Төрийн ордонд АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг өнөөдөр өнгөрсөн баасан гарагт болсон чуулганы хуралдаантай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Улс төрийн үйл явцыг харвал үзэл бодлын уралдаан, зөрчилдөөн ихээр гарч байна. Энэ цаг үед намын их хурлаа хуралдуулж үзэл бодлоо тогтох шаардлагатай гэж байна" гэлээ.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын үндсэн дүрмийг бүх гишүүд ягштал хүлээн зөвшөөрч, мөрдөх учиртай. Энэ дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд хариуцлага тооцохоор болж байна. Үндсэн дүрмийн хороо дөнгөж сая хуралдаад тогтоол шийдвэрээ гаргасан байна. Үүний өмнө манай намын Улс төрийн зөвлөл хуралдсан. Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл ногдуулахаар боллоо. ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбумын төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улстөрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй дээрх гишүүдийг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Мөн Ж.Батзандан гишүүнийг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаагаар хасч байна” гэлээ.
2018.12.04
...
...
...
...
...