“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг зохион байгуулагдлаа

Тус өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг ард иргэдэд сурталчлах, харилцан туршлага солилцох, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг өргөжүүлэх зорилготой юм.  

Мөн төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгууллаа.

Монгол Улсын Хөгжлийн банк Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгынхоо хүрээнд 2017 онд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилласан бөгөөд Гангийн үйлдвэрийн төсөл, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эко тулгат төхөөрөмж ашиглан бууруулах төсөл, Хорголжин төмөр үйлдвэрлэх төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат-1 төсөл, Малын гаралтай органик протейны үйлдвэр төсөл, Эрчим хүчний хэмнэлттэй халаагуур үйлдвэрлэх төслүүдтэй хамтран оролцож, төслийн талаар иргэдэд танилцууллаа. 

 

 

Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон танилцуулж буй үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар  банкны Санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржаваас зарим зүйлийг тодрууллаа.

 

Өнөөдрийн өдөрлөгт танай банкнаас ямар үйлчилгээг иргэдэд танилцуулж байна вэ?

Банкны хувьд эх үүсвэрийн эргэн төлөлттэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэж 780 гаруй сая ам.долларын эх үүсвэрийн төлбөрийг цаг тухайд нь хийсэн буюу дахин санхүүжүүлж ажилласан.

Монгол улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?

Гэр хороололын  дахин төлөвлөлтөөр ямар төслүүдэд зээл олгосон бэ?

2018 онд ямар төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох вэ?

2017 оны ТОР -100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.

Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй цахим систем хичнээн хэрэглэгчтэй болсон вэ?

Хөгжлийн банк  зээл, санхүүжилтийн хүсэлтийг онлайнаар  хүлээн авах цахим системийг нэвтрүүлсэн. Одоогоор энэ систем ашиглалтад орсноос хойш 185 хэрэглэгчтэй болоод байна. Харин энэ 185 хэрэглэгч бүгдээрээ манайд санхүүжилтийн хүсэлт ирүүлсэн гэж ойлгож болохгүй зөвхөн тус системд бүртгүүлэн нэвтрэх нэр, нууц үгээ авсан аж ахуйн нэгжүүд юм.

Энэ системийн давуу тал нь харилцагч урьдчилан хэрэгжүүлэх гэж байгаа төслийн талаарх материалаа бидэнд илгээж, түүний дагуу банкнаас хуулийн шаардлагад  нийцэж байгаа эсэхийг шалгаад боломжтой бол цааш үргэлжүүлэн материалаа бүрдүүлэх боломжтой болно. Өмнө нь их хэмжээний материал бэлдэж банканд өгч цаг хугацаа алдаж, эцэст нь болохгүй гэсэн хариу сонсдог байсан бол одоо урьдчилан тухайн төсөл Хөгжлийн банкны хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгуулаад дараа нь материалаа бүрдүүлэх, нөгөө талаас хөгжлийн банкинд яаж хандах вэ таньдаг хүн байна уу гэх асуудал гаргахгүйгээр аж ахуйн нэгж шууд цахимаар хүсэлтээ илгээх боломжтой болж байна.

2018.12.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зангарагаа нуусан Зандка

...

Дэлгэрэнгүй » 2019.02.22

МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

“Өшиглөсөн” автобус

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Засаг даргын санаачилгаар “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аян эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.06

ЗГ-ын гишүүдийг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудлаар цэц хуралдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.09

Б.Чойжилсүрэн: Хүүхдийн мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Хувцанцар сав хор хөнөөл дагуулсаар...

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Ш.Сайхансамбуу: Би хэн шатаагаад байгааг мэдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Т.Сэр-Од шагналынхаа мөнгийг суйлуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

"Мэддэг зүйлээ л бусдад түгээх хэрэгтэй гэж боддог"

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

Г.Батхүү дэд бүтцийн салбараар гурван удаа тоглох эрхтэй юу

...

Дэлгэрэнгүй » 2015.08.22