Шатахууны хараат байдлаас гарах шийдлийн эрэлд

Image result for Шатахууны хараат байдлаас гарах шийдлийн эрэлд

Нефть импортлогч компаниуд хамгийн түгээмэл хэрэглээ болсон АИ92 шатахууныг худалдаалахаа зогсоох, үнийг нь гэнэт нэмж, эсвэл зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалтууд хийдэг байдал газар авсан. Байсхийгээд л шатахууны хангамж, үнэтэй холбоотой маргаан гардаг, үүнд нь иргэд хохирч, тунирхаж эгдүүцдэг үйл явц хэвшмэл гэмээр үзэгдэл боллоо.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл, энэ сарын 27-28-нд шилжих шөнө шатахуун борлуулагчид литр тутамд нь 90-120 төгрөг нэмж гэнэтийн бэлэг барьсан. Энэ бол нефть импортлогчдын иргэдэд тулгасан эхний удаагийн шантааж биш. Өнгөрсөн онд орон нутагт шатахууны үнийг литр тутамд нь 100-150 төгрөгийн нэмэгдэлтэй өгч мөн л нийгмийг бухимдуулж байв. Үүнийх нь төлөө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо сүртэй мэдэгдэл гаргаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар торгож шийтгэх асуудал тавьж, яам агентлагийн сайд дарга нар шуурхай хуралдаан зохион байгуулж байсан ч тэднийг “айлгаж" чадсангүй ээ.

Мөн үүнээс 3-4 жилийн өмнө шатахууны үнэ 200 төгрөгөөр огцом нэмэгдэж, бензин түгээгүүрийн газрууд “хаалгаа барьж” байхад иргэд мөн л нефть импортлогчдын хүслээр хэтэвчнийхээ нимгэн зузааныг шалгуулаад тэгсхийгээд дуугүй болцгоосон. Хамгийн түвэгтэй нь тухайн үед Монгол Улс тариаланчдын газар хагалах тракторыг хөдөлгөх хэмжээний шатахууны нөөцгүй сууж байв.

Тиймээс нефть импортлогчдын хувьд иргэдийн одоогийн эсэргүүцэл, цахим орчноор харааж зүхсэн хэдэн мянган сэтгэгдэл, дарга сайд нарын албархуу мэдэгдлүүд анхаарлыг нь татаад байх зүйл биш. Хал үзэж халуун чулуу долоосон гэдэг дээ. Шатахууны хомсдол, үнэ тойрсон асуудалтай холбоотойгоор нефть боловсруулах үйлдвэрийн талаар хэн хүнгүй ярьж эхэллээ. Хэрэв үйлдвэртэй болчихвол шатахуун импортолдог даварсан хэдэн компаниуд журманд орно. 2022 онд бүрэн ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ шавийг тавьж хөрөнгө оруулалтаа шийдчихээд байгаа энэ бүтээн байгуулалт Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр бий болно.

ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ

Хэрэв Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлж, дотоодын бензинээр иргэдийг хангах бодитой зорилт тавьж байгаа бол дараах асуултад хариулт олсон байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нефть боловсруулах үйлдвэртэй болоход тулгарч буй хамгийн гол бэрхшээлийг энд тодруулъя.

Юуны өмнө дэлхий дээр байгаа нефть боловсруулах үйлдвэрийн технологи жилд хамгийн багадаа хоёр сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Мөн жилд хамгийн багадаа дээрх хэмжээний түүхий тос нэрж байж эдийн засгийн хувьд ашигтай байна хэмээн үздэг. Тиймээс манайх үйлдвэртэй болох гэж байгаа бол түүхий эдээ эхлээд бэлдэх ёстой. Бүр тодруулбал, жилд хоёр сая тонн түүхий тос олборлох учиртай.

Харамсалтай нь манай улс 2017 оны эцэст 1.003 сая тонн түүхий тос олборлосон байна.Ингэснээр улсын төсөвт 198 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Уг нь оны эхэнд 1.1 сая тонн түүхий тос олборлоно хэмээн төлөвлөж байсан ч хэмжээндээ хүрээгүй байна. Энэ онд мөн л 1.1 сая тонн түүхий тос олборлож төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулахад цаана нь бараг нэг сая тонн тос хэрэгтэй гэсэн үг.

Үүнийг хаанаас, хэрхэн хангах вэ гэсэн асуулт ургана. Үүнд хариулт хэрэгтэй. Уг нь манай улсын газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөц 332.6 сая тонн аж. Харин ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц (олборлолт явагдаж байгаа гурван ордны нөөц) 43.2 сая тонн юм. Уг нөөцөөр дотоодын хэрэглээг 40 орчим жил хангах бололцоотой.

