Хавдартайгаа хэвээр хардсаар байх уу ???

38060935_578205352576948_4322413034669604864_n

Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд УИХ-ын гишүүн М.Билэгт “Ачлал трейд”-ийн захирлаар ажиллаж байхдаа Хавдарын эмнэлэг барихаар шав тавьж байсан цагаас хойш долоон жилийн хугацаа өнгөрчээ. Эмнэлгийн ажил ид дундаа явах үед газрын маргаан дэгдэж, тухайн үеийн хотын удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгарч, шүүхийн шатан дээр гацаж гээд олон асуудал тулгарч байсан ч өнөөдөр бүх асуудал цэгцэрчээ. Тодотгож хэлбэл, “Эмнэлгийн барилгын ажил хуулийн дагуу явж байгаа учраас цаашид ажлаа үргэлжүүлж болно” гэх шийдвэрийг 2017 онд шүүхээс гаргасан байна.
Тэгвэл өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн 12 давхар, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлэг баригдаад дуусах шатандаа ажил явагдаж байгаа нь ард олны талархлыг нэгэнт хүлээжээ.
Тэр ч бүү хэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орчин үеийн энэ эмнэлгийг Төрд авах саналыг зохих газарт хүргүүлэхээ мэдэгдсэн нь ч нүдээ олсон зүйл аж. Нөгөө талаас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа оношлогоо, эмчилгээний жишгийг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорьсон М.Билэгт гишүүн ч хэрвээ өөрийнх нь олон жилийн хөдөлмөрөө зориулсан эмнэлгийг “Төр өөртөө авна гэвэл татгалзахгүй” гэдгээ мэдэгдсэн нь олны ярьдгаар “ам аяга хоёр нийлнэ” гэдэг шиг зүйл боллоо хэмээн салбарын туршлагатай нөхөд ярьж байна.
Арга ч үгүй дэлхийд хавдарын өвчлөлөөр дээгүүрт жагсах манай улс цөөн хүн амтай, энэ чиглэлийн ганцхан эмнэлэгтэй. Энэ эмнэлэг нь ачааллаа даахаа болихоос гадна чанарын хувьд муудаж, тоног төхөөрөмж нь ус үерээс эхлээд гадны нөлөөнд автаж эвдрэх болсон. Статистик баримтаас харвал гуравхан сая хүн амтай улсад нэг жилийн дотор мянга хол давсан хүн хавдарын өвчнөөр нас барж байгаа нь гамшиг гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалд хүрсэн тоо юм.
Гэтэл дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг бариулсан М.Билэгт, эмнэлгийг Төрд авна гэсэн Д.Сарангэрэл нарын эсрэг зохион байгуулалттай гэмээр дайрсан сөрөг мэдээлэл явуулах болсон нь чухам ямар учиртай юм бэ.
Харин энэ тухайд салбарын мэргэжилтнүүд “Энэ бол төрд, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт олон жил яам толгойлцож явсан бүлэглэл сүүлийн олон жил ажиллахдаа энэ хэмжээний шийдвэр гаргаж чадаагүй учраас зохион байгуулалттай мэдээлэл цацуулж байна” хэмээн мэдэгдсэн. Ямар ч тэнэг хүн насаараа зүтгэж хуримтлуулсан хөрөнгөөрөө барьж босгосон бүтээн байгуулалтаа Төрд өгөхийг хүсэхгүй. Өөрсдөө менежментийг нь гардаад явах юм бол асар их ашиг олох ийм л зүйл.
Хавдарын эмнэлгийн барилыг барьж эхэлсэн цагаас хойш тодорхой зохион байгуулалттайгаар эсэргүүцэж, 24 А байрны найман оршин суугч 2014 оны наймдугаар сард “Ам метрийг нь 1.5 сая төгрөгөөр тооцож эрсдэлийн төлбөр төл” гэж шаардан шүүхэд хандаж, энэ бүтээн байгуулалтын ажлыг хотын удирдлагууд дэмжээгүй гэх мэт шалтгаанаар гурван жил барилгын ажлыг гацаасан юм билээ. Түүнээс бус аль эрт эхний ээлжийн барилга дуусч өдгөө 200 хүний ортой эмнэлэг ажиллаж, дараагийн ажил дуусч байх ёстой ч ийнхүү ажлыг гацаасаар өнөөдөрт хүрсэн аж.
Эндээс манай нийгэмд буй олон сөрөг зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, улс орон ард түмэндээ хэрэгтэй зүйл хийх гэхээр өөрсдөө хийж чадаагүй учраас өөрөөс нь илүү гарчих гэхээр саад болдог улстөрийн бүлэглэл байна. /өдгөө эсэргүүцэж буй улс төрийн бүлэглэл/ хоёрдугаарт, өөрсдөд нь хэрэгтэй зүйл хийх гэхээр өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө гацаадаг байдал, /24 А байрны нэхэмжлэлтэй шүүхэд хандсан байдал/ гуравдугаарт, аливаа зүйлд гараа хөдөлгөж оролцдоггүй байж хүний бүтээсэн зүйлд атаархана, бас хардана /өнөөдөр Хавдарын эмнэлгийг Төрд шахах гэж байна, түүнийг нь дэмжиж байна гэх утгагүй хардлага/ гэх мэт өчүүхэн амин хувийн эрх ашгаас үүдэн аливаа ажил гацах нь манай нийгэмд элбэг тохиолддог зүйл юм.
Энэ бүгдээс харахад манайханд хавдартайгаа байх уу, хардлагатай байсаар байх уу гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байна.

38128649_578205372576946_5665191219249020928_n

Б.Анхилуун

2018.07.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

“Үйлдвэрчин”-ээс үндэсний хэмжээнд ирсэн С.Ганбаатар

...

Дэлгэрэнгүй » 2016.01.12

Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

...

Дэлгэрэнгүй » 2015.08.12

БОАЖ-ын сайд “Бяцхан агаар”-ынхныг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12

Л.Гүндалай Монголоороо байхыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.18

Засгийн газар төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.29

Кёкүшюзан

...

Дэлгэрэнгүй » 2018.11.30

Шоу ертөнцийн хаан Ц.Сандуй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12