Шинэ бондоос уул уурхайн бус салбарт дэмжлэг үзүүлнэ

Эрсдэлээ 100 хувь өөрсдөө дааж, олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын санхүүжилт босгосон хөгжлийн банк энэ мөнгөнөөсөө экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг нь олгохоор төлөвлөж байна. Уул уурхайн бус экспортыг дэмжих үүднээс ийнхүү хөдөө аж ахуй, тэр дотроо хөнгөн үйлдвэрийн төслүүдэд 120 орчим сая ам.доллар зарцуулахаар тооцоолжээ. Энэ бол бага мөнгө биш. төгрөгт шилжүүлэхэд 300 гаруй тэрбум. Үүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, богино хугацаанд эдийн засгийн үр ашгаа өгөх төсөлд санхүүжилт болгосноор 2023 он гэхэд 120 сая ам.долларын эргэн төлөлтөө саадгүй хийх боломжтой гэж хөгжлийн банкныхан үзэж байна. Засгийн газрын баталгаагүй гаргасан 500 сая ам.долларын 380 сая нь 2019 онд төлөх өмнөх өр төлбөрөө барагдуулахад, 120 сая нь дээрх байдлаар экспортын зээл болж эдийн засагт үлдэх юм. Өмнөх бондуудын гашуун туршлагууд бий. Эдийн засгийн үр ашгаа урт хугацаанд өгөх салбарт санхүүжилт олгосноор зээлийн чанар муудаж, бондын эргэн төлөлт хийхэд хүндрэл үүссэн билээ.

Үүнийг цаашид давтах бус алдаагаа засах гэж хөгжлийн банк оролдож байгаа. Энэ нь 120 сая ам.долларыг аль салбарт одоо зээлийн санхүүжилт болгон олгохоос үндсэндээ шууд харагдах юм. Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч нь Засгийн газар. Төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтын ажилд өндөр хүүтэй бондын мөнгө зарцуулахаас тус банк татгалзаж, харин бизнесийн зээлд гар сунгах зарцуулалтын эхний хувилбарууд хүчтэй яригдаж эхэллээ. Тоон мэдээлэлд анхаарал хандуулъя. экспортыг дэмжих, импортыг орлох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд хөгжлийн банк 11 арилжааны банкаар дамжуулан 1625 зээлдэгчид 630.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ нь арьс шир, ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгө болж, зээлийн эргэн төлөлт хэвийн яваа гэж тус банк мэдээлсэн юм.

2017-2018 онд нийт 860 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөгжлийн банк олгосон бөгөөд зээлийн багц дотор эзлэх хөдөө аж ахуйн салбарын зээл нэмэгдэж байна. 3.4 их наяд төгрөгийн активын хөрөнгөтэй тус банк Засгийн газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлжээ. Эдгээрээс ноолуур хөтөлбөрийг онцолж байна. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зургаан аж ахуйн нэгж, арилжааны таван банкаар дамжуулаад 14 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр хангажээ. Ингэснээр зээл авсан аж ахуйн нэгжүүд 200 гаруй тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн экспортолсон байна.

Богино хугацаанд бодит орлого өгдөггүй төсөлд бус эдийн засагт валют бүрдүүлж, ажлын байр олноор бий болгодог салбарт шинэ бондын мөнгө эргэлдэнэ. Ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлдэг. Энэ салбар 50 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Шинээр босгосон 500 сая ам.доллар улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлж, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгаж, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Зөвхөн өрийг өрөөр дахин санхүүжүүлэхэд бус үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд бондын мөнгөний 25 хувийг зориулах “хар зураг” ийн гараад байна.

“Дэлхийн банк, АХБ, ОУВС эдийн засгаа төрөлжүүлэх зөвлөмжийг манай улсад байнга өгч ирсэн. Үүнийг бодит ажил болгоход 120 сая ам.долларын үзүүлэх нөлөө их” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолсон юм. Хөгжлийн банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тухайлбал, “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн цогц төслийг НВЦ компани 2012 онд эхлүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Махны экспортыг нэмэгдүүлэхэд “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд шаардлагатай санхүүжилтийг хөгжлийн банк олгож, төслийн барилгын ажлыг эхлүүлжээ. Төслийн үр дүнд 100 гаруй ажлын байр шинээр болох юм байна.

Нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэвшилтэт технологи ашиглан үйлдвэрлэх “Хонины ноосон био бордооны үйлдвэр”-ийн төслийг “Монпеллетс” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөлд хөгжлийн банкнаас санхүүжилт олгожээ. Өмнөх бондуудаас энэ мэтчилэн эдийн засгийг олон тулгууртай болгох уламжлалт салбарт хөрөнгө оруулалт хийгдсэн ч энэ нь барилга, уул уурхай, олборлолттой харьцуулахад хамаагүй бага дүнтэй байгаа юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Манай банкны зорилго нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд оршдог” гэж өгүүлсэн юм. Энэ зорилгоо тус банк биелүүлэхэд шинэ бондын 120 сая ам.доллар ирэх онд чухал үүрэг гүйцэтгэхээр байна.

Сэтгүүлч Б.Баяртогтох

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин /2018.10.25/

2018.12.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны клип мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг улсыг комисс хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.05.17

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно

...

Дэлгэрэнгүй » 2019.05.16

Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Г.Занданшатар Туул гол дагуу хайрга, дайрга олборлолтыг нэн даруй зогсоох үүрэг даалгавар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Сайжруулсан шахмал түлш зарагдаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

ИЗНН МАХН-тай эвсэх эсэхийг ярилцав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Чойжамц: Цагаан сараар бие, хэл, сэтгэл ариун байж, таван мэдрэхүйг баясгах учиртай

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Гайхамшигт шинэ жилийг мэдрүүлэх анхны уран бүтээл мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Монгол бахархлын өдрөөр Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Өнөөдөр болох үйл явдал

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

“Айл өрхийн 45 хувь нь энгийн, 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байна”

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

“Хорт утаат хөндий”- миний Улаанбаатар

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

Ө.Насанжаргал: Шинэ цагийн Бодоо нар гарч иржээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

НЭЗТТ-ийн хандивлагчдын удирдах зөвлөлийн 7 дугаар хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21