Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын дарга Х.Сугир хэмээх нэгэн цагт хүн гүтгэсэн хэргээр шүүхийн хаалга татаж байсан нөхөр ээлжит гүтгэлгээ тараахаар хэвлэлийнхнийг цуглуулав. Учир нь тэрбээр орон нутгийн өмчит Тавантолгой компанийн ашиг орлогыг “Тавантолгой транс” компани буюу бүлэг хүмүүс зориуд бууруулах үйл ажиллагаа явуулж байгаа тухай үлгэр шиг зүйл ярилаа. Тэрбээр энэ үеэрээ 16 зүйл бүхий гүтгэлгийн шинжтэй мэдээллийг уншиж танилцуулав. Юуны өмнө тус орд газарт 51 хувь эзэмшдэг “Тавантолгой транс” компани нь орд газрынхаа ашиг орлогыг зориудын бууруулах үйл ажиллагаа явуулдаг хэмээн хэн ч үнэмшимгүй зүйлийг ярив. Өөрсдөө орд газарт 51 хувь эзэмшдэг компани ашиг орлогоо буураасай гээд сууж байх уу, үгүй юу гэдгийг юуны өмнө тунгаах хэрэгтэй байх.

Х.Сугир дарга 16 зүйл бүхий мэдээлэл хүргэхдээ “бозошгүй” гэсэн үгийг өгүүлбэр бүрийн ар талд дайж байгаа нь бусдыг харлуулах, гүтгэх, улстөрийн шинжтэй гэдгийг өөрийн эрхгүй батлаад өгнө. Шуудхан хэлэхэд, тэрбээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын арга ядахдаа Төрийн ордонд ярьж суудаг гүтгэлгийн шинжтэй мэдээллийг шууд үг үсэг гээлгүй хуулаад ярьчихлаа.Тиймээс энэ үеэр сэтгүүлчид “Таны энэ яриад байгаа зүйлийг Л.Энхболд гишүүний байр суурь гэж харж болох уу” гэхэд “Л.Энхболд гишүүн орон нутгийн иргэдийн төлөө ийм зүйл ярьж яваа юм билээ. Бид ч дэмжиж байгаа. Миний хувьд Л.Энхболд гишүүний байр суурь гэхээсээ илүүтэй орон нутагт Иргэдийн хурал, иргэдийг төлөөлж байгаагийн хувьд хууль хяналтын байгууллагыг шалгаад өгөөч ээ гэж байгаа юм” хэмээн булзахаа бас мартсангүй. Уг нь бол шүүхээс тогтоочихсон мэт ярьж суусан нөхөр ийн булзах нь цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээллийг захиалгаар тарааж яваагаа өөрийн эрхгүй илчээд өгч байгаа мэт.  

Тухайлбал, “Тавантолгой транс” компани нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 390 мянган тонн нүүрс хулгайлсан мэтээр тайлбар хийсэн ч шүүхээр эцэслэн тогтоогоогүй юм. Энэ тухайд Төрийн өмчит, Орон нутгийн өмчит хоёр компанийн хооронд маргаан дэгдсэн ч эцэстээ хэн нь хэнийхээ талбай руу орсон нь ч бүрхэг болсон тул чимээ намдаасан зүйл юм. Тэгээд ч шүүхээс өнөөдөр дээрх хоёр компанийн аль алийг нь буруутгаж, бас зөвтгөөгүй л байна. Энэ тухай хийх ажилгүйн зэрэгцээ ултөржих аргаа олоогүй шинэхэн гишүүн Л.Энхболдулиг болтлоо яриад сүүлдээ сэтгүүлчидбүү хэл нийгэм ч тоохоо больсон зүйл. 

Үнэхээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол Л.Энхболдтой Болдгүй, Х.Сугиртай Сугиргүй буруу зөвийг тогтоогоод түмэн олонд мэдээлчихнэ биз дээ. Ийм тодорхой зүйл дээр шүүх эрх мэдлээс өмнө их зүйл мэдсэн царайлж, худлаа эх оронч царайлж, өмнөговьчуудад тал засах арчаагүй оролдлого хийх хэрэг юу байна. Магадгүй, популизм хийхээс өөр ажилгүй Л.Энхболд айсуй 2020 оны сонгуульд тэсч үлдэхийн тулд ийнхүү жүжиг тавьдаг байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр Л.Энхболдод төдийгүй лидерүүдэд хүчтэй өрсөлдөгч Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой транс”-д хувь эзэшдгийг мартаж болохгүй. Өмнөговь аймгаас удаа дараа УИХ-дсонгогдож, Засгийн газрын гишүүнээр хүртэл ажиллаж байсныг бүр ч мартах аргагүй зүйл энэ мэдээлэлд байгаад хамаг учир бий. Түүнээс Л.Энхболд өмнөговьчуудад хайртай даа, Х.Сугир орон нутгийн өмчийг төлөөлдөг дөө ч биш юм. Тэгэхээр өмнөговьчууд Л.Энхболд гэх хувь улстөрчийн пиарт хөтлөгдөн гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд хөл алдах хэрэггүй юм.

 

А.Болд

2018.09.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно

...

Дэлгэрэнгүй » 2019.04.23

" Капитал" дампуураагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.04.23

Я.Содбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Түймрийн голомтод сельфидсэн дарга

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Цагдаагийн постыг тойрч, шороон замаар тээвэрлэлт хийж байх явцдаа зам тээврийн осол гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

БОХХААБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Хөлбөмбөгчид Брунейн багтай тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Нэр дэвшигчдийн ихэнх нь хар жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг ЦЭЦЭД ДАХИН гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

1072 ширхэг хувьцаа энэ онд амилах нь эргэлзээтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Улаанбурхны дархлаажуулалт есөн сараас үргэлжилнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Р.Амаржаргал: Ямар өртэй гэж МАХН-ыг засагтаа байлгадаг юм бэ, сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.27

МУГТ Ж.Нарантунгалаг өнөөдөр тулалдана

...

Дэлгэрэнгүй » 2016.07.02

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

“Нарантуул” худалдааны төв гахайн махан бүтээгдэхүүн худалдахыг түр хоригложээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17