Д.Гүрбазар: Олон төрлийн тэжээлийг бага бага хэмжээгээр хольж өгөх хэрэгтэй

Хөдөө, аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Д.Гүрбазарыг урьж ярилцлаа.

-Ярилцлагынхаа эхэнд тэжээлийн талаар асуумаар байна. Тэжээлд  агуулагдах амин дэмийг хэрхэн тооцож малд өгөх ёстой вэ?

- Тэжээл маш олон төрлийн шимт бодис агуулдаг. Судалгаанаас харахад тэжээл нь ургамал амьтан, эрдэс, микробиологийн гаралтай. Мөн найрлагадаа хялбар шингэх нүүрс ус болон бие махбодид сөрөг нөлөөгүй бодисуудыг агуулдаг. Хялбар шингэх нүүрс ус гэхээрээ уураг, эрдэс, витамин, нүүрс ус агуулна гэсэн үг.

Харин хоруу чанартай бол сөрөг нөлөө үзүүлнэ. Тэжээл мал амьтны биеэс алдагдсан шимт бодисыг нөхөх үүрэгтэй. Харин шимт бодисыг нөхөөд илүү гарсан нь ашиг шим болж биед хуримтлагддаг. Ингэснээр бие махбодид явагдаж байгаа бодисын солилцоог зохицуулж, биеийн бүтэц өөрчлөгдөх, ашиг шимийн процессыг нөхцөлдүүлж байдаг. Нөгөө талаас тэжээл бол гадаад орчинтой шууд холбогч хүчин зүйл болж байдаг. Зарим малын идсэн тэжээл нь гадаад орчныг давж чадахгүй учраас эцэж турах хандлага ажиглагддаг. Харин тарга тэвээрэг сайтай малын хувьд гэдсэн дотор нь явагдаж байгаа задрал нь нүүрс усны илчлэг, гадаад орчны температураас илүү байгаа учраас эцэж, турдаггүй.

Тэжээлийн хамгийн чухал үүрэг бол мал амьтан оршин тогтнох үндэс буюу үр удмаа үлдээх баталгаа болж өгдөг. Тэгэхээр чанартай, шаардлагатай тэжээл идэж байж чанартай төл өгч, өндөр ашиг шим гарна гэсэн үг юм.  

-Тэжээлийг ихэнхдээ тогтсон цагт өгдөг. Малын биед тэжээл илүүдвэл сөрөг үр дагавар гарах уу?

-Тэжээлийн илүүдэл болон дутагдал цаанаа учир шалтгаантай, сөрөг үр дагавартай. Тэжээлийг их өгснөөр сайн болно гэсэн ойлголт буруу. Тэжээлийг тооцохдоо хамгийн эхэнд тухайн мал хэдий хэр насны, ямар төрлийн, хэр хэмжээний ашиг шимтэйг харах ёстой. Малын бие махбодийн амьдын жинд шаардагдах шимт бодис гэж бий. Тэр шимт бодис болон дээрээс нь авах ашиг шимээ тооцох ёстой. Ингэж тэнцвэржсэн тэжээл өгснөөр малын ашиг шим сайжирч, ашиглалтын хугацаа уртасна. Хамгийн гол нь малын бие махбодид хэрэгцээтэй шимт бодисуудыг бүрэн агуулсан бага тэжээлээр өндөр ашиг шим авах ёстой. Өвс, хивгийг их өгөхдөө биш малынхаа биед зохицсон олон төрлийн тэжээлийг хольж өгөх нь зөв.

Тэжээл илүүдэхээр мал хэт таргалдаг. Мах, сүүний ашиг шим урвуу хамааралтай. Нэг нь нэмэгдэхээр нөгөөх нь буурч байдаг. Өөрөөр хэлбэл, махан ашиг шим хуримтлагдахаар сүү багасна. Мал хэт их таргалаад ирэхээр сав нь өөхөлж, хээл тогтохгүй байх эрсдэлтэй. Мэдээж хэт их хэмжээний тэжээл өгөх нь аж ахуйн эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

-Тэгэхээр аль болох олон төрлийн тэжээл хольж өгвөл ашиг шим нь ихэснэ гэсэн үг үү?

