Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

-Засгийн газрын “Ноолуур хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банк ямар үүрэгтэй оролцож байна вэ? Хичнээн аж ахуйн нэгжид санхүүжилт олгоод байна вэ?

-Ноолуур хөтөлбөрийн санхүүжилтийг Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм байна. Тиймээс эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохдоо ямар шалгуур хангасан байхыг шаардаж байна вэ?

-Ноолуурын салбарт зөвхөн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт төдийгүй техник, технологийн шинэчлэлийг дэмжих хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улс дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ноолууран бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлийг хангах боломжтой гэж үзэж байна уу?

Ноолууран хувцас, пальто үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Мax Mara компани 2017 онд 40 мянган ширхэг пальто үйлдвэрлэсэн бол манай үндэсний үйлдвэрлэгч Говь ХК 41 мянган ширхэг пальто үйлдвэрлэжээ. Энэ бол монголын ноолууран бүтээгдэхүүн дэлхийн брэнд болоход улам бүр ойртож байгааг илтгэсэн нэгэн жишээ гэж ойлгож болох юм. Нийт ноолуурынхаа 10 гаруй хувиар ийм амжилт авчирч байгаа нь энэ салбарт ямар их нөөц бололцоо эргэлдэж байгааг харуулж байна.  

-Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт ямар үр дүн авчирах вэ?

Технологийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж ахуйн нэгжид үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ ажил үе шаттайгаар явагдана. Зөвхөн угааж самнахаас гадна ээрэх, сүлжих технологио сайжруулж байгаа аж ахуйн нэгж манайд хандаад санхүүжилт аваад явж байна. Богино, дунд, урт хугацаагаар хийгдэх ажил учраас энэ хүчин чадал нь өөрөө бий болж байж эргэлтийн хөрөнгөө 100 хувь дотооддоо шингээх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэнэ. Тэгэхээр энэ нь хэд хэдэн үе шаттай хийгдэж байгаа ажлын эхний үе шат гэж ойлгож болох юм.

Ноолуур хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр тус салбарын  5000 гаруй ажлын байрыг хэвээр хадгалж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортыг 5.7 дахин өсгөх зорилтыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банк ажиллаж байна. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдийг 200 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөөр дэмжжээ. Энэ нь манай улсад бэлтгэгдэж буй ноолуурын 25 хувийг худалдаж авах хэмжээний хөрөнгө юм.

“Ноолуур” хөтөлбөрийн талаар ХХААХҮЯ, үндэсний үйлдвэрлэгчид дараах байр суурийг илэрхийллээ:
 

Б.БАТЗОРИГ (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд): 

Түүхий эддээ хамгийн ойр буюу 66 сая гаруй малын 40 гаруй хувь нь ямаан сүрэг байгаа нь бидний том давуу тал. Харамсалтай нь нийт ноолуурын 90 орчим хувийг түүхийгээр зөвхөн угааж боловсруулаад гаргаж байна. Энэ нь манай салбарын гол зорилго биш. Бидний зорилго бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Бид угааж байгаа бол самная, самнаж байгаа бол оёдог сүлждэг болъё, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэе гээд зорьж байна. Төр бодлогоор болоод санхүүжилтээр дэмжээд эхэлчихсэн.

Аж ахуйн нэгжүүд дотооддоо хоорондоо уралдаад явах биш дотроо Говь, Гоёо брэндүүд байж болох ч нэгдсэн нэг бодлогоор Монгол гэсэн нэрийн дор, Монгол ноолуур брэндийг дэлхийн зах зээлд таниулахад, хүлээн зөвшөөрүүлэхэд бүгд хамтрах учиртай. Төрийн тууштай бодлого дэмжлэг ч чухал юм.

Зарим компаниуд тодорхой зорилтууд тавьж байна. Жишээлбэл үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Говь, Гоёо хоёр нэгдсэн. Энэ 2 үйлдвэр нийлээд жилд нэг сая пальто, сая пиджак үйлдвэрлэнэ гэсэн зорилтыг Засгийн газар дэмжиж ажиллах юм. Үр дүнд нь ажлын байр нэмэгдэнэ. Тогтвортой ажлын байр, тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой орлого, тогтвортой хөгжилд хөтөлнө. Ажлын байр нэмэгдэхийн хэрээр олон мянган хүн ажилтай, орлоготой болж тэр хэрээр Монгол гэр бүлийн амьдрал сайжирна. Угаагаад гаргаж байгаа компаниудад дэмжлэг очихгүй байгаа. Угаахаас дээш самнаад, сүлжээд ээрэх компаниуд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Хөтөлбөрийн гол зорилго бол нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж, экспортын орлогоо өсгөхөд чиглэж байгаа юм.

Ноолуур хөтөлбөрийн гурваас тавдугаар шатлалын хүрээнд одоо байгаа 25 хувийн хүчин чадлыг 2020 онд 40-60 хувьд хүргэх зорилтыг салбарын яам тавьсан байна. Үүний тулд дотоод хөрөнгө оруулалтаас гадна гадны хөрөнгө оруулалтад түшиглэх юм.

Герман улсаас манай улсын Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм лизинг ХХК-тай хамтраад 2.5-4.5 хувийн хүүтэй техник тоног төхөөрөмжийн зээлийг олгохоор судалж байгаа. Дотоодын эх үүсвэрээр эргэлтийн хөрөнгөө шийдчихээд гадны эх үүсвэрээр техник төхөөрөмжөө шинэчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ноолуур хөтөлбөрийн үр дүнд  ажлын байр тогтвортой хадгалагдна. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд бэхжинэ. Улсын төсөвт төлөгдөх татвар нэмэгдэнэ. Гаднаас орж ирэх валютын урсгал сайжирна.

