“Хөдөлмөрийн баатрыг бүтээсэн түүх” хэмээх хэрэг үүсэх вий



“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн. Монголын төр түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн баатар хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг хүртээсэн нь ойлгомжтой.

Гэхдээ сүүлийн үед Л.Чинбаттай холбоотой таагүй мэдээллүүд байсгээд л дуулддаг боллоо. ЖДҮ-гийн хэргээс хойш ийм мэдээллийн давтамж улам ойртсон.

Энэ тоолонд “Гацуурт” ХХК-иас сүртэй гэгч нь мэдэгдэл гаргадаг. Хоёр хоногийн өмнө бас л “…Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдсэн байна.

Уг нь хэвлэлүүд энэ компанитай холбоотой баримт сэлттэй мэдээллийг нийтлээд байх шиг байгаа юм.  Гэвч өөрсдийнх нь тайлбарлаад байгаачлан “…Гүтгэлэг” байж гэж бодъё.

Тэгвэл 2015 оны хоёрдугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн “…Цаашдаа зөвхөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулсан улаанбуудайнд урамшуулал олгодог болно. Ингэхгүй бол чанарын шаардлага хангасан, хангаагүй буудай тушаачихаад урамшуулал авах явдал тасрахгүй нь. Ер нь намайг ажил авахаас өмнөх хүмүүс хяналт шалгалтад сайн анхаарал хандуулж байгаагүй нь ажиглагдсан.

Тиймээс бүх талын төлөөллийг багтаасан улаанбуудайны чанарыг тогтоох комисс ажиллуулдаг болно. Үүний эхлэл болгож ажлын хэсэг гаргаад тариаланчдад бий гээд байгаа 40 мянган тонн улаанбуудайнд чанарын шалгалт хийе гэхээр буудайгаа үзүүлэхгүй байгаа.

Л.Чинбатын “Гацуурт” компани л гэхэд өмнө нь нэг тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байж Засгийн газраар баталгаа гаргуулаад хоёр тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа. Ийм байж төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна гэх хэрэггүй. Та нарын сүрдүүлгээр ажил явдаггүй юм шүү дээ” гэж хэлснийг юу гэх вэ. Энд нэг тэрбум төгрөг, дахиад хоёр тэрбум төгрөгийн зээлийг авчихаад төлөөгүй гэж Төрийн сайд хүн ярьжээ. Эдгээр зээлийг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат төлсөн үү гэдэг асуулт гарч ирнэ.

Өнгөрсөн жилийн хавар сайд асан Р.Бурмаа “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбатын талаар дахиад “…Махны үхэр оруулж ирнэ гээд ХХААЯ-наас 3.0 тэрбум төгрөг зээлээд буцааж төлөөгүй олон жил болсон доо. Тэрийгээ гэрээ ёсоор төлсөн бол дараагийн олон аж ахуй бас махны үхрийн аж ахуй эрхлэх боломжтой байсан. Энэ асуудлыг гаргаж тавьснаар их ч олон аргаар намайг дайрч гүтгэсэн дээ . Шударга бус юманд үнэн голоосоо дургүй гэхээр тэссэнгүй. Шударга л бай л даа” хэмээн цахим сүлжээнд сэтгэгдэл бичиж байлаа. Тэрээр энэ талаараа дэлгэрүүлэн “…ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үед төрөөс гурван тэрбум төгрөг зээлсэн байдаг. Л.Чинбат махны үхрийн чиглэлээр аж ахуй эрхэлнэ гэж тендерт шалгарч авсан байдаг. Намайг сайдын ажлаа өгөх хүртэл гурван тэрбум төгрөгөө төлөөгүй. Намайг ажил авах үед зээлийнх нь төлөх хугацаа хэтэрчихсэн байсан. Хугацаа хэтэрсэн төлбөрийг төлөөч гэдэг шаардлага нэлээд тавьсан. Яаманд ирж уулз гэж хэлээд ч ирээгүй. Махны үхрээсээ өг гэж гэсэн ч нэмэр болоогүй. Найз нөхөддөө өгсөнөө төрд өгөх мөнгөө төлсөн гэж үздэг юм билээ.

Би гэрээнийх нь дагуу мөнгөө нэхэмжилсэн юм. Энэ асуудалд Т.Бадамжунай сайдыг буруутгах арга байхгүй. Түүнд 3.0 тэрбум төгрөгийг бэлэглээгүй, гэрээ хийгээд үйл ажиллагааг нь дэмжсэн байгаа юм. Иймээс зээл авсан байгууллага нь хариуцлагатайгаар төрд төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах нь шударга ёсонд нийцнэ. Гэрээгээ биелүүлэх ёстой.Зээлээ нэн тэргүүнд төлж барагдуулах ёстой. Л.Чинбат мундаг учраас улсаас 3.0  тэрбум төгрөг зээлээгүй юм. 3.0 тэрбум төгрөгөөр сайн үүлдрийн махны үхэр оруулж ирнэ гэсэн болохоор дэмжиж өгсөн юм. Хэрвээ Л.Чинбат зээлээ хугацаанд нь төлөөд явсан бол олон хүн энэ төрлийн аж ахуйг эрх¬лэх боломжтой болно. Хөдөлмөрийн баатар хүн төрийг ингэж хохироож болохгүй. Энэ асуудалд салбарын сайд нь одоо анхаарах ёстой” гэж байлаа.