-Малд хамгийн багадаа 2-3 төрлийн тэжээл хольж өгвөл сайн. Тухайлбал, хивэг, хорголжин ч гэдэг юм уу хүчит тэжээлийг малд төдийлөн их хэмжээгээр өгч болохгүй. Мал амьтны ходоодны хоол боловсруулах зохилдлогоос хамаараад хивэгч малд хүчил тэжээлийг бага, харин гахай, шувуунд өгөх тэжээлийн 70-80 хувьд нь хүчит тэжээл байж болно.

Үхрийн гүзээ олон тасалгаатай учраас олон төрлийн тэжээлийг бага хэмжээгээр хольж өгөх хэрэгтэй. Хүчит тэжээл хэт их өгөхөөр малын биед хүчиллэг процесс явагдаж хээл хаях эрсдэлтэй. Үхрийн гүзээнд 200 орчим зүйлийн бактери, 20 орчим зүйлийн эгэл биетэн байдаг. Энэ бүх бактери, эгэл биетний нэг зүйл нь гэхэд нэг төрлийн тэжээлийг задлах үүрэгтэй. Эдгээр бактери устчих юм бол нэг төрлийн тэжээлийг задлах гэж 14 хоног зарцуулна. Эндээс харвал саалийн аж ахуйд бүдүүн тэжээл буюу өвсийг хоногийн тэжээлийн 30-35 хувьд, дарш, манжин, лууван, төмс зэрэг шүүслэг тэжээлийг 40-45 хувь, үлдсэн 10-25 хувьд хүчит тэжээл байж болно. Мөн бусад уургийн гаралтай нэмэгдэл, эрдэс тэжээлүүдийг бага хэмжээгээр хольж өгөх хэрэгтэй. Ингэж байж тэжээлийн жор тэнцвэрждэг учраас саалийн үнээнд хамгийн тохиромжтой. Хялбар шингэх нүүрс усаар баялаг тэжээл амархан исэлдэж задардаг.

Хүчит тэжээлийг хоногт хоёр кг-аас илүү өгөхөд сүүний ашиг шим унаж байдаг. Нэг литр сүү үйлдвэрлэлд хамгийн багадаа 200-300 грамм оногдож байх юм бол тухайн аж ахуй ашигтай ажиллана. Гэтэл нэг үнээнээс 10 литр сүү авахын тулд таваас дээш кг хүчит тэжээл өгөхөд зардал өсч, эдийн засгийн хувьд ашиггүй тусна. Тиймээс л малчид зардлаа бууруулж, тэжээлийн олон талт эх үүсвэрийг хайж байна. Өнөөдөр Монгол Улсын мал аж ахуйн салбарт нэг доголдолтой зүйл байгаа нь тэжээлийн бааз бэхжээгүй. Ах ахуйн нэгж жилд хэрэглэх тэжээлээ тооцож, төлөвлөсөн байх ёстой. Сар, улирал, жилээр тооцоогоо гаргасны үндсэн дээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй явуулах боломжтой. Тэжээл үйлдвэрлэлийг улс орон бодлогын хэмжээнд дэмжихгүй байгаа учраас пивоны шаар, хивэг зэрэг хямд, сөрөг үр дагавартай зүйл рүү хошуурч, бужигнаж байна. Хивэг бол гурилын үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн. Пивоны шаар бол архи үйлдвэрлэлээс гарч байгаа дайвар, хаягдал нитэг юм. Өөрөөр хэлбэл, дотор нь байгаа нүүрс ус шимт бодисыг буталж, исгэж задлаад авчихсан учраас малын биед ямар ч ашиг шим болохгүй. Пивоны шаар хальс ихтэйгээс гадна үйлдвэрийн дамжлагаас авахуулаад спиртийн агуулагдах хэмжээ их учраас мал тэжээх нь зохисгүй.

-Пивоны шаар өгөхөөр сүүний гарц нэмэгддэг гэсэн ойлголт бий. Пивоны шаарыг малд өгөх нь зөв, буруу гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг уу?

