Хонгорхон Но Гү-гийн нулимс


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Гандигийн 1997 онд бичсэн “Хонгорхон Но Гү-гийн нулимс” нийтлэлийг хүргэж байна.

1997 онд Пхеньянд айлчлал хийх завшаан тохиов. Уламжлалт харилцаатай намуудын төлөөлөгчид харилцан солилцох арга хэмжээ байсан юм. Гурван жил ган гачигт нэрвэгдэж ургац алдан, өлсгөлөн, үхэл нүүрлэсэн жил байсан хэдий ч анд нөхдийн холбоотой намынхныгаа байдгаа барьж угтсан энэ айлчлалаас хонгорхон Но Гү гэгддэг монгол гүнжийн домог сэтгэлд минь уяатай ирж билээ.

Төлөөлөгчдийг түүх дурсгалт газруудтай танилцуулах төлөвлөгөөний дагуу бид Ардчилсан Солонгосын нийслэл Пхеньян хотоос хойшоо 200-гаад км-ийн чинадад өндөр уул, өтгөн ой мод, эгц цавчим хад асган дунд орших Гэ-сөн хотноо очлоо.

Хаврын сар гараад удаагүй ч хүйтэн салхитай өдөр байлаа. Тэртээ доороос өгсөж буй машины цонхоор өндөр уулын бэлд засан тохижуулсан жижиг суурин, цагаан цаваггүй бор эсгийгээрээ байгаа гэр шиг хоёр барилга харагдана. Дөхөөд буутал гэр хэлбэрийн бунхан байв. Үүд, хаалга, тооногүй болохоос биш яг л манайхны бор гэрүүд яах аргагүй санагдана.  Гэр хэлбэрт хоёр бунхныг хооронд нь бөөрийг нь нийлүүлэн барьжээ. Тайлбарлагчийн яриагаар бол хоёр гэр хаяавч хэсгээрээ нэгэн хонгилоор холбогдож, энд нойрсож буй хосуудын огт оргуй дэх сүнс, хайр сэтгэл хоорондоо хаалтгүй учирч байхаар хийгдсэн юм гэнэ.

Энэ нь Солонгосын 31 дэх хаан болох Гон Мин болон түүний монгол хатан Но Гү-гийн булш юм. Солонгосын түүхэнд 26 дугаар хаанаас  31 дүгээр хаан хүртэл яагаад ч юм бэ ихэс дээдсүүд нь Юан гүрнээс хатан буулгадаг уламжлалтай байж. Одоогоос долоон зууны тэртээ юм уу даа, 1351 онд амьдарч байсан гэх Гүн Сүг хатнас төрсөн 31 дүгээр Гон Мин хаан Монголоос Но Гү нэртэй хатан авчээ. Но Гү нь Юан Гүрний алс дайд орших тал нутгийн жирийн нүүдэлчин айлын ганц бяцхан охин байсан юм гэдэг ээ.

Арван зургаахан насандаа харийн хааны хатнаар өргөмжлөгдөн ирсэн Но Гү үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гүнж байжээ. Гон Мин хаан ухаалаг, дайнч, эх оронч нэгэн байсан гэдэг. Өөрийн улсдаа өч төчнөөн гавьяат үйлс бүтээсэн болохоор өнөө хэр Гон Мин хааны суу алдар нь домог болж Солонгосын ард түмний дунд амнаас ам дамжин долоон зууныг элээжээ.

Юан гүрний далайн чинадад явуулах бодлого, хяналтыг ихэнхдээ хааны зараалаар харьд илгээгдсэн хацар гоо гүнжүүдэд нь төрийн элчийн үүргийг насан туршдаа залгуулах хувь тавилан тохиож байсны нэг нь хонгорхон Но Гү байж дээ.

Хар нялхаараа харьд илгээгдэж одсон тал нутгийн нүүдэлчний удмын бяцхан гүнж хааны удам угсааг тээж төрүүлэх гэсэн хүсэлтэй татвар эмс, хатдын ордон доторх өрсөлдөөн, тэмцлийг талын хүний уужуу ухаан, тэвчээр хатуужлаараа ялж, цэцэн ухаалаг зангаараа гайхагдаж явсан юм гэдэг ээ.

Хааныг олноо алдаршуулсан бас нэг үйл нь хариас авч ирсэн хацар гоо бяцхан хатандаа үнэнхүү хайртай байсан гэлцдэг юм билээ. Тал нутгийн нүүдэлчний охин харийн хааны гайхамшигт шилтгээнд нэг л идээшиж өгөхгүй, өмнөөс нь халхлах өндөр хөх уулсын дээгүүр эх нутаг руу нь нүүх үүлсэд атаархан сэм сэмхэн гиюүрэн суух болжээ.

