Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар малчдад цаг агаарын мэдээллийг утасны мессежээр хүргэж байгаа бол ирэх оноос мал болон малын түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүний үнийг мөн мессежээр хүргэдэг болно. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн Дарко Петрович, олон улсын “Мерси Кор”байгууллагын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг нартай уулзлаа.
Уулзалтаар малын болон малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг малчдад мессежээр хүргэдэг болох талаар санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ОБЕГ, олон улсын “Мерси Кор” байгууллага, ЦУОШГ-тай хамтран цаг уурын мэдээллийг малчдад утасны мессежээр хүргэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.