Ч.ГАНЦЭЦЭГ (“ХАНБОГД КАШЕМИР” ХХК-ийн Ерөнхий захирал)
-Ноолуур нь үнэтэй түүхий эд учраас бид бүхэн маш хариуцлагатай хандах ёстой. Нэг (хэдэн тонн вэ) контейнер ноолуур сая долларын үнэтэй. Сая доллар нь 2.5 тэрбум төгрөг. Ноолуурын үнэ жил бүр өсч байгаатай холбогдуулан төрөөс санхүүжилтийн дэмжлэг  үзүүлэхгүй бол энэ салбар маш хүнд байдалд байсан. Хугацаа богино, өндөр хүүтэй банкны зээлтэй учраас зоригтой, дорвитой өөрчлөлтийг хийж чаддаггүй байсан. Харин энэ удаад төрөөс санхүүжилтийн таатай нөхцлөөр дэмжлэг үзүүлж байгаа учраас тоног төхөөрөмжөө автоматжуулаад гарах гарц, чанар гээд бүх л зүйлд ахиц өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Бид ч үйлдвэрлэлээ ийм өөдрөгөөр төлөвлөж байгаа. Экспорт, чанараа нэмэгдүүлнэ. 2019 онд нийт ажилчдынхаа цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Салбарын ажилтны дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд маань цалингаа юунд зарцуулдаг вэ гээд судлахаар дийлэнхдээ хүүхдийнхээ сургалт, ахуй амьдралдаа зарцуулж байна. Энэ ч утгаараа олон айл өрхийн амжиргааг нуруундаа үүрч яваа салбар гэхэд хилсдэхгүй болов уу. Иймд дэмжих нь үнэхээр зөв зүйтэй зүйл юм.

Б.БАРХАСБАДЬ (“СОР КАШЕМИР” ХХК-ийн Гүйцэтгэх захирал)

-Зөвхөн хавар зуны цагт түүхий эд  гармагц л авахгүй бол өвлийн цагт мөнгөө бариад явсан ч түүхий эд олдохгүй. Ийм учраас жилийнхээ бүх түүхий эдийн нөөцийг зөвхөн хаврын цагт л цуглуулж авдаг. Энэ тохиолдолд компаниудаас санхүүгийн өндөр чадавхи шаарддаг.  Өрсөлдөөн маш их. Бид нар Хятадын хүүгүй зээлтэй компаниудтай өрсөлдөж байна. Хятадын Европт экспортлож байгаа компаниуд бүгд хүүгүй зээлтэй.  Экспортод бүтээгдэхүүнээ гаргахдаа улсаасаа 17 хувийн татаас авдаг.

Ноолуур хөтөлбөрт хамрагдаад Хөгжлийн банкнаас зээл аваад үйлдвэрлэл эрхэлж байгаа нь жирийн ажилтан, сүлжмэлийн үйлдвэрийн оёдолчинд хүртэл өгөөжөө өгч байна. Тухайлбал манай компанийг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгч байна. Зарим үйлдвэрүүд 10-11 сар гээд түүхий эд нь дуусаад зогсчихдог. Хөтөлбөрийн санхүүжилтийн үр дүнд бидний хувьд цагаан сарын дараа  ирэх жилийн түүхий эдтэйгээ золготол ямартай ч  ажлаар тасалдахгүй байх боломж бүрдлээ.

Н.ЖАМЦБАЛ “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн санхүүгийн албаны дарга: 
-Ноолуур үнэтэй бүтээгдэхүүн учраас улс даяар жилдээ гардаг түүхий эдийн ихэнх хувь буюу 80-90 хувийг БНХАУ-ын төлөөлөгч нар хүрч ирж худалдан авдаг байсан. Монголчууд үүнийг нийлүүлэгч маягаар бэлтгэн нийлүүлж ажилладаг байсан. Үүний гол шатгаан нь мөнгөн урсгалын дутагдлаас болдог. Тэгэхээр энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээрээ малчидад эерэгээр нөлөөлнө. Бид нар мөнгөтэй болоод ирэхээр малчдын ноолуурыг зах зээлийн үнээр худалдан авах боломж бүрдэнэ. Хятадууд  аль болох хямд өртөгөөр л авахыг боддог.

Аливаа зүйл сууриасаа эхлээд хөгждөг. Үүнтэй адил эхний шат буюу угаах дараа нь самнах, ээрэх, сүлжих гээд явж байгаа. Сууриас нь эхлээд сайтар хөгжүүлэх нь алсдаа дэлхийн зах зээлд жинхэнэ эцсийн бүтээгдэхүүн бэлэн хувцас бусад хэрэглэлээр өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм.

Мөнгөн хөрөнгийн дутагдалтай хавар бүр нүүр тулдаг ноолуурын дотоодын компаниуд арилжааны банкны богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах аль эсвэл малчдаас ноолуурыг нь зээлэх зарчмаар худалдан авч, үйлдвэрлэлээ явуулдаг байдлыг ноолуур хөтөлбөр ийнхүү халж байгаа нь араасаа эерэг үр дүн дагуулж эхлээд байна.


Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

2018.09.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулгая

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ-той танилц

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Шилдгийн шилдэг 22 адуучин өрсөлдөнө

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Уул уурхайн сайд зодолдсон дарга нараа ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Наймдугаар сарын улс төр

...

Дэлгэрэнгүй » 2015.07.28

Х.Баттулгын компанид хийсэн шалгалтаар 50 тэрбумын "но" илэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Хан-Уулын бүтээн байгуулалт үргэлжилсээр ...

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11