Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө


Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр сайдын асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвшилцөх бичиг хүргүүлсэн. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай холбогдсон тул ёсзүйн хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг кабинетийн зарчмаар ажиллаж чадаагүй, Засгийн газрын тухай хууль зөрчсөн хэмээн үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болоод байгаа юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээсэн байна.

1. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

 Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

2. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хоёр сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн хариу өглөө. 

2018.12.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зангарагаа нуусан Зандка

...

Дэлгэрэнгүй » 2019.02.22

МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

“Өшиглөсөн” автобус

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Н.Түвшинбаяр Чиндаогийн гран прид түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Ж.Мөнхбат:Эх орончдын баяр иргэн бүрийнх байх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.03.01

Г.Ганзориг: Гал унтраахад тусалж байгаа хүмүүс байхад тушаал тоохгүй ууланд гарч гал алдаж байгаа хүмүүс ч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.15

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХӨТӨЛБӨРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26

Монгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Эмэгтэйчүүдийг боож унаган, дээрэмддэг эмэгтэйг баривчилжэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16