“Өшиглөсөн” автобус


“Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “өшиглөсөн автобус”-ны талаар баримт, тайлбартай нийтлэлийн эхний хэсгийг хүргэсэн билээ.

Солонгос улсад ашиглалтаас гарсан нийтийн тээврийн том оврын автобусны арлын серийг өөрчилж насжилтыг залуужуулж Монголд оруулж  үнэ хүргэн худалдаалдаг. Үүнийг манай хил, гаалийнхан мэддэг хэрнээ мэдээгүй дүр эсгэн хуурамч бичиг баримтыг нягталж үзэхгүй байна гэсэн  эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн уг нийтлэлийг  бичсэн. Ашиглалтаас гарсан автобусыг Монгол Улсын замын хөдөлгөөнд оруулснаас болж хүний амь нас эрсдэж, стандартын шаардлага хангаагүйгээс болж зорчигчдын эрх ашгийг хохироосон, хэргийн тоо өсч байна. Өнгөрсөн онд гаргасан Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар жилд дундажаар 2100 зам тээврийн осол  бүртгэгдэж 400 орчим хүн нас барж 1200 хүн тахир дутуу болж байгааг мэдээлжээ. Тэгвэл ослын шалтгаан нөхцлийг судлахад гэнэт жолоодлогогүй болж зогсоох боломжгүйн улмаас осол гаргадаг гэх тайлбарыг жолооч нар өгдөг талаар албаны эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осол аваар гаргадаг аж. Энэ нь нийтийн тээврийн компаниуд хуучирч муудсан, насжилт нь дууссан өөрөөр хэлбэл, “өшиглөсөн” автобусаар иргэдэд үйлчилсээр байгаатай холбоотой. Нийслэлд одоогоор нийтийн тээвэрт 30 гаруй компанийн 1200 том оврын автобус үйлчилгээнд явж байна. Үүний 800 нь зайлшгүй парк шинэчлэлд оруулах шаардлагатай, насжилт дууссан автобус аж. Автобус нийлүүлдэг гол түнш улс бол БНСУ.  Тус улсад найман жил болсон автобусыг үйлчилгээнээс хасдаг. Харин Солонгос улсаас оруулж ирсэн автобусыг манай улс 12 жил ашигладаг стандарттай. Өөрөөр хэлбэл,нийтийн тээврийн компаниуд оруулж ирсэн автобусаа дөрвөн жилээр илүү ашиглаж, ямар ч баталгаагүй үйлчилгээ үзүүлсээр байгаа нь осол гарах гол шалтгаан болж байгаа юм. Мөн зарим компаниуд өөр улсад ашиглаж байсан хуучин автобусыг дотооддоо шинэ автобус үйлдвэрлэхтэй дүйцэхүйц үнээр оруулж ирдгийг ч эх сурвалж хэлсэн. Олон нийтэд чимээгүйхэн аюул учруулж буй нийтийн тээврийн компаниудтай холбоотой зам тээврийн ослыг 2015 онд гаргасан авч сүүлийн жилүүдэд гаргаагүй байна. Тухайлбал, “Эрдэм транс”, “Сутайн буянт”, “Автобус нэгдэл”, “Мяралзаа”, “Тэнүүн-Огоо” зэрэг таван компанийнхан хамгийн их осол гаргасан нь статистик мэдээнд тэмдэглэгджээ.Мэргэжлийн байгууллагад нийтийн тээврийн хэрэгслээс болж хүний амь нас хохирсон тоон мэдээлэл нарийн гаргаагүй ч дээрх тоо баримтын дийлэнх нь нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой гэнэ. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 43650 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 2018 оны жилийн эцсийн дүнгээр 1005 автобус 75 чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 46 хувиар өсчээ. Нийт 23 хяналт оншилгооны үзлэгийн төв ажилладагаас Улаанбаатарт гурван нь байдаг. Тээврийн хэрэгсэлд нийт 45 стандарт мөрддөг. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаас хамаарч хэрэглэгддэг. Нэг машин болон автобусыг 38 шалгуур үзүүлэлтээр үздэг.Түүнчлэн эдгээр үзлэгийн төвүүдээс гадна Нийслэлийн тээврийн газрын нэг үзлэгийн төв, “Монгол Терминал”, “Нева Тред” “Доктор” гэсэн гурван хувийн хэвшил үйл ажиллагаа явуулдаг. Харин эдгээр нь зөвхөн уг тээврийн хэрэгсэлд онош тавьдаг. Солонгос улсад  800 орчим  автобус үйлдвэрлэдэг компани бий. Гэхдээ манай импортлогчид үйлдвэрээс худалдан авалт хийдэггүй гэв. Харин  ашиглалтаас гарсан автобус нийлүүлдэг дундын зуучлалын гурван компаниас тухайлбал, “SRT”, “BOGO”, “ NAOS” зэргээс  импортлодог.  Эдгээр гурван компани анх гэрчилгээ дээр нь арлын дугаарыг  бичиж өгнө.  Гааль  гэрчилгээнд бичигдсэн арлын  дугаарыг автомашин болон автобусны арал дээр бичсэнтэй  тулгаж гаргана.  Харин гаалиар гарсны дараа буюу /гаалиар өнгөрөнгүүт/ машин ачигчын хүсэлтээр хуурамч дугаар бүхий дагалдах гэрчилгээг сольж дахин бичиж өгдөгөөс бүх будлиан эхэлдэг гэж эх сурвалж ярьсан юм.