-Пивоны шаар бол хаягдал, дайвар бүтээгдэхүүн гэдгийг дахин хэлье. Пивоны шааранд спирт агуулагддаг учраас малд удаан хугацаанд, их хэмжээгээр өгөхөөр гол шүүгч эрхтэн буюу элгэнд нөлөөлж, хатууруулдаг. Яваандаа ашиг шим нь буурна. Мөн ашиг шим буурахаас гадна төлд сөрөг нөлөөтэй. Тэр дундаа саалийн аж ахуйд пивоны шаар ашиглах нь маш их сөрөг үр дагавартай. Харин Оросоос оруулж ирсэн хатаасан нитгийг багсармал тэжээлд маш бага хэмжээгээр хольж өгч болно.

Пивоны шаарыг богино хугацааны буюу бордож байгаа малд өгч болно. Пивоны шаар өгөөд сүү нэмэгдэнэ гэдэг ойлголт өрөөсгөл. Тухайн үедээ нэмэгдэж байгаа мэт харагдавч эргээд сүүний чанар унаж байдаг.

Бид пивоны шаарны талаар судалгаа хийсэн. Судалгаа хийхдээ нэг саалийн аж ахуй сонгож аваад пивоны шаар, талх, хивэг, сүрэл, багсармал тэжээл, улаан буудай, хадлангийн өвс ашигласан. Тухайн аж ахуй зардлаа бууруулахын тулд пивоны шаарыг их хэмжээгээр өгөхийг хүссэн учраас нэг үнээн дээр туршсан. Гэтэл эхний арав хоногт пивоны шаар их хэмжээгээр өгсөн үнээний сүү бага зэрэг нэмэгдсэн ч туршилтын эцэст огцом буурсан. Харин зөвхөн тэжээл өгч байсан үнээний сүү 2-3 литрээр нэмэгдсэн. Пивоны шаар их хэмжээгээр өгсөн үнээ туршилтын дунд үед 100-300 граммаар сүү нь нэмэгдсэн ч туршилтын төгсгөл үед буурсан. Туршилтын бэлтгэл үе дуусахад үхэр хордлого өгч эхэлсэн учраас саамны түвшин унасан.

Дээрээс нь сүүнд агуулагдаж байгаа уураг болон тослогийг хэмжиж үзсэн. Туршилтын эхэн үед сүүний уураг тослог 2.6-2.7 орчим байсан. Гэтэл пивоны шаар 14 хувиар өгсөн аж ахуйн бүлгийн уураг, тослог багасч, сүү шингэрсэн. Тиймээс пивоны шаарыг удаан хугацаагаар малд өгнө гэдэг бол эргээд сүүний хадгалах чанар, найрлагад сөрөг нөлөө үзүүлж байна. Пивоны шаарын хүчиллэг хэмжээ их байдаг учраас тэжээсэн малын сүү маш амархан гашлах гээд байдаг. Пивоны шаар бүтээгдэхүүний чанар, малын ашиг шимд сөрөг нөлөөтэй нь судалгаанаас харагдаж байна.

-Сүүнээс гадна пивоны шаараар тэжээсэн малын маханд өөрчлөлт орох уу?

-Эрдэмтдийн судалгаанаас харахад пивоны шаараар тэжээсэн малын маханд өөрчлөлт ордог юм байна. Үхэр үхчихлээ гэсэн дуудлагаар Баянчандмань суманд нэг аж ахуй дээр очиж байсан юм. Очоод задлан хийхэд үхрийн элэг хатуураад, мах нь тэр чигээрээ хар хүрэн болоод өнгө нь өөрчлөгдчихсөн байсан. Мөн нялх төл идээлээд болохгүй байна гэж байсан. Гэтэл тэр үнээг пивоны шаараар тэжээсэн байгаа юм.

-Пивоны шаар өгөөд нэгэнт үхрийн биенд дасал болчихсон тохиолдолд гэнэт өгөхөө больчихвол сөрөг үр дагавартай юу?

-Тэжээлийн нэр төрлийг олшруулж, баазыг бэхжүүлэх ёстой. Пивоны шаар өгөхөө больчихвол аажимдаа бие дэх хоруу чанар нь шимэгдэнэ. Багагүй хугацаа шаардагдах ч ашиг шим тогтворжих боломжтой. Пивоны шаарыг гэнэт өгөхөө больчихвол тодорхой хугацаанд ашиг буурах ч тогтворжуулахын тулд уураг, нүүрс, ус тэнцвэржсэн тэжээлээр орлуулж мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, малынхаа эрүүл мэндийг хянуулсны үндсэн дээр тэжээлийн тогтвортой жорыг бүрдүүлэх нь зөв. Тэжээлийг задалж байдаг ходоодны бичил биетэн өсч үржихэд чиглэсэн тэжээл өгөх хэрэгтэй.

