“Слава” нэртэй савласан цагаан будаанаас үхсэн хулгана гарч ирсэн гэв үү

Манай улс цагаан будаагаа ОХУ, БНСУ, Хятад, Вьетнам зэрэг улсаас импортоор авдаг. Нийт импортын 80 орчим хувийг ОХУ-ын цагаан будаа эзэлж байна. Харин саяхан тус улсаас импортолж, “Слава” нэртэйгээр савлагдсан цагаан будаан дотороос үхсэн хулгана гарч ирсэн тухай Б.Ануужин гэдэг эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Тэрбээр  “Бүр цочлоо, нээрээ арайч дээ. Орос брэнд гэж хуцаад байсан хаа байна, завхарсан юм. Будаан дотроос нь үхсэн хулгана гарч ирж байна. За, хүмүүс минь эрүүл мэнддээ анхаараад энэ цагаан будаанаас татгалзаарай...Бас энэ цагаан будааг савлаж багладаг үйлдвэр юу байдаг юм, тэр бүгдийг мэргэжлийн хяналтаар оруулж худалдаанд гаргахыг хориглох нь зүйтэй. Хулганын хорчийсон биенд наалдсан будаанууд нь шарлачихсан байх юм” гээд тэрхүү үхсэн хулганатай “Слава” цагаан будааны гэрэл зургыг татаж цахим хуудсандаа тавьсан байлаа.  

Цагаан сараас өмнө Хятадаас авчирсан цагаан будаа нь химийн аргаар боловсруулсан пластик будаа байсан тухай мэдээлэл цацагдаж, айл өрх болгон шахуу түүнийг нь хувьдаа шалгаж үзэхээр гэр гэртээ шатаан сонжиж, гайхан алмайрч байв. Гэвч тэдгээр нь хуурамч мэдээлэл гэдгийг мэргэжлийн хяналтынхан албан ёсоор мэдэгдэж, тэрхүү шуугиан тэгсхийгээд намжсан. Харин 2010 онд Хятадаас Америк руу нийлсэн цагаан будаа нь яах аргагүй хиймэл буюу пластик будаа байсан бөгөөд хожим нь хятадууд ийм хуурамч будаагаа цэвэр будаатай холиод гадаад орнуудад нийлүүлэх болсон гэх яриа ч гарч байлаа.

ОХУ-аас оруулж ирдэг цагаан будааг хил гаалиар нарийн нягт шалгадаггүй гэсэн мэдээлэл бас урьд нь олонтоо сонсогдож байсан юм. Хэрвээ дээрх үхсэн хулганатай “Слава”  цагаан будааны талаарх гомдол үнэн бол үүний мөрөөр мэргэжлийн хяналтынхан шуурхай ажиллан учрыг олж, тэрхүү цагаан будааг борлуулдаг гэх “Тэсо” компани зэрэг аж ахуйн нэгжүүдийг шалгаж, зөрчлийг яаралтай арилгах шаардлагатай болоод байна. Эс тэгвээс хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учирч мэдэх ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

 

2019.03.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзнийг яллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад шалгалт явуулж, зөвлөмж чиглэл хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Г.Цэрэнжамц: Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Ахмадууд дансаа карттай холбосноор заавал банканд очих шаардлагагүй болно

...

Дэлгэрэнгүй » 2019.01.24

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдэцгээе

...

Дэлгэрэнгүй » 2017.11.15

Ж.Энхбаяр: С.Эрдэнэ гишүүнээ Монголын нийгэм удахгүй өөрийг чинь танина

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21

Цагдаагийн постыг тойрч, шороон замаар тээвэрлэлт хийж байх явцдаа зам тээврийн осол гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

“Ичигсэд” хөдлөжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14