ТАМСАГИЙН КОМПАНИУДТАЙ ХЭРХЭН ТОХИРОЛЦОХ ВЭ

За яахав, төрөөс онцгой анхаарснаар түүхий тосны олборлолтыг ойрын жилүүдэд хоёр сая тоннд хүргэе хэмээн мөрөөдье. Тэгвэл Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа урд хөршийн компаниудтай хэрхэн тохиролцох вэ. Бид 1998 оноос газрын тосоо түүхийгээр нь урд хөрш рүү экспортолж эхэлсэн. Газрын тосны хайгуулын 20 орчим талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үүнд, харилцан тохиролцож зохицуулалт хийж болох уу гэсэн асуулт ургаж байна.

ГАДНААС ТОС АВАХ УУ

Өмнө нь мэдээлснээр Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барих үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж түүхий эдийг дотоодоос бүрэн хангахаар төлөвлөсөн байдаг. Гэхдээ салбарын учир мэдэх зарим эрдэмтэд дотоодын нөөц хүрэлцэхгүй бол үйлдвэрт шаардлагатай түүхий тосны үлдэгдэл хэрэгцээг гаднаас хангах бололцоотой хэмээн үздэг. Онцолбол, ОХУ-аас юм. Тэгвэл эргэн сануулахад, Шинэчлэлийн Засгийн газраас 2016 он гэхэд ямар ч байсан нефть боловсруулах үйлдвэртэй болно гэж зорьсон. Энэ бол Дархан-Уул аймагт байгуулахаар 7-8 жил ярьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж бодитой ажил хэрэг болгох зорилт байв. Тус үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулна.

Ингэхдээ түүхий тосоо ОХУ-аас импортлохоор төлөвлөсөн байдаг. Иркутскийн нефтийн компанитай “Дархан- газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК “Марубени” корпораци жилд хоёр сая.тонн түүхий тос нийлүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Улмаар тус компанитай газрын тос нийлүүлэх гэрээг байгуулахаар тохиролцсон, Өөрөөр хэлбэл, үйлдвэр барьсан байхад түүхий эдийн хувьд санаа зовох зүйлгүй гэх мессеж өгсөн. Тухайн үед Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Орос улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон тул нефть найдвартай, тасралтгүй нийлүүлэх бололцоотой хэмээн тайлбарлаж байв. Гэвч биеллээ олоогүй билээ.

ӨӨР ШИЙДЭЛ ХАЙХ УУ

Эцэст нь дүгнэхэд манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж байгаа бол зоримог шийдэл хэрэгтэй байна. Хэрэв дотоодын нөөц хүрэлцэхгүй, мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудтай хэл амаа ололцох гэж хэдэн жилийг барна хэмээн үзэж байгаа бол дараагийн шийдэл рүү орох ёстой. Магадгүй, одоо байгаа нэг сая тоннын нөөцөд тулгуурлаж үйлдвэр байгуулах технологийн шийдлийн эрэлд мордож болох юм.

Энэ талаар Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав “Технологийн шийдлийг бид олох ёстой. Өмнөх Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний мөнгөөр 140 хүнийг гадагш явуулж сургасан байна. Үүний 14 нь ажилтай. Цаана нь 80 гаруй хүн ажилгүй байна. Үүний оронд 14 хүнийг технологийн шийдэл олох тодорхой чиглэлээр сургаж болно.

 Мэдээж багш, эрдэмтэн мэргэдээс асуу. Ийм технологи бүтээхийн төлөө суралцаад ир хэмээн явуулах ёстой. Яагаад гэвэл бидэнд өөр зам байхгүй. Хэзээ нэгэн цагт ийм чухал хэрэглээгээ хангахын тулд хүнээс хамааралтай амьдарна гэдэг хамгийн хэцүү” хэмээсэн. Мөн занар, нүүрснээс шатахуун гаргаж авах тухай асуудал ч яригдаж байсан билээ.

Юутай ч 2018 оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт сүндэрлэх газрын тосны үйлдвэр товлосон хугацаандаа босчихвол үүнээс дээрх цөөн хэдэн бизнесменүүд биш нийт монголчууд ашиг хүртэнэ. Учир нь шатахууны жижиглэнгийн үнэ хамгийн багадаа л 20 хувиар буурна хэмээн тооцоолоод байгаа юм. Мөн үүнийг дагаад 500 орчим ажлын байр бий болж химийн үйлдвэр дагаж хөгжих боломжтойг газрын тосны салбарынхан үзэж байна.


М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

2018.07.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Агаарын тээврийн салбарыг зөв менежментээр чиглүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

“Алтан жолоо” групп их найрагчид эмчилгээний зардал хандивлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Хотын дарга замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2017.08.21

Кимура Аяако: Монгол хүний үгэнд битгий итгэ! Тэд бол нэгнийгээ үзэн ядагчид

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

“Элэг бүтэн Говьсүмбэр” төслийн хүрээнд санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.04

Харилцагч таныг сонсъё” аян Баруун аймгуудаар үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Т.Лхагвасүмбэрэл агсны дүрийг “Түмэн хишигтэн”-д мөнхөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Аймгуудын баяр наадмын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27