Б.Мэдрээ: Банкаар олгосон ЖДҮ-ийн зээл зээлдэгчээ ч эрсдэлээс хамгаалдаг

-ЖАЙКА-гийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хоёр үе шаттай хэрэгжсэн төслийн үр дүнг Та хэрхэн харж байна вэ?

-Монголчууд өөрсдөө үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж чаддаг гэдгийг тод томруун харуулж чадсан жишиг төсөл. Хэрэгжиж эхэлснээсээ хойш энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар арилжааны найман банкаар нийт 286.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 825 аж ахуйн нэгжид олгосон байна. Үр дүнд нь өнөөдөр 22 гаруй мянган хүн ажлын байртай болж, зээл авсан үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлого 30 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ ч бага гээд маш олон эерэг үзүүлэлт байна. Нөгөөтэйгүүр, зээлийн хүртээмж ч сайн. Нийт зээлийн 38 хувийг орон нутагт олгосон байна. гэхдээ 21 аймагт бүгдэд нь шүү.

-Олгосон зээлийн бүтцийг задалж харвал ямар салбар давамгайлж байгаа бол?

-Зээлийн үндсэн зорилго бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн. Тиймээс ч нийт зээлийн 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгосон нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Улаанбаатар хот дахь “Янмал” оймсны, Дархан хот дахь “Эсгий гутал”-ын, чацарганы “Шар доктор”, “Оргио” тахиа, “Алтан говь” шоколадны үйлдвэр гээд өдгөө үйл ажиллагаа нь өргөжсөн томоохон үйлдвэрлэгчид бол энэ зээлийн зээлдэгчид юм. “Шар доктор”-ыг гэхэд Японд экспортолж, тахианы мах, оймс, шоколад бол импорт орлох бүтээгдэхүүн болсон. Энэ хэрээр гадагшаа урсах валютаа багасгаж, орж ирэх валютаа нэмэгдүүлж байна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг сангаар дамжуулан олгосон нь зорилтот зээлдэгчдэдээ хүрээгүй, эрх мэдэлтнүүд боломжийг нь булаасан гээд нийгэм бухимдаад байна л даа. ЖАЙКА-гийн зээлийн чанар, хүртээмж ийм байгаа нь арилжааны банкаар дамжсаны үр дүн гэж үзэж болох уу?

-Арилжааны банкаар дамжиж байгаагийн нэг ач холбогдол бол чанаргүй зээлийн хувь хэмжээ маш бага байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хэнд, юунд, яаж боловсруулсан, ямар шаардлага хангасан төсөлд, хэрхэн олгохыг банк л мэргэжлийн түвшинд хийдэг. Заавар журам нь ч маш тодорхой. Үүний үр дүнд зээлдэгчид эрсдэлээс хамгаалагдахын сацуу зээлийн эргэн төлөлт нь ч найдвартай болохоор эх үүсвэр нь улам арвижиж байна. Харин банкны зээлийн хороогоор хэлэлцээд, шалгуур давсан зээлийг Сангийн яамны дэргэдэх төслийн нэгжийн удирдах зөвлөл авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, банк нэгэнт үр ашиг өндөртэй, сайн төслүүдийг гаргаад өгсний дараа төрийн бодлогодоо нийцүүлэн аль төслийг нь санхүүжүүлэхээ төслийн нэгж шийддэг юм. Энэ зээлийн 60 гаруй хувийг боловсруулах аж үйлдвэрт олгосон нь ийм учиртай.

• Нийт зээлийн 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгосон нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. 

• Төслийн нэг болон хоёрдугаар шатны эргэн төлөлтөөс сард 2.5 тэрбум төгрөг хуримтлагдаж байна. 

• Зээлийн дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг гэж заасан байдаг.


-Дээд хэмжээгээр зээл авах тохиолдол хэр олон бэ. Санхүүжилтийг нь олгох үе шатаа яаж тооцдог юм бэ?

-Бодит жишээн дээр ярья. Дорнод аймгийн Халхгол суманд социалист нийгмийн үед Зөгий үржүүлгийн эрдэм шинжилгээний машинт станц гэж байсан юм. Зах зээлд шилжих үед энэ станц хувьчлагдсан ч зөгийн балны үйлдвэрлэлээ эрхэлсээр л байлаа. Гэхдээ тун бага хэмжээтэй. Жилд нэг тонн арай хүрэхгүй л үйлдвэрлэдэг байсан. Гэтэл миний авсан мэдээллээр Халхголд 300 гаруй цэцэгт ургамал ургадаг юм байна. Зуны саруудад цэцэг бүрийн цэцэглэх хугацаа тавдугаар сарын эхэн, дунд, сүүлийн арав хоног гэх мэт харилцан адилгүй байдаг. Зөгий хэдий үед цэцэглэсэн цэцэгнээс тэжээлээ авахаас шалтгаалж балных нь амт, үнэр, өнгө, чанар өөр. Тэгтэл нэг япон иргэн Халхголд явж байгаад өнөө зөгий үржүүлгийн станцын балнаас авч, эх орондоо аваачаад лабораторид шинжлүүлэхэд зөгийн балны дэлхийн чанарын стандартын дээд үзүүлэлтээс ч давсан чанартай байсан юм. 

Миний бие энэ мэдээллийг сонсоод Дорнод дахь салбартаа дуулгаж, тус станц Японы Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээлд хамрагдсан. Зөгий үржүүлгийн станцынхан зээлийн шалгуурт тэнцсэн төсөл бичихэд нь манай банкныхан мэдээж тусалсан. төслийн үр ашгийн тооцоонд нь үндэслээд санхүүжилтийг нь үе шаттай олгосон. Эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ худалдаж авах, аж ахуйн бүтцээ бий болгоход нь санхүүжилт олгосон. Улмаар төслийн явцаас шалтгаалж дараа дараагийн санхүүжилтийг нь олгож байгаа. Ингэснээр нэг талаар, зээлдүүлэгчид төслийн явцыг хянаж, нөгөө талаар зээлдэгчид ч эрсдэлээс хамгаалагддаг юм. Мөн ийм байдлаар Завхан аймгийн Улиастай хотын улаан сармис тариалдаг эрдэнэбилэг гэдэг иргэнд энэхүү төслийн зээлийг үе шаттайгаар олгож байгаа.

-Ийм зээл авахад компани, зээлдэгчийг тухайн салбартаа түүхтэй, туршлагатай байх шалгуур тавьдаг. Энэ зээлийн хувьд эл шалгуур өндөр үү?

-Яг энэ төслийн зээлд зээлдэгчийг түүхтэй байх шалгуур чухал биш. Хамгийн гол нь төслийн үр ашиг, ТЭЗҮ-ийг нь зөв тооцсон байна уу гэдгийг л чухалчилдаг. Төсөл хэчнээн сайн байх тусам зээл авах боломж улам ихэсдэг.

-Төслийн зээлийн эрэлт хэр байна вэ?

-Маш өндөр. Гагцхүү одоогоор эргэн төлөлтөөс санхүүжиж байгаа учир хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа юм. Уг нь анхны санхүүжилт нь тасралтгүй яваад, бага багаар арвижаад л  байна.

-Анх энэ төслийг хэрэгжүүлэхэд ЖАЙКА манай арилжааны банкуудад ямар шаардлага тавьсан бэ?

-Төсөлд оролцогч арилжааны банкуудын урт хугацааны зээлийн судалгаа хийх чадавхыг сайжруулж, бизнес эрхлэгчдэд төсөл бичихэд нь заавар зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. 

Монголын арилжааны банкууд 1998 оноос германы Засгийн газрын KFW банкны төслийн зээлийг анх хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Энэ хүрээнд зээлийн эдийн засагчдаа анх сургалтад хамруулж, төслийн зээл гэж юу болох, ТЭЗҮ-ийг нь ямар аргачлалаар боловсруулж, үр ашгийн тооцоог нь хэрхэн хийдгийг суралцаж бэлтгэгдсэн. Ийм томоохон орнуудын төслийн зээл олгох нь эргээд арилжааны банк чадавхжих, хөгжиж дэвших том түлхэц болдог. Тухайн улсын Засгийн газрын санхүүжилттэй зээл учир зарцуулалтыг нь хянахын тулд жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын KPMG, Ernst & Young, PwC гэх зэрэг байгууллагаар аудит хийлгэдэг.

Зээлдэгчийн туршлага бус төслийн үр ашгийг чухалчилдаг

 

Нийтлэгч: З.Цэлмэг

2018.12.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Ард түмний нэрийг барьж хийсэн жагсаал, цуглааныхаа ашгийг “ПОП”-ууд өөрсдөө л хүртдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.01.29

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “UnionPay Cup - 2016” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Шинэ сайд нарын хөрөнгийн мэдүүлэгтэй танилцана уу

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Хүүхдийн ертөнцийг гэрэлтүүлсэн бүсгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.26

Лорд мэргэшсэн IELTS бэлтгэлийн төвийн ерөнхий танилцуулга

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10