"Дундын бүсгүйг хуваалцахад..."


“Ухаантай хvн миний энэ киноноос эмэгтэй хvн гэдэг ямар эмзэгхэн болохыг мэдэрч, хайртай эмэгтэйгээ бусдаас харамлаж хайрлаж энэрэхгvй бол яаж алдаж болдогийг ойлгох болно. Харин тэнэгүүд нь Моника Беллучиг маань шөнөжин зүүдэлж хонох байх...” гэж Италийн зохиолч Лучиано Винсензони “Малена” киноны нээлтэн дээр хэлсэн алдарт үгийг эш татсан маань учиртай. Итали зохиолчийн бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьсон тэр л “подтекст” Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл “Дундын бүсгүй” шоу драмтай нэн уялджээ.

Үзэгчид “Дундын бүсгүй”-гүйгээс юуг ухаарах вэ. Уран бүтээлчид нь эл драмаар нийгэмд юуг хэлэхийг зорив гэдэгт  Лучиано Винсензони зохиолчийн алдарт эшлэлээс гэмгүйхэн “будаа идээд” хариулчихад буруудахааргүй. Үүнд мэдээж “Хүн харахыг хүссэнээ л хардаг.Сонсохыг хүссэнээ л сонсдог” гэх зүйр үг чухал үүрэгтэй.

Зарим үзэгч эл шоу драмаас монгол залуусын хүрээнд хэдийнэ хавтгайрсан хэрэглээ болчихоод байгаа хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл,хайр дурлалыг ердөө л бэлгийн замбараагүй амьдрал төдийхнөөр сэтгэх болсон нийтлэг ойлголт, орчин цагийн залуусын морал хэрхэн эвдэрснийг харж болох...  

Эсхүл, үйл явдлын уялдаа зангилааг ээрүүлийн утас мэт хөвөрдөж учир битүүлэг үхлийн нууцыг олох гэж хичээн, жүжгийн турш хэн чухам алуурчин байх магадлалтайг логик сэтгэлгээ ажиллуулан мөшгиж мөрдөн байцаагчийн дүрийн ачааг үүрэлцэж болох... Ингэж үзэхэд сонирхолтой хийгээд уйдахааргүй. Триллер, детективд дуртай үзэгчдийг “Дундын бүсгүй” гонсойлгохгүй нь лавтай.

Эсвэл зүгээр л гол дүр А.Туяад бүх л үзвэрийн турш “МӨӨМДҮҮЛЖ”, жүжигчин Алдармаа, Баярмаа нарын уран гоолиг биеийг нүд баясган ширтэж ч болно.

 Бүр эсвэл Дэнзэн яагаад тийм хайртай байсан хэрнээ ийм “жигшүүрт” үйлдэл хийв гэдэгт хариулт эрж, өөрийгөө оронд нь тавьж “Би байсан бол яах байсан бол?” гэж эргэцүүлж ч болох...

Харин үзэгч бивээр хүн хүнээ хэрхэн эвддэг, дөгөөж, хөөргөж өөгшүүлчихээд эцэст нэгнээ яаж дэвсэлдэгийг, хоосон магтаал, хүндлэлийн сүүдэрт нуугдсан хорсол атаархлын мунхагийг харж, мэдэрснээ нуух юун. Угаас хүмүн гэгч оюун ухаант араатан өөрөөсөө илүү сайхныг хүлцэн үл тэвчдэг. Эс бөгөөс ямар ч хамаагүй арга хэлбэрээр өөрийн болгохоор шунаглан тэмүүлдэг. Адгууслаг тэр араншин нь эцэстээ юунд хүргэдэгийг ойлгож ухаарч суулаа.

Нэгтгэн дүгнэхэд “Дундын бүсгүй” /Соко/ хэн ч байсан байж болно. Загвар өмсөгч, инстаграмын од, янхан, мансуурагч байсан байг хамаагүй. Эцсийн эцэст эмзэг, сул дорой, хайр халамжийг үгүйлдэг бүсгүй хүн байсан л хамаатай.

Монголын хошин шог урлагийнхан байр байрандаа очиж байна, юутай сайхан. Чаддаг чаддагаа хийж, дагнаж дадаж, мэргэших замдаа орж байна. Нэгнээсээ төдийлөн ялгарахааргүй шог гараа, ядмаг сюжетээс шинийг эрэлхийлэгчид нь татгалзаж дэлгэцийн урлаг, сет ком, драмын урлаг, мюзиклт авъяасаа сорьж эхэллээ. Хувьсаж хувирч чадахгүй нь зах зээлээс аяндаа шахагдаж продакшн хамтлагууд тарж байна. Жам ёсны хийгээд зах зээлийн эл шаардлага эрт нэхэгдсэн ч манай хошин урлагийнхан харьцангуй хожуу хөдөлгөөнд орсон. Гэхдээ оройтсонгүй. Одоо үзэгчдээ дагаж сэтгэхгүйгээр өөрсдөө урд нь гарч алхах шаардлага тулгарч байна. Үүнийг ч амжилттай хийгээд эхэлж. Үзэгчдээ хөтөлж, сэтгэхүйг нь шинэчлэхийн тулд хошин урлагийн жүжигчид өөрсдийгөө эвдэж, өөрчлөх том шалгуурыг давах шаардлагатай тулгарсныг ч анзаарлаа. Нөгөө л “Шинэ үе”-ийн Ганбаа, Сөрөлт хэвээр байвал шинэ уран бүтээл, зоримог туршилт хийсний хэрэг гарахгүй. Инээлгээд сурчихсан мимик, үг үйлдлээсээ ангижрахгүй бол эмгэнэлт драмын жүжиг тавьсан ч үзэгчид элгээ хаттал инээсээр байх шинжтэй байна. Ингэж хувьсаж чадваас хошин урлагийн “үнэнч” үзэгчид дагаад тоглолтод хүүхдээ дагуулж ирдэг, үзвэрийн танхимд хуванцар савтай хоолоо хээвнэг хэвэнгээ инээж гахаж цацдаг “орк” зангаасаа ангижирч “соёлын довтолгоо”-нд өртөх сайн цаг ойрхон байна.

 

2018.09.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Ж.Хайрулла: Эх орны даалгавраар тархины мэс засалч болсо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

”Эрдэнэс Таван толгой”-н ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.24

Г.Буянтогтох: Танай охиныг олимпод оролцуулахын тулд 42 сая төгрөг зарсан, төлөөрэй гэсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Автобусны карт борлуулах, цэнэглэх үйлчилгээг хамгийн сайн хүргэгч гэрээт цэгүүдийг шалгарууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.08

Дотуур байрны бүртгэл 28-нд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

…"Ханьдаа дахин дурлачихлаа"…

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

“Улаанбаатар хотын банк” 5 жил эзэмших эрхтэй газарт 26 давхар барилга барих гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.11