280 сая доллар буюу 700 тэрбумын хэрэг юу болов?

280 сая доллар буюу 700 тэрбумын хэрэг юу болов?

Оюутолгойн гэрээтэй холбоотой авилгын талаар УИХ-ын гишүүд хийгээд төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн 10-аад жилийн турш ярьж бичиж байсан ч гүтгэлэг, хардлага, сэрдлэгэ төдийгөөр хязгаарлан тэгсхийгээд намждаг байлаа. Харин одоо энэ яриаг хууль хяналтынхан анхааралдаа авч Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг  бусад албан тушаалтнуудын хамт саатуулан баривчлаад байна. Хэрэг хуучирдаггүй хэмээдэг нь энэ аж.

Хаврын синдром, сонгууль бүрээр л улс төрийн намууд болон өрсөлдөгч нэр дэвшигчдийн хувьд шүүх, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эцэслэн тогтоогдоогүй асуудлууд хар пиарынх нь  гол зэвсэг болдог. Үүний нэг нь 60 тэрбумын хэрэг бөгөөд 2016оны УИХ болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ынхны гол зэвсэг болж байсан асуудал өнөөдрийг хүртэл байсхийгээд л сөхөгддөг. Аман яриа болон аудио ярианаас өөрөөр баримт гэх зүйл байхгүй энэ асуудлыг АТГ, ЦЕГ болон Тагнуулын ерөнхий газар зэрэг хууль хүчний бүх л том байгууллага хамтран шалгаж, 1400 төрийн албан хаагчдыг хамруулан мэдүүлэг тайлбар авсан ч төрийн албаны томилгоогоор 60 тэрбум  төгрөгийг МАН босгосон нь нотлогдоогүй билээ. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогдсон Х.Баттулгын хувьд маш их анхаарал хандуулан хууль хяналтынхныг шахаж шаардсан ч техник технологи хөгжсөн энэ үед аудио бичлэгээр хэн нэгнийг буруутгана гэдэг боломжгүй. Гэтэл үнэхээр баримттай нотолгоотой, авсан өгсөн нь тодорхой, юу хийсэн нь нүднээ ил байгаа “Женко”-гийн гэх алдарт төмөр замын хэрэг Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой зэрэгцээд нам дарагдаад байгаа билээ. Монгол Улсын төсвөөс 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгийг далан гэх шороонд булж орхисон энэ хэрэг яагаад тагболов.АН Ерөнхийлөгчийн эрх мэдлийг авлаа гээд наймаалцчихав уу. 60 тэрбумын хэрэг бол зүгээр аман яриа, аудио бичлэг. Тэгсэн атлаа Ерөнхийлөгчийн онцгой хяналт, анхаарал дор АТГ, ЦЕГ, ТЕГ-ыг бүгдийг нь хөдөлгөж шалгуулсан.  Харин төмөр замын хэрэг бол 280 сая ам.долларын хохиролтойил цагаан улсын төсвөөс гаргаад аваад үрж зарцуулчихсанбаримттай хэрэг. Цаад уршиг нь Монгол Улсын эдийн засгийг Оюутолгойтой зэрэгцэхүйц хохироосон хэрэг. Гэтэл энэ 280 сая ам.долларын төмөр замын асуудалд Ерөнхийлөгч Та яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Улс төрөөс ангид, хувийн эрх ашгаас ангид шударга байл даа Ерөнхийлөгч өө. Ийм байж чадвал “Монгол ялна” шүү дээ. 

Оюутолгойн авилгын хэрэгт 10 жилийн дараа  хууль хяналтынхан “ажил хэрэгч”-ээр хандаж эхэллээ. Харин дараагийнх нь болох төмөр замын 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгийнхэргийн учрыг нь олж, хужрыг нь тунгаах цаг хэзээ вэ? Оюутолгойн  хэрэгт холбогдсон Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансан дахь 10 сая ам.доллараар нь АТГ барьжхорьж шалгