Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

л.энхболд зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы танхимд шударга ёсны ноён оргил болж,бусдыг “хулгайч худалчаар” нь дуудаж суудаг Л.Энхболд гишүүн өөрөө жинхэнэхулгайч бөгөөд залилагчтай хамтран ажилладаг нь илэрснээр түүний хулхи нь буув.Учир нь тэрбээр охин Э.Мандухайн нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компанибайгуулан өгч, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний  өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдосноор “шударга үнэний туйл”маань Төрийн ордонд том дуугарах нь байтугай Өмнөговь аймгийг зориход ч нүүрхалуун болов. Уг нь Л.Энхболд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг өөртөө “хулгайлж”байхаар тойргийнхоо бичил бизнес эрхлэгч 100 хүнд хөөцөлдөөд олгуулчихсан болмөн ч их буян болох байлаа. Хичнээн хүний амьдралд тустай байхсан билээ. “Шударгаүнэний туйл” гишүүнд нь даанч тийм сэтгэл байхгүйг энэ үйл явдал харууллаа.

Тэрбээр ийнхүү шударга царайныхаа цаана будилаан хутгажявахдаа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Мэйт экспортинтернэшнл” компанийг Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ. Хөөрхий будилаантайч гэсэн эцэг хүн л болсон хойно охиноо өөрийнхөө луйврын ажиллагаанаасхөндийрүүлж байгаа царай нь энэ бололтой. Гэсэн хэдий ч хөдлөшгүй баримт байгаахойно хууль зөрчин зээл авсан хэрэгт охин Э.Мандухай нь ороогдож байна. Тэр чбүү хэл Л.Энхболд тэргүүтэй гишүүдийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаасзээл авсан хамсаатнуудыг АТГ-аас баривчлан шалгах мэдээлэл бий. Тэгэхээрхөөрхий охин Э.Мандухай “шударга” эцгийнхээ хийсэн хэргийн өмнөөс шүүхийнхаалга татах болж байна. Магадгүй илүү их будилаан гарвал ял ч авч мэдэхээрболжээ. Найз нөхөд нэгнээ хэрэгт түлхэсэн тохиолдол олон байдаг, тэр ч бүү хэлах дүү нар нэгнээ түлхэсэн тохиолдол ч цөөнгүй бий. Харин өөрийнхөө төрсөнүрийг хэрэгт түлхэж байгаа эцгийн тухай сонсоогүй юм байна. 

Ингэхэд Л.Энхболдын охин Э.Мандухайн нэр дээр байсанкомпанийг шилжүүлж авсан Э.Чагнаадорж гэгч хэн бэ гээд тандахаар бас л нэгзалилан мэхлэгч байгаа нь тодорлоо. Тэрбээр өдгөө Л.Энхболдын үүсгэн байгуулсан“Ирээдүй инвест” Банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладагнэгэн аж. Тэрбээр 2016 онд Л.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр 1.5 саятөгрөг хандивлаж, улмаар Л.Энхболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийнажиллагаанд зүтгэсэн, хандив өргөсөн шанд гишүүний Туслах хэмээх алба авсаннэгэн. Цааш лавшруулан судлахаар Э.Чагнаасүрэн нь 2006 онд хэдэн нөхдийн хамтХадгаламж зээлийн хоршоо байгуулж, тавхан сарын дараа гэхэд 16 харилцагчийн 64орчим сая төгрөгөөр хохироож, Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 148.3зүйл ангиар шийтгүүлэн, зургаан жилийн хорих ял сонсож байсан этгээд гэнэ. Ёстойл өнөөх “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг болж байна.    

Мөн Э.Чагнаасүрэн нь “Хос говь транс” компани эзэмшдэгбөгөөд Л.Энхболд түүний эзэмшил компанид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхсангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн нь бас баримтаар нотлогдсон. Тэгэхээр“шударга үнэний дууч” маань Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нэг бус хоёр чудаа гараа дүрээд авчээ. Эндээс харвал Л.Энхболдын хувьд УИХ-ын гишүүний бүрэнэрхийг түдгэлзүүлэхүйц хэрэг мандуулсан харагдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч шударгаёс тогтооно, энэ сангаас зээл авсан түшээдийг шалгуулж, хариуцлага тооцнохэмээж байгаа зэргээс харвал түүнд бултах газаргүй болсон харагдана.  

Өөр нэг хөндлөнгийн эх сурвалж сөхвөл Л.Энх6олдгишүүн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр тэрбум 150 сая төгрөгийн зээл жилийн гурван хувийн хүүтэй авчихаад, харин иргэддээ жилийн 60-80 хувийнхүүтэйгээрзээлэн мөнгө хүүлж, Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжууланмөнгө угаасан нь тогтоогдсонбайна хэмээх мэдээлэл бий.

Энгийн ойлгожхарахад л Л.Энхболд хувьдаа компанитай, бас Банк бус санхүүгийн байгууллагатай,хамтрагч нь бас компанитай. Тэгэхээр Л.Энхболд өөрийн болон хамтрагчийн хоёркомпанийн нэр дээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч, Банк буссанхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүү бодож суудаг нь гарцаагүй болжбайна.  ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын заримгишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээрпрокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл  ч бас байна. Прокурорын байгууллагадахь эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхасуудлыг өнөө маргаашгүй өргөн барихаар бэлтгэжбайгаа гэнэ.  ЖДҮ-тэй холбоотойпрокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, гишүүн Г.Солтан,Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ажээ.

Э.Болд

2018.12.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

Цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

Автомашины техникийн намрын үзлэгийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

АНУ-ын Элчин сайдын яамнаас Талархал илэрхийллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Эх нялхаст гурван ихэр хүүхэд мэндэллээ.

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

3, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл татварт хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

“Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн гурван хүн хордлого авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.08

МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18