Сураг тасарсан казиногийн хууль

Казино байгуулах хуулийн төсөлтэй холбоотой түүх сөхвөл:

1997 он

1996-2000 он

2005 он

2006-2007 он

2006-2007 он

2009-2010 он

2014-2015 он

2016 онд

Л.Энхболд гишүүнээр ахлуулсан таван гишүүнтэй ажлын хэсэг 2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Өнгөрсөн намрын чуулганы үеэр Л.Энхболд гишүүнээс тодруулахад “Хуулийн төсөл бэлэн болсон ч УИХ-ын даргын зөвлөл дээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна” гэж байсан юм. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Казиногийн тухай хуулийн төсөл байгаа эсэхийг УИХ-ын Тамгын газраас тодруулахад “Хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй” гэсэн хариуг өглөө.

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэн 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 14 орчим хувийг тус салбараас бүрдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Казиног зайлшгүй шаардлагатай гэж тухайн үеийн Засгийн газар үзэж байсан юм.

Уг хуулийн төслөөр монголчуудаа мөнгөө алдахаас сэргийлсэн хязгаарлалтыг хийж, жилд 20-40 сая төгрөгийн татвар төлдөг, 25-аас дээш насны монгол хүнд Казинод үйлчлүүлэх эрх олгохоор хуульчилсан. Харин аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор хуулийн төсөлд тусгасан байв.

Казино хөгжсөн улсуудын туршлагыг авч үзвэл АНУ, Австрали, БНСУ, Сингапур, Макао, Франц улс тухайн газарт зохицуулах, хянах эрх бүхий байгууллага, тоглогч нь хэн байх, тоглогчийн насны хязгаар, казиногийн байршил, тусгай зөвшөөрлийн зохицуулалт, татварын төрөл, хувь хэмжээ, хариуцлага, зөрчлийг хянан шийдвэрлэх гэсэн асуудлыг Казиногийн тухай хуулиараа зохицуулдаг.

Харин хэрэгжилттэй нь холбоотой бусад асуудлыг дагалдаж гарах журмаар зохицуулдаг. БНСУ дотоодын иргэдээ казиногоор үйлчлүүлэхийг зөвшөөрдөггүй. Тэгвэл Сингапур улс дотоодын иргэдээ Казинод тодорхой хязгаарлалтын үндсэн дээр 24 цагийн турш 100 сингапур доллар эсвэл жилийн 2,000 ам.доллар төлж гишүүнчлэлийн эрх авч тоглохыг зөвшөөрдөг. Насны доод хязгаарын хувьд 18-21 гэж заасан байдаг юм билээ. Гэхдээ ихэнх оронд 21 наснаас эхэлж тоглохыг зөвшөөрдөг. Макао, Солонгос, Сингапурт казиногийн зохицуулах, хянах хороо агентлаг хэлбэрээр ажилладаг юм байна.

Казиногийн тухай хуулийн төсөл Монголын парламентын төвшинд яригдах бүртээ эдийн засгийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гаднаас мөнгө татах тухай шаардлагыг гол зорилгоо болгосон гэсэн тайлбартай явж ирсэн. Үүний зэрэгцээ Казиног дагаад хар тамхи, биеэ үнэлэлт, эрүүгийн ноцтой гэмт хэргүүд гардаг гэсэн айдас, болгоомжлол, шүүмжлэл өрнөдөг. Гэвч эдийн засгаа эрчимжүүлж, аялал жуулчлалаас мөнгө босгох боломж зөвхөн Казинод л бий гэлцдэг билээ.

2019.03.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Ц.Энхжин: Мультмедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Next stop: Бүтээхч цаг эзэддээ “Энх цагийн мөнх дуудлага”-ыг хүргүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2018.12.21

Үндэсний их баяр наадмыг 2 тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Кассын машин, хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхаарууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Сарын зөрүүтэй гурван ихэр төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Байр суурь: МАН-ын бага хурлаар хэлэлцэх асуудлууд

...

Дэлгэрэнгүй » 2015.12.12