Хаан хайртай хатнаа аргадах аргаа бараад урд уулын оройг албат боолуудаараа сэтлүүлж, мянган бээрийн газрыг нэвт шувт тольдон харахаар болгожээ.  Толгой дээгүүр нь гангар гунгар нисэх шувуудыг хатандаа хань болгон саатуулах гэж хөх уулын бэлийг хөв цөөрөм тогтсон нуур болгон өгч дээ.

Хөөрхөн монгол хатан хөндөлсөөд байгаа уулын ониор алсыг харан сэтгэлээ нэг амрааж, хөв цөөрөмд хөвөх хөмсгөн доороо нулимстай хун шувуудыг нэг аргадаж амьдарсаар арван найман нас хүрчээ. Удаж төдөлгүй хатан хөл хүндтэй болсон юм байх. Хайртай хатан нь хүүхэд төрүүлэх болсонд хаан ихээхэн сандарч бүх сүм хийдүүдэд авралын намыг хуруулсан боловч тусыг эс олж хатан наснаас эрт хальжээ.

Тэрбээр хатнаа насан өөд болсноос хойшхи гурван жилд мах идээгүй гэдэг бөгөөд улс орны хэмжээний том үйл явдал болоход хатныхаа шарилд заавал өргөл мөргөл хийж байхыг зарлиг болгож байжээ. Энэ нутгийн иргэд Гон Мин хааныхаа зарлигийг үе үеэрээ даган мөрдөж, саяхан болтол монгол хатны булшийг эргэж тойрдог байсан гэнэ. Хаан төрөө хүндэтгэдэг зан заншил ямар ч хууль журам үгүй уламжлагдан ирсэн нь сайхан санагдсан. Гон Мин хаан хатнаасаа хойш арван таван жил хатан буулгалгүй ганцаар гансран амьдарч явсаар 45 насандаа өөд болжээ.

Долоон зууны тэртээ хүний дундаж наслалт дэндүү богино байж. Үүх түүхээс харахад өтөл насанд дарагдсан өвгөн буурал хаан эцгийнхээ 60 насны ойг угсаа залгамжлах хөвгүүн нь  ёслол төгөлдөр тэмдэглэв ээ гэгчлэн шашдирт бий. Ингээд бодоход эдүгээ цаг дор харвал 45-тай Гон Мин хаан ид насны эр явж, тэртээ зууны тэртээх үед бол өвгөн буурал хаан л байж дээ хөөрхий. Цэцэг шиг залуу охин цал буурал хаантай цагийг яаж өнгөрөөсөн юм бол доо гэмээр.

Хатныхаа дүр төрхийг мартаж эс чадсан хаан өөрийгөө өөд болохоос өмнө хоёр ихэр бунхан бариулсан бөгөөд хойд насандаа хүртэл сэтгэл нь саадгүй нэвтэрч, сайхан хатнаа аргадан хайрлахыг бэлгэдэн холбоо хонгил гарган бариулсан гэнэ.

Монгол бяцхан хатны булшийг уламжлал заншил ёсоор нар зөв тойрон хүндэтгээд бид тэндээс явлаа. Хаврын эхэн сар дөнгөж гарч буй ч тэнд модод амилж, цэцэгс сэрж эхэлсэн харагдана. Но Гү-гийн булшны чанх тушаа үнэхээр л уулын оройг ухаад сэтлэчихсэн ч юм шиг цаад хөндий нь тэр чигтээ харагдах юм. Уулын бэл тойроод Гон Мин хааны байгуулсан нуур тэр чигтээ хөх цэцэгс ургасан тал болон хувирчээ.

Манайхан бэр цэцэг гэдэг дээ, ишин дээрээ томдсон юм шиг тонгойчихсон хөх дэлбээтэй цэцгийг эндхийнхэн “Но Гү-гийн нулимс” гэж нэрийддэг юм билээ. Утга нь адилхан юм даа. Но Гү ч холын л бэр шүү дээ.

Гэгээн хайрын домгийг сонсож, гэр хэлбэртэй бунхныг тойрч явахдаа хүүхэн заяанд хөтлөгдөн холын хол бэр болон амьдарч асан хонгор бяцхан Но Гү-гийн тал нутгаа санасан сэтгэл, хаан хүний халуун хайр, халамжинд нь тайтгарч эс чадсан ганцаардлыг нь мэдрэх шиг санагдаж, ялимгүй гуниг төрсөнсөн.

Пхеньян. 1997 он.

2018.09.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хөрөнгийн эх үүвсэрийг шийдвэрлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.11.03

Л.Болд ХБНГУ-ын холбооны канцлер А.Меркельтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

2015 онд Илүү Их хэрэглэгч хандсан 10 цахим хуудас

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Нохой, муур тэжээх, устгах журмын төсөлд санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.07

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

“Дүнжингарав” уралдааны хөтөлбөртэй танилц

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

Дэмжсэн мэдээлэл-Хөгжсөн хөрш улсууд

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25