Мөнгөөр бүхнийг хийж болно гэж боддог хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй

Шунал

Ардчилал гэгч алтан хараацайг эх нутагтаа залж, манийхаа амь амьдралыг өөднө татна гэж өлсөж суусан нөхдүүд өнөөдөр өөрсдөө нистэл баяжиж, газарт хөлөө олохгүй явна. Харин амь амьдрал нь сайн сайхан болно гэж хөөрцөглөж байсан олонхи нь ажилгүйтэл ядуурлын хонгил руу шидэгдэж, арай овсгоотой хэсэг нь гадаад улс орон руу гуйлгачин царайлан бэдэрч, багагүй хэд нь архин далайд живцгээж байна. 

 

Манийгаа тэжээж байсан сайхан сайхан үйлдвэрүүдийг ч дампууруулаад дууслаа. Газар нутгийг маань эрдэс баялагтай нь сорчлоод  зарчихлаа. Байгаль орчин сүйрч, гол ус хатаж бохирдлоо. Сайн нам, сайн удирдагч манийгаа аврана гэсэн горьдлого тасарч өнөөдөр тэнгэр хол газар хатуу гэгч л болоод байна уу даа.Шуналтнууд олноор төрийн толгойд үүрлэвэл шударга ёс яаж алдагдагдгийг бид ханатлаа харлаа.  Хүнд өөрөөс нь илүү муу дайсан байдаггүй гэдгийг тэд одоо л зарим нь ойлгож эхэлж байгаа бололтой. Хүний бараг бүх гай зовлон, аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шуналаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлодог гэдгийг яваандаа бүгд ойлгодог цаг тун удахгүй ирнэ. Өнөөдөр бидний өөрсдийн сонгосон, биднийг удирдаж байгаа далан хэдэн хүнээ дахиад нэг сайн ажиж хар даа. Ихэнх нь тэрбумтнууд, олонхи нь нохойн замаар олсон хөрөнгөө олны хөлөөс хол бүр далайн чандад аваачаад нуучихсан. 

“Оросод хэн жаргалтай вэ” гэж Некрасовын нэгэн зохиолд гардаг шиг Монголд өнөөдөр дарга сайд нар л жаргаж байна. Аргагүй ш дээ тэд өөрсдөө хууль дүрмээ баталж аваад төрийн толгойн дээрээс бөгсөө өндийлгөхгүй байгаа юм чинь. Ийнхүү бид шинэ зуунд бид нар Монгол маягийн хөрөнгөтний ардчилсан нийгмийг тун амжилттай байгууллаа. Одоо үүнийгээ хэрхэн яаж нураахаа өнөөгийн залуус мэдэж дээ. Энэ улс орныг чинь урагшаа явах биш ухардаг араанд нь татчихаад удаж байна шүү. Төрөлхийн шуналтантай яриад нэмэргүй. Харин ядуу амьдралын явцад шуналын  микроб биенд нь үсэрчихсэн хүн бол барагтай өөрийгөө татаж авч дийлдэггүй.  Малын биед наалдсан хачиг шиг улам бүдүүрсээр томорсоор хувалз болон гэдэс эь гэрэлтэн бэлхийж, эцэст нь өөрөө хага үсэрдэг  жамтай. Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй. Одоогийн энэ албан  тушаалаа булаацалдагчид  тэндээ хорь гучин жил шигдэгчид , наймаагаар албан тушаал өгч авалцсан хэн болгон өгөө авааныхаа зарчмыг дор дороо ашиглаад явчихдаг нь хэн бүхэнд илэрхий болсон зүйл. “60 тэрбумын” зарчим бол Монголын төрд гарч байгаа шинэ зүйл биш. ЖДҮХ-ийн санг хуваагаад авчихсан ч саяхны зүйл бас биш.  

Бид зуу наслахгүй, өдөрт арван удаа хоол идэхгүй, дулаан хувцас, толгой хоргодох гэр оронтой байхад л хүн амьдраад явна. Бид цаг нь болоод эзэн бурхан дээр ч юм уу эрлэг номуун хааныд очихдоо эд хөрөнгө авч очихгүй, энэ насандаа хийсэн буян нүгэл хоёроо л чирч авч очно. Үр хүүхдэдээ үлдээхийн тулд гэж бодоцгоодог ч сайн хүүхдүүд түүнийг чинь өөрсдөө олоод авчихна, муу хүүхэд бол тэр хөрөнгийг нь дор нь үрэн таран хийчихнэ.  Харин шунал гэгч шулмын үрийг л үр хүүхдийнхээ тархинд тарьж балрав. Дараа нь юу таринав түүнийгээ л хураах болно шүү дээ.

 

Ш.Пүрэвсүрэн 

2019.01.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

“Хан Ресурс” компанитай хийсэн хэлэлцээ амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.09

“Жаргалан” сургууль, цэцэрлэг элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.03

Next stop: Бүтээхч цаг эзэддээ “Энх цагийн мөнх дуудлага”-ыг хүргүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2018.12.21

Бүх арилжааны банк тэтгэврийн зээлийн хүүг энэ сарын 1-нээс эхэлж бууруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

Энэ бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Хаврын тариалалтад нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

Т.Аюурсайхан гишүүнд захидал илгээдэг шигээ бай л даа, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

...

Дэлгэрэнгүй » 2016.11.16