Б.Батзориг “…надад хамаагүй” гээд байсан “Тээвэр ачлал”-аасаа хандив авч гишүүн болжээ

Улс төр4

Б.Батзориг “…надад хамаагүй” гээд байсан “Тээвэр ачлал”-аасаа хандив авч гишүүн болжээ

УИХ-ын гишүүд ЖДҮХС-г цөлмөжээ. Тэд тус сангаас тэрбум тэрбумаар нь “зээл” авсан юм. Зээл авсан гишүүдийн тоо дахиад ч нэмэгдэнэ гэж эх сурвалж хэлж байна.

Тэдгээр гишүүдийн толгойлогч нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг. “Тээвэр ачлал” ХХК-иараа 1.4 тэрбум төгрөг авсан байгаа юм. Уг нь Б.Батзориг ЖДҮХС-г ингэж цөлмөх биш сангийн зээлийг авах ёстой эзэнд хүргэх үүрэгтэй төрийн төлөөлөгч юм. Хоточ банхар шиг л харж хандах ёстой хүн. Гэтэл мань эр ЖДҮХС-гийн хөрөнгийг өөртөө, бас намынхаа гишүүдэд хуваагаад, ёстой нэг тараах шиг болсон байна. Тэгээд бас болоогүй ээ, энэ мэдээлэл анх цацагдсаны маргааш телевизээр “Энэ компани надад хамаагүй” гэж улайх ч үгүй, сайхан тууж байв. Харамсалтай нь хэвлэлүүд, эх сурвалжууд Б.Батзориг сайд ба “Тээвэр ачлал” ХХК-ийн харилцаа хамаарлыг баримт нотолгоотой дэлгэлээ.

Эх сурвалжийн мэдээллээр “Тээвэр ачлал” ХХК-ийн ТУЗ-ын дарга нь Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргал гэж байна. Бас ТУЗ-д нь Б.Батзоригийн хүү Тэмүүлэн байдаг. Батзоригийн Тэмүүлэн нь Сүхбаатар дүүрэгт байрлах “Ти Би групп”-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг. Харин “Ти Би” группын 30 хувийг Б.Батзориг сайд эзэмшдэг гээд сайд, компани хоёрын хамаарлыг удам судраар нь гаргаад иржээ.

Надад бас нэг нотолгоо байна. Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэд, 2.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.

Тэнд “…УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Батзоригт “Тээвэр ачлал “ХХК-иас 5 832 000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ. Бас өмнө нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрынх нь дарга байсан,  “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал Д.Баатарням сонгуульд нь хандив болгож 1.0 сая төгрөг өгсөн тухай Үндэсний аудитын газар жагсаалтдаа бичсэн байна.

Ер нь бол ингэж ЖДҮХС-гийн хөрөнгийг сайд, сангийн захирал, бас бус нэр бүхий албан тушаалтнууд мэдэж зарцуулдгийг зогсоох шаардлагатай нь эндээс харагдаж байгаа юм. Энэ сангийн хөрөнгө буруу зарцуулагдаад байна гэдгийг Үндэсний аудитын газраас өмнө нь анхааруулж байжээ.

Тодруулбал, ЖДҮХС-гийн захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын А/18 дугаар тушаалаар зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцааны хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байгаа юм. Ингэхдээ ямар эрх зүйн актанд үндэслэсэн нь тодорхойгүйгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн дүнгээс доогуур үнээр, зарим хөрөнгийг УБЕГ-аар баталгаажуулалгүйгээр, тэр ч бүү хэл барьцааны гэрээгүй байхгүй байсан байна. Төслийг сонгон шалгаруулахдаа тавигдах шаардлагыг хангаагүй, баримт дутуу зэрэг оролцогчийг шалгаруулдаг. Ингэж балиартуулж байгаад сонгон шалгаруулалт хийдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Энэ асуудлыг Үндэсний аудитын газраас ЖДҮХС-гийн 2017 оны санхүүгийн тайлан,  тодруулгад аудит хийх үеэр илрүүлжээ. Үүнээс ч ноцтой олон баримт факт илэрсэн байна. Тиймээс 2017 онд аудит хийлгэсэн Монгол төрийн бүх байгууллагаас Сөрөг санал дүгнэлтийг гаргуулсан хоёрхон газрын нэгээр ЖДҮХС тодорсон байгаа юм.

Зөвхөн энэ аудитаар ХХААХҮ-ийн сайд нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж, 2016 оны арванхоёрдугаар сарын А/62 дугаар тушаал гаргаад батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгож, санхүүжилтийг 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан нь илэрчээ.

Бас зээл болон хүүгийн 7.024.3 сая төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлээгүй. Хугацаа нь хэтэрсэн 22 зээлдэгчийн 274.024.7 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар хуулийн байгууллагаар шийдүүлээгүй. 32 зээлдэгчийн  984.0 сая төгрөгийн зээлийн авлага, 205.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн НШШГ-ын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-иас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сангийн хөрөнгөд бүртгээгүй байжээ.

“Их Модун” ХХК нь 2013 онд 620.0 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байхад нь 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосон. Одоо тэр нь хуулийн байгууллагаар шийдэгдэхээр явж байгаа.

“Их буянт цагаан эсгий” хоршоо болон иргэн Д.Од-Эрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байтал авлагыг барагдуулснаар тайланд тусгасан байна. Энэ мэтээр Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой зүйлүүд илэрсэн байгаа юм.

Яг одоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Төслийг боловсруулсан хүмүүс “…Энэ хуулийг баталбал УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зээл авдаггүй болно” гэсэн PR хийж байгаа. Энэ эргэлзээтэй. Тусдаа агентлаг болговол бас нэг даргын ойрын нөхөр очно. Нөгөөх нь нөгөө даргынхаа хүслийг биелүүлдэг алтан загас шиг ЖДҮХС-гийн хөрөнгийг тарааж алдана. Чонын амнаас аваад барын аманд өгнө гэсэн үг. Харин зарим гишүүний санал болгоод байгаа арилжааны банкуудаар тараая гэдэг бол харин зөв гаргалгаа байж мэднэ. Банкныхан бол хүний өөрийн мөнгийг зүгээр тавиад туучихна гэж байхгүй. Зээл хүсэгчийн үсний ширхэг бүрийг тоолох шахаж байж хэдэн төгрөгөө өгдөг хүмүүс шүү дээ. Энэ талаар эрхэм гишүүд бодох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн хөрөнгөөр тоглосон байна. Зээл авсан гишүүд ч ялгаагүй. Тиймээс эрүүгийн биш юм гэхэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.

Ер нь бол Б.Батзоригийн өдүүлсэн энэ асуудал явсаар Засгийн газрыг нь дэнжигнүүлэх хэмжээнд хүрч байгаа мэдээлэл байна шүү.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир

2018.10.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

УИХ дахь АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

Ч.Ганзоригийг хамгийн түрүүнд шалгах ёстой юу?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

2010-2014 онд үйлдвэрлэгдсэн Prius гэнэт зогсох аюултай

...

Дэлгэрэнгүй » 2015.07.16

Монгол хамтлаг K-POP -ын ертөнцөд нэвтэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26

За гэвэл ёогүй "Хүрхрээ"...

...

Дэлгэрэнгүй » 2015.10.09

2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.08

Гацуур мод 99,000 төгрөгөөр худалдаалж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21