Банкууд зээлийн хүүгээ бууруул, эсвэл гадаадын банк орж ирэхэд битгий саад бол!

БАНК, САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГ ТЭВЧИХЭЭРГҮЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

Бэлэн байсан цаасан мөнгө, алтыг луйвардан өмчлөөд тэд зогссонгүй шинэ цагийн (1990 оноос хойших) банк, санхүүгийн үйл ажиллагааг шууд л зэрлэг мөлжлөгөөр эхлүүлжээ. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээлийн дарамт Монголын эдийн засгийг бүхэл бүтэн 28 жилийн туршид нухчин тарчлаалаа. Жижиг, дунд үйлдвэрлэлд голчлон түшиглэж эдийн засгаа сэргээх, ажилгүйдлийг багасгах ганцхан зам л буйг харсаар, ойлгосоор байсан хэрнээ гартаа ямар ч бэлгүй хүн ардыг маань хичнээн ч хүч, овсгоо гаргаад төлж дийлэхээргүй өрөнд автуулж сөхөрч мөлхтөл нь, солиорч амиа хорлотол нь арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, ломбардууд, өдрөөр мөнгө хүүлэгчид мөлжиж чадлаа шүү дээ. Одоо болоо юм биш үү?! Муу муухай, сүнс сүүдэргүй зүйлд ч гэсэн хэмжээ гэж байдаг даа!

Бизнесийн төлөвшиж тогтсон өндөр соёлтой, үйлдвэрлэгчид болон худалдаачидтайгаа ойлголцож, хэн хэндээ ашигтайгаар харилцаж дадсан гадны банк орж ирлээ гэхэд тэд Монголын нөхцөлийг хараад л зээлийн хүүгээ жилийн 5-6 хувиас ер хэтрүүлж нэрлэхгүй л болов уу? Гэтэл энэ талаар огт өөр зүйл ярьж ард түмнийг хуурдаг, айлгадаг хүмүүс ялангуяа Төрийн ордонд олон байх юм. УИХ, засгийн газрын гишүүд дунд ч олон байна. Судлаад үзэхнээ тэд цөмөөрөө нөгөө 30-70 хувийн зээлийн хүүгээр тэрбумтан болсон хүмүүс байх ажээ. Тэдний нэрсийг удахгүй нийтэд зарланаа гэж амлаж буй улстөрийн намууд бас байх юм. Тэдний олонхи нь залуу хүмүүс юм байна. Та бүхэн нэрээ бод! Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ! Эсвээс та нар зээлийн хүүгээ буулга, эсвээс гадаадын банкууд орж ирэхэд саад битгий бол!

Хүмүүс ядуураад, өлсөөд, золбироод, нийгэм самуураад ирэхлээр өлсөж үхсэн ядуу хүний тооноос дээрэмдүүлж хохирсон баян хүний тоо давж гардаг гэж ярьцгаадаг. Ядаж л ийм учир, харьцааг бодож үзээч дээ!...

 

100 сая төгрөг 35 хувийн хүүтэйгээр зээлээд жилийн дотор гэр бүлээ тэжээгээд, ажилчдаа цалинжуулаад, бүх татвар хураамж төлөөд та нарт 135 сая төгрөг эргүүлж төлж чадахаар ашигтай ямар бизнес Монголд байна вэ? Энэ бол цэвэр аллага шүү дээ! Өр нимгэн бай л даа! Үйлийнхээ үрээр өөрөө өөртөө шуналаас үүдсэн их лай зовлонг битгий дууд л даа...

 

Банк, санхүүгийн байгууллагууд өнөөдөр өндөр хүүтэй зээлийн тусламжтайгаар жирийн иргэдийг өрөнд унагааж, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч, завшиж байна. Энэ байдал цаашид удаан үргэлжлэх аваас иргэдэд өмчлүүлсэн газар, жижиг, дунд үйлдвэрийн газруудын барилга байгууламжууд, дээр нь нэмээд олон мянган орон сууц бүгд л энэ хэдэн арилжааны банкны эздийн өмч болохнээ. Хөдөөдөө бол мал сүргийн хагасаас хол илүү нь мөн л арилжааны банкуудын эздийн мэдэлд шилжих болно. Ингэж хотуудад ч тэр, мөн хөдөөд ч тэр үйлдвэрлэлийн хэрэгслээс бүрэн хагацсан гар хоосон пролетари анги буй болж улмаар Орос оронд 1917 онд гарсан хувьсгалтай тун ч төсөөтэй хувьсгал гарч үр дагавар нь ч мөн адилхан байх ирээдүй бэлтгэгдэх аюул хаяанд ирчихээд байна. 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

2019.01.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Р.Амаржаргал, С.Эрдэнэ хоёрын хэн нь Ерөнхий сайд болохыг "Алтангадас" шийднэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

АТГ-ын даргад томилогдох магадлалтай хурандаа Д.Адьяабазар гэж хэн бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30

Сураггүй болсон 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Нийслэлд хүүхдийн шинэ эмнэлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2016.12.19

Төрийн банкны харилцагчид ”Гялс банк”-ыг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Баригдаагүй байрныхаа төлбөрийг хоёр жил төлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08