Баавгай малчин айлын гэрийн гэр дээр гарч түйвээх болжээ

Амьтан хамгаалах сан,"Амьтан -Асралт" ХХК-иуд хамтран БОАЖЯ-ны захиалгаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багт энэ амралтын өдрүүдэд ажиллажээ. Тус сумын нутаг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээх болсноос ийнхүү мэргэжлийн байгууллагын тусламжийг хүссэн юм байна. Аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрах болсон бөгөөд хэд хэдэн айлын гэрийн гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь авч идсэн гэнэ. Азаар хүн, малд халдаагүй аж.

БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, зарим бартаатай болон мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байна. Тиймээс баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж аймаг, хотоос очсон ажлын хэсэг бууж иржээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргаар ахлуулсан Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг Амьтан хамгаалах сангийнхантай хамтран ажиллаж халдлагад өртсөн, өртөж болзошгүй 10-аад айлд зөвлөмж өгчээ.

Баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтэний голын эхэнд "Эрэл", "Морьт хангай", "Монзол" зэрэг алтны 5 уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөний сөрөг үр дагавар энэ гэдгийг Амьтан хамгаалах сангийнхан онцолж байна. Дээрх алтны уурхайнуудын буруутай үйл ажиллагаанаас болж Хүйтэний гол алт угаасан хүнцэлтэй усанд улаанаараа эргэж байгааг тэд мөн хэллээ. Орон нутгийн засаг захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс баавгайн идээшил нутагт цөмөрч орон нутаглаж байгаа малчдаа нутгийн гүнээс татан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Амьтан хамгаалах сангийнхан энэ талаараа өнөөдөр БОАЖ-ын сайдад танилцуулах юм байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн бямба гаригийн 21 цагт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс мөн нэг бамбарууш барьж амьтан асрах байранд хүргэжээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин айлын хотонд мөн нэг бамбарууш орж ирснийг хашин тэжээж байгаа ажээ. Бамбарууш олноор төв суурин болон малчдын хотонд орж ирж байгаагийн шалтгаан нь эхийг нь хулгайн анчид агнасан байж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм.

2018.11.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Би дээд боловсрол эзэмшихээ болилоо

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

Эрдмийн баяр нэрийдлээр мөнгө татсаар байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Хамтын тэтгэврийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

М.Даваажаргал башё дуусгаад Ичиножёог "Алгадсан" талаар хэвлэлийн хурал хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22

Шинэ сайд нарын хөрөнгийн мэдүүлэгтэй танилцана уу

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Сайд асан Р.Бурмаа Гацууртын Л.Чинбатын үнэн төрхийг илчилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26

Энэтхэгт олон улсын йогийн өдрийг өргөн тэмдэглэв

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24