Мөн “…Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй “Гацуурт” ХХК 3 375 000 000, “Баяндулаан уул” ХХК 1 387 500 000, “Шаргал тариа” ХХК 675 000 000, “Скрин” ХХК 600 000 000, “Сэлэнгэ Тос” ХХК 562 500 000, “Монгол ногоо” ХХК 525 000 000, “Вигобуудай” ХХК 375 000 000, “Хэрлэн Алтай” ХХК 144 830 000 төгрөг тус тус 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авчээ. Найман компанид төсвөөс шилжүүлсэн мөнгөний дүн нийтдээ 7 644 830 000 төгрөг болж байна” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Энэ бол 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өгсөн үрийн буудайн үнэ гэсэн гүйлгээний дүн юм.

Мөн 2011 оны арваннэгдүгээр сард “…Үр тариаг үнэгүйдүүлсэн өөр нэг асуудал бол саваа бэлдээгүй байж саалиа хураасан явдал. “…Санаа бүү зов, сав хангалттай бий. Зөвхөн ургацаа сайн ав, хураагаад бай” гэж  Т.Бадамжунай сайд үтрэмийн талбай хэсч, өөрийгөө сурталчилж явахдаа хэлсэн нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ ажлын угтал болгож үрийн зориулалттай савны тендерийг өнгөрсөн жилээс зохион байгуулсан. Нэг тэрбум 800 сая төгрөгийг төсөвт өртөгтэй “Үрийн зориулалттай босоо төмөр агуулах” худалдаж авах тендер гээчийг зарлаж зургаан компани оролцсоноос хамгийн өндөр үнийн санал өгсөн “Гацуурт”-ын Л.Чинбатад эрх өгчихсөн байдаг. Тухайлбал, “Би Би И” ХХК нэг 1.6 тэрбум, “Дорнод гурил” ХХК нэг тэрбум 790 сая, “Өлзий төв” ХХК 1.8 тэрбум, “Төмөр транс” ХХК 1.9 тэрбум, “М-Ти-Эс” ХХК нэг тэрбум 815 сая, “Гацуурт” ХХК нэг тэрбум 866 сая төгрөгийн үнийн  санал тус, тус ирүүлсэн байсан. Үүнээс үзэхэд “Гацуурт” болон хамгийн бага үнийн саналтай компанийн хооронд 267 сая төгрөгийн үнийн зөрүү гарч байгаа биз. Наад зах нь 2-3 сумын бүтэн жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний мөнгө гэдгийг эдийн засагчид хэлнэ” гэсэн мэдээлэл бас гарч байв. Найман жилийн өмнөх энэ мэдээлэл бас л дарагдаад өнгөрсөн.

Ер нь бол тухайн үед Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан байдаг. 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээлэл хийж “…ХХААХҮЯ-ны  удирдлагуудыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж байгаа” гэж мэдэгдэж байсан.  Мөн 2013 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүд Цагдаа болон Үндэсний аудитын газрынхан шалгалт хийж, яамны болоод тус сангийн удирдлагууд 2009 оноос сангийн мөнгө шамшигдуулж ирснийг илрүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас тэднийг  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог улаан буудайн урамшууллын хөрөнгө, “Атрын III” аяны хөрөнгөөс шамшигдуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн. Гэсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг юм.

Энэ нь Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байхад тусгай сангуудын хөрөнгө хяналт султай байсныг гэрчилж буй хэрэг.

Хэдийгээр “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбоотой ийм эрүүгийн хэрэг үүсэн шалгуулж байгаа талаар мэдээлэл байдаггүй ч ноцтой байж мэдэхээр фактууд хэвлэлийн шарласан хуудас, өдгөөгийн цахим сүлжээнд хэд хэдээрээ л байна. Ийм барим тавим баримт сэлт дагуулсан нийтлэл материалд зориулж сүртэй гэгчийн “…Гүтгэлэг” гэсэн мэдэгдэл хийж байхаар хуулийн байгууллагад очиж үнэн мөнөө олох хэрэгтэй юм.

Эс тэгвээс тун удахгүй “Хөдөлмөрийн баатрыг бүтээсэн түүх” хэмээх хэрэг үүсэх вий…

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.01.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

АНУ-ын ЭСЯ-ны хашаанд “Altai Denali” үүд хаалгаа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

Одоо тэр эх орон, ард түмнээсээ урваж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.29

Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь

...

Дэлгэрэнгүй » 2017.05.29

Ж.Мөнхбат: Бизнесийн идэвхжил нэмэгдсэн, компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.08.22

Бүү март! Шинэ зүйл бол мартагдсан хуучин

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум амжилттай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Г.Дэнзэн хорихоос захидал бичлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.14

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16