүртэл хугацаанд нийслэлийн Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан.

Тэрбээр Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байна. Энэ үеэр Барилга, хот Москва хотын 779 дугаар сургууль, нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант аж. 2004-2008 онд УИХын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд нийслэлийн ИТХ дахь МАНын бүлгийн ажлын албаны дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байжээ. Улмаар 2016 онд Баянгол дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр, нийслэлийн ИТХ-ын анхны хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон байна.

Харин хоёр дахь орлогчийн нэр одоогоор тодорхой болоогүй бөгөөд Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэх юм байна. Тэгвэл төслийн дөрвөн удирдагчийн нэг нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл байх бололтой. Төлөөлөгч Н.Батсүмбэрэл нь намын анхан шатны байгууллагаас улстөрчийн гараагаа эхэлж, одоо МАНын Улс төрийн намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаа. Мөн тэрбээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан. Хувь хүний хувьд шударга, зарчимч, МАН-ын залуу үеийн төлөөлөл юм. Тэрбээр 2006 онд МУБИС-ийг Түүх, Нийгмийн ухааны багш, 2008 онд Боловсролын удирдлагын магистр, 2008 онд Улс төрийн ухааны докторант болжээ. 2006- 2007 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 2007- 2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн дарга, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2013-2016 онд МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан, 2016 оноос Монгол наадам цогцолбор ОНӨТҮГын дарга, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Тэрбээр МАН- ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч юм. Түүнчлэн өмнөх Засаг даргын үед нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Ш.Анхмаа энэ удаа улиран ажиллах таамаг гарчээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн Гааль, татварын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатарын гэр бүлийн хүн гэдэг утгаараа төслийн удирдагчаар үлдэх магадлалтай талаар албан бус эх сурвалжууд хэлж байгаа юм. Ш.Анхмаа нь багш, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд 2016 оноос Баянгол дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Үүнээс гадна төслийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, Д.Мөнхжаргал, МАН-ын Бага хурлын гишүүн, МАНын Хэвлэлийн газрын дарга асан Б.Хажидмаа нар томилогдоно гэсэн таамаг байна.

2019.03.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Сайд Д.Оюунхорол “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.29

Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Элэгний С вирусын АСЕМ ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.05.29

Дуучин Т.Дэлгэрмөрөн "монголын анхны генерал ИСМҮС болов"

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

С.Батболд: 2020 оноос дэлхийн хотуудын жишгээр хог хаягдлаа 100 хувь дахин боловсруулна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Архинд “найр тавьж”, шар айрагийг “шахах” хуулийн төсөл боловсрогджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.15

Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

100 айлын барилгын материалын захыг есдүгээр сарын 1-ээс өмнө нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.06