Олон улсын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Хөгжлийн банк хооронд эх үүсвэрийн гэрээг үзэглэв

Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын 21-р хуралдаан хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо болов.
 
ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской болон Монгол Улсын шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин нар хуралдааныг даргалан явуулав. Комиссын хоёр талын гишүүд, шинжээчид оролцсон энэ удаагийн хуралдаанд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид оролцлоо.

Талууд тээвэр, түлш-эрчим хүчний цогцолбор, аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хийгээд эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх асуудлыг онцгойлон хөндөн хэлэлцсэн байна.

Хуралдааны хүрээнд Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд дахин санхүүжилт олгох тухай хэлэлцээр байгуулсан юм. Уг хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Владимир Ливенцев нар гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн дагуу Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой төслүүдийг дахин санхүүжүүлэхэд зориулж тус улсын Хөгжлийн банкинд олгох зээлийн хэмжээг 7 жил хүртэлх хугацаагаар 30 сая еврогийн эх үүсвэрийг олгож байгаа юм.  


Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын гишүүд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны зүгээс Орос болон Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр банкны хооронд хэлэлцээр байгуулсанд баяр хүргэв.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад чиглэсэн зээл-хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа тууштай өргөжүүлж ирсэн бөгөөд 2012 оноос хойш Монгол Улсын эдийн засагт нийт 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

2018.12.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зангарагаа нуусан Зандка

...

Дэлгэрэнгүй » 2019.02.22

МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

“Өшиглөсөн” автобус

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Ардчилсан намаас мэдээлэл хийж С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хаслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Эвслийн даргаар М.Энхболдыг, ТУЗ-ын даргаар Н.Энхбаярыг томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Т.Булган: Агаар, орчны бохирдол бол бүх нийтийн асуудал

...

Дэлгэрэнгүй » 2017.06.24

"Зөрчлийн хуулинд процессийн зохицуулалт гээд байх юм алга"

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Т.Лхагвасүмбэрэл агсны дүрийг “Түмэн хишигтэн”-д мөнхөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Солигдмол үүл шиг Ц.Даваасүрэн

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Г.Мөнхцэцэг:”Болор цом” бол тэмцээн гэхээсээ илүү уншигч найрагчдыг уулзуулдаг баяр юм

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

”Өргөө” кино театраас хайрын баярт зориулсан багцын сугалааны азтан шагналаа гардлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20