“Зайсан хилл” дэх хоёр намын шинэ жил

Хан-уул дүүрэгт байрлах Зайсан толгойн энгэрт хүүхэд залуучуудийн соёл амралтын төв баригдах тухай НИТХ-ын шийдвэр гарч амралт ногоон талбай багатай нийслэлчүүд талархаж байсан цаг саяхан. Гэтэл нийтийн ашигт нийцүүлэн барилга байгууламж барина хэмээн НИТХ-ын дарга С.Амарсайхан амласан ч уг газрыг өөрийн болгож хувийн компанидаа шилжүүлснээр Зайсан скүэр, Зайсан хилл гэх хөрөнгө оруулалтгүй царцсан байсан барилгуудаа богино хугацаанд барьж дуусгасан. Насаараа арилжаа наймаа хийж явсан Увс аймгийн харъяат С.Амарсайхан гэгч 2017 оны сүүлчээр гэнэт л НИТХ-ын дарга болж эрх мэдлээ ашиглан хувийн компанидаа ашигтай байдлыг бий болгосоор. 

Байнга газрын маргаанд хутгалдаж түүнийгээ өөрийн харъяаны телевизүүдээр цагааруулж явдаг С.Амарсайханы ах дүүсийн өмчлөлд байх “Зайсан хилл” цогцолборт 2018.12.28-нд МАН-ын Нийслэлийн намын хорооны тансаг шинэ жилд дан ганц У.Хүрэлсүхийн талын хүмүүс очицгоосон байна. Нийслэлийн засаг дарга болохыг мөрөөдөгч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Амарсайханы ивээл дор идэж ууцгааж нийслэлийн засаг даргаар түүнийг болгохын төлөө хундага тулгацгаасан аж. Асар их мөнгөөр шинэ жилээ тэмдэглэсэн МАН-ын найрын сүрт нүргээн намжаагүй байхад АН-ын шинэ жил маргааш орой нь залгуулан С.Амарсайханы төрсөн ах Онцгой байдлын сайд асан, АН-ын хүндэт гишүүн С.Отгонбаярын дэргэд мөн л “Зайсан хилл” цогцолборт эхэлжээ. Уг арга хэмжээнд ирэгсэд бүгд л С.Отгонбаярын дүүгийн ухаантай авхаалжтайг магтацгаан С.Амарсайханыг хотын дарга болоход тохирох хүн, түүний гэргийн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Ичинхорлоо нийслэлийн хэвлэлийн багийг төвөггүй удирдаж чадаж байгаа талаар магтсаар мөн л хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтоцгоон гэртээ хүргүүлцгээсэн байна. Ингэж Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат Сайнбуянгийн хүүхдүүд Монгол улсын хоёр том намын удирдлагад ажиллацгааж гэр бүлийн эрх ашиг аль ч намын үед гандан буурахгүй мандахын үнэнийг харуулсан шинэ үеийн төрөл садан ах дүүсийн МАНАН бүлэглэлийн шинэ жил болж өнгөрлөө.

2018.12.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.10.22

“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.09.26

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

С.Өлзийхүүгийн охины хөхний асуудал

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Ш.Төмөрсүх: Н.Энхбаяр далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Б.Тулга: “Эрдэнэт” үйлдвэр барьцаанд тавигдсан хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар холбоотой

...

Дэлгэрэнгүй » 2018.03.13

Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Д.Пүрэвдаваагийн хувийн ”хар дэвтэр” олдсон

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

М.Дархижав: Миний хамгийн ойрын мөрөөдөл 10 мянган км ийн цаана бий

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Ц.Оюунбаатар: Улаанбурхан есдүгээр сараас дахих магадлалтай

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

”Явуулын хүн” МУСК Москвагийн 39 дахь кино наадамд шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21