УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлэн явуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/92 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр,  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/93 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/94 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн саналуудыг хэлэлцсэн юм.

 

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ирүүлснийг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, нэр бүхий гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлсэн хэмээлээ. 

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь томилохыг дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулсан юм.

Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо 

2019.01.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

“Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн”-ээр МУХБ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг шалгарууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.03

“Адуунчулуун”-ы нүүрсний уурхайд гал гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Монгол Ардын Намын удирдлагууд орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.02

Ч.Ганзоригийг хамгийн түрүүнд шалгах ёстой юу?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

8-40 жил ашиглаж буй зургаан автозамыг шинэчлэхэд 8,5 тэрбум төгрөг зарцуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Улаанбаатар төмөр зам ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Байрны орцонд хар тамхи хэрэглэж байгаад баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.06

Дуучин П.Идэржавхлан ханьтайгаа хамтран дуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.09