Л.Болд гишүүний шаардсан шударга ёс гэж юу вэ

УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ бас намаасаа гарсан уу. Тэрбээр түдгэлзэх саналаа өгсөн ч нам нь шийдвэрлээгүй. Ингэснээр нэгэнт өргөдлөө өгсөн тулд тэрбээр УИХ дахь намын бүлэгтээ “хамааралгүй” нэгэн. Гэвч албан ёсны бүртгэлээрээ УИХ дахь АН есөн гишүүнтэй. Ёстой л өөх ч биш, булчирхай ч биш гэгч л энэ.  

Үнэндээ Л.Болдын зам мөр иймэрхүү эргэлзээн дунд явсаар өнөөг хүрсэн. Ардчиллын шувуухай хэмээдэг тэр яг хэн бэ гэх асуулт ч хааяа цухалздаг л юм.

“Паркийг хүүхдүүдэд нь буцаагаад өгчих хэрэгтэй” хэмээн хэлсэнээрээ олон нийтэд алдаршсан дипломатч. Тухайн үед түүний хэлсэн энэ үг нийгэмд шуугиан тарьж, бас ч үгүй итгэл найдвар цухалзуулж байв. Харамсалтай нь тэр хэлсэндээ хүрээгүй. Гэхдээ тэрбээр өөрийнхөө хувьд энэ үгэндээ хүрсэн гэж үздэг нэгэн. Тодруулбал, тэрбээр Голоос нь ч аваад, дөрвөн өнцгөөс нь ч аваад. Энэ парк бол үнэхээр Улаанбаатар хотын маань түүх юм. Улаанбаатар хот маань ямар их өөрчлөгдөж байна. Гэхдээ бас нэг авч үлдэх ёстой юмнууд байх ёстой шүү дээ. Ялангуяа манай залуучуудын, манай ахмадуудын хүүхэд залуу үеийнх нь ганц дурсамж шүү дээ. Тэгэхлээр энийг бид нар авч үлдэх ёстой гээд л оргилуун, эрх оронч сэтгэлээр л хийсэн.  Үүний цаадах бидний тохиролцоо бол  хүүхдийн парк чигээр нь авч үлдэх тийм л төсөл байсан. Тэрийгээ зөвшөөрүүлээд өнөөдөр ямар ч гэсэн алдсан газрыг нь эс тооцвол бүхэл бүтэн төсөл хэрэгжээд, паркаа аваад үлдсэн байхгүй юу. Энэ дээр би нэг их айхтар ашиг хийнэ гэж бодохгүй байна” хэмээсэн юм. Өндөр барилгуудад “дарлуулж”, хаалгаар нь ороход хүртэл хураамж авдаг эл газар хүүхдүүдийн өмч мөн үү, биш үү.

Уг нь мань хүн хэлсэндээ хүрч, өнөөдрийнх шиг гудамжинд гарч жагсаад ч болов паркийг хүүхдийн өмчлөлд нь үлдээсэн бол талархаад баршгүй.

Л.Болд гишүүний хувьд банктай, өмч хөрөнгө ихтэй баян улстөрчдийн нэг. Тэрбээр анх Германаас хөрөнгө оруулж, “Голомт” банкийг байгуулсан гэдэг ч тус банкийг тойрсон асуудлууд но ихтэй. Ямар сайндаа л хамт банк байгуулсан хоёртойгоо учраа олохгүй салж, “Богд” хэмээх банкийг байгуулаад ажиллуулж байгаа.

Ингэхдээ Хөгжлийн банкнаас хөрөнгө дэлссэн талаар Н.Амарзаяа гишүүн хэлж байв.  Түүний хэлсэнээр  "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн гэдгийг Ж.Мөнхбат гишүүн чуулганы танхимд ч хэлж байлаа. Тэрбээр " Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан. Жижиг банкуудтайгаа харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийж, тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна” хэмээн хэлэх нь тэр.

Л.Болдын талаар сайн гэхээс саар мэдээлэл чих дэлсэх нь элбэг. Үнэндээ ТЕГ-ын дарга Б.Хурц хүртэл олны өмнө хэдхэн үг хэлээд мань хүнийг дуугүй болгож дөнгөсөн юм. Байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. 

Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?” хэмээн хэлж байсныг хүмүүс мартаагүй. 

Л.Болд уг асуудалд ихэд эмзэглэж, гүтгүүлсэн учир хууль, хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн ч одоо болтол таг. Тиймээс шударга ёсыг тогтооход цучил нэмж, өөрөө өөрийгөө шалгуулах яасан бэ? гэж түүнээс асуумаар байна.

Төв талбайд гарч өдөр бүр шударга ёс шаардаж байгаа тэрбээр өөрөө шударга нэгэн мөн үү гэдэгт цэг тавьбал...

2019.01.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

“Нарантуул” худалдааны төв гахайн махан бүтээгдэхүүн худалдахыг түр хоригложээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Монгол Улсын далбааг “худалдах” төлөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

350 кг гахайн өөх нууцаар хил нэвтрүүлэхийг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.12

Өдгөө цагийн амьдралын нийгэм зүйн төлөв байдал

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Топ Пүүжээгийн гэр бүлийн нууцалсан зураг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08

Хөгжлийн банкнаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай ажлаа өгөх хүсэлт гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2019.04.09

Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга болно гэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28