 

“Өшиглөсөн” автобус хорт утаа гаргадаг

 

 

 

Авто тээврийн үндэсний төвөөс өнгөрсөн оны III улиралд хийсэн 24 удаагийн  шалгалтаар  381 тээврийн хэрэгсэл шалгагдаж, 381 тээврийн хэрэгслээс 219 нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Өөрөөр хэлбэл,  нүдэн дээр илт их утаа хаяж байгаа тээврийн хэрэгслийг зогсоож шалгаснаар  өндөр үзүүлэлттэй гарчээ. Үүнд дизель тэргүүд, автобуснууд маш их хар утаа хаядаг нь тодорхой байжээ. Нийтийн тээврийн газар болон Замын цагдаагийн албатай хамтарсан хяналт шалгалтын ажлыг ийнхүү  байнга хийдэг.  Энэ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчээс шалтгаалдаг. Зүй нь  дизель тээврийн хэрэгсэл болон автобуснууд утаа багасгах нэмэлт бодис хэрэглэдэг. Мөн утаагаа багасгахаар түлшний аппартурыг шахдаг, түлшээ багасгадаг. Үзлэгт орохдоо утаагаа бага болгоод, техникийн үзлэгт тэнцэхээрээ нэмэлт бодис хэрэглэхээ больчихдог гэнэ. Өөрөөр хэлбэл,  ААН-үүд үзлэгийн үеэр  худалдаж авчихаад бусад үед хэрэглэхгүй байгаа тухай Авто тээврийн Үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх ярьсан.Түүнчлэн манай стандартад хил, гаалиар оруулж ирсэн тээрийн хэрэгслийн арал дээрхи он заасан серийн дугаарыг засварласан бол улсын хилээр оруулахгүй гэсэн тодорхой заасан стандарт байхгүй байгаатай холбоотой. Тиймээс стандартад өөрчлөлт оруулахаар болсон. Энэ онд багтаан ЗТХЯ-аар батлуулж мөрдөхөөр ажиллаж байна гэж мэргэжилтэн нэмж хэлсэн. Харин иргэн А.З нь манай стандартад заасан үйлдвэрлэснээс хойш 12 жил уг автомашин, автобус ашиглахыг хориглоно гэсэн заалтыг ядаж 10 жил түүнээс ч наашлуулах хэрэгтэй гэж байв.

 

Ашиглалтаас гарсан автобусыг бизнесийн ашиг олох зорилгоор  эх орондоо оруулж хүний амь нас хохироосон энэ хэргийг хамтран хийсэн, нөлөөлсөн, зуучилсан, нөхцөл боломжоор хангасан иргэн болон, аж ахуйн нэгж, төрийн холбогдох эрх бүхий албан тушаалтан ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага хүлээлгэхийг хуульчаас тодруулсан юм. “Монгол Улсад мөрдөгддөг “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNG 5012:2011 улсын стандартын шаардлагыг зөрчиж, Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд үйлчилгээнд ашиглах боломжгүй, зөөлөн хэлбэл “насжилт өндөртэй”, хатуухан хэлбэл “хэт хөгшин” автобуснуудын баримт бичгийг засварлах, улмаар энд хот хоорондын тээвэрт ашиглах нь Монгол Улсын “Авто тээврийн тухай хуулийн гурав дугаар зүйлийн 3.1.16-д заасан “авто тээврийн хэрэгслийн ашиглалт”, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан “авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын шаардлагыг хангах” тухай заалт, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дах хэсэгт заасан “барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлд заасан “Хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх” гэсэн зүйл ангиар эрүү үүсгэх хуультай. Гэмт хэргийн цаана төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан байвал “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” (265), “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” (266), “Хээл хахууль авах, өгөх” (268), (269), “Хээл хахуульд зуучлах” (270), “Хууль бусаар хөрөнгөжих” (2701), “Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх” (271),“Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” (272) зэрэг зүйл ангиар торгох  ял шийтгэл оногдуулах, торгуулийн арга хэмжээ авах төрийн албанд дахиан ажиллуулахгүй байх зэрэг хариуцлага хүлээлгэдэг” гэлээ. Иймд иргэдийн хардах эрхийг хүндэтгэж Авилгатай тэмцэх газар, ЦЕГ-ын УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба энэ асуудлыг анхааралдаа авч шалгах цаг нь болжээ.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.02.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзнийг яллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад шалгалт явуулж, зөвлөмж чиглэл хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Хүй мандлын дэнжийг ногоон төгөл болгох аян эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

“Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон Бяцхан хүүд туслах аяныг эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.26

Д.Содном: Багануурт станц байгуулснаар цахилгааны өртөг буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Гацаагч

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Ардчилсан нам мэдэгдэл гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21