Ер нь тэжээлд өөрчлөлт оруулахад сүүн ашиг шим буурч, тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Сүүлийн үеийн туршилтуудыг харж байхад пивоны шаараар тэжээж байсан үхэрт бүрэн найрлагат багсармал тэжээл өгөхөд сүүн ашиг шим нэмэгдэхгүй байх хандлага ажиглагдаж байна. Ахмад фермерчдийн ярихыг сонсч байхад пивоны шаараар мал тэжээх онцгүй гэдэг.

-Ашиг шим гэж ярихаас илүү хэрэглэгчид эрүүл, чанартай сүү шаарддаг. Пивоны шаар өгсөн үнээнээс гарч байгаа сүү хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэлтэй юу?

-Пивоны шаараар тэжээсэн малын сүү нэлээд хүчиллэг, уураг, тослог багатай шингэн байдаг. Бэлчээрийн малын нэг шанага сүүгээр цай сүлдэг бол пивоны шаараар тэжээсэн малын 2-3 литр сүүтэй тэнцэнэ. Тэгэхээр эдийн засаг, шим шүлтэндээ сөрөг нөлөөтэй нь харагдаж байна. Сүүлийн үед хүмүүс маш мэдрэг, янз бүрийн харшилтай болсон үед эргээд хүний биед сөргөөр нөлөөлж таарна.

Пивоны шаар идэж байгаа мал бол нэг ёсондоо согтуу байна гэсэн үг. Дээхнэ үед малын бордооны фермд спиртийн үйлдвэрийн пивоны шаар өгдөг байсан. Тэр үхэрнүүд ямар ч хүйтэн, их цасан дунд түүртддэггүй байсан. Өөрөөр хэлбэл, согтуу учраас ямар ч хүйтэн, их цасыг ажрахгүй байна гэсэн үг.

-Бодит судалгаа байна. Пивоны шаар хэрэглэж байгаа нь эргээд хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх юм байна. Энэ судалгааг хийсэн эрдэмтэн судлаачдын зүгээс пивоны шаарны хор хөнөөлийг сэрэмжлүүлэх талаар олон нийт болоод шийдвэр гаргах түвшний хүмүүст хандсан уу?

-Төрийн байгууллагын бодлогын залгамж халаа алдагдсантай холбоотойгоор хүн болгон хүссэнээ ярьж байна. Бодлогын түвшинд нөлөөлөх нь бага ч гэсэн судалгаа хийгээд ийм үр дүн гарлаа гэдгийг салбарын яаманд нь байнга танилцуулж байдаг. ХААИС-ийн хувьд шим тэжээлийн баазуудыг бий болгоход чиглэсэн туршилт судалгааны ажлуудыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ер нь Монгол Улсад мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүнийг чанаржуулъя гэвэл мэргэжлийн хүмүүсээ сонсч, зөвлөхийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, малын тэжээлийн баазыг бэхжүүлэхэд бодлогын түвшинд анхаарах цаг болсон. Ялангуяа, пиво, спиртийн буудайн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих биш малын тэжээлийн шинэ сортуудыг нутагшуулах шаардлагатай. Түүнээс чанарын шаардлага хангахгүй бүх зүйлээ малын тэжээл гэж өгөх ёсгүй.

-Ярилцсанд баярлалаа. Таны эрдмийн ажилд улам их амжилтыг хүсье.

2018.09.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Д.Оюунхорол: Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.19

С.Мөнгөнчимэг: Элэгний өвчлөлийг бууруулж, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

БОАЖЯ: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.10

Ахуйн хэрэглээний хий үнэрлээд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа дахин олны дургүйцлийг хүргэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Хоймор нутагруу хорт могой чиглэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.03

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Р.Отгонтулга: Иргэд татвараас урамшуулалт авч, хяналтыг бүрдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11