УИХ-ын даргыг "Таалагдахгүй байна" гэдэг шалтгаанаар чөлөөлөх үү

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр УИХ-ын даргыг чөлөөлөх 6 дахь үндэсэл бий болж, УИХ-ын гишүүд шийдэх хуультай болсон юм. Уг хууль ирэх баасан гаригаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хуульчилсан. Үүнтэй зэрэгцэн энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барих магадлалтай. УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдсэн. 

УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн бололцоо бий болсон ч ямар үндэслэлээр огцруулах вэ гэдэг нь тодорхой бус байна. Өөрөөр хэлвэл УИХ-ын даргыг чөлөөлөхөд ямар нэгэн үндэслэл хэрэгтэй. Үндэслэл биш юм гэхэд шалтгаан хэрэгтэй болно. Ажлаа удаа дараа тасалсан, хууль зөрчсөн, ажлын байранд согтууруулах зүйл хэрэглэсэн гэдэг ч юм уу. Тийм шалтгаан одоогоор УИХ-ын дарга М.Энхболдын хувьд байхгүй байгаа тул гишүүд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа сурагтай. Эх сурвалжийн хэлснээр  Хууль хэлэлцэж байхад Д.Лүндээжанцан гишүүн "Энэ хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсвэл би очихгүй гэдгийг хэлье" гэж мэдэгдсэн нь энэ хууль цэц дээр очоод унах магадлал өндөр гэдгийг харуулж байна. Ер нь ийм буруу жишиг тогтож буй нь нийгэмд хортой тусдаг талаар хуульчид мэдэгдсэн. Үндэслэл байхгүйгээр УИХ-ын даргыг өнөөдөр хүчээр буулгалаа гэхэд маргааш Ерөнхий сайд аа, нөгөөдөр Ерөнхийлөгч өө ч ингэж огцруулах бололцоо бий болж байна. Гадны хэвлэлүүд ч Монголыг "Дорнын Украйн" боллоо гэж бичиж байна. Ямартай ч М.Энхболд л буучихвал нар мандана, улс орон цэцэглэн хөгжинө, бүх муу муухай арилнга гэж итгүүлсэн олон түмэндээ ам асуулгах өдөр поп гишүүдэд удахгүй ирэх биз ээ. 

2019.01.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

З.Энхболд, Н.Алтанхуяг нарын нөхөрлөлийн шинэ цаг тоолол эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

“Революционная Монголия” танкийн бригад дайнд ялалт байгуулж байсан

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Ж.Мөнхбат: Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.11.07

Авлига Монголын нийгмийн “ХОРТ ХАВДАР”

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

Гахайн ханиадаар 22 хүн амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Энэ бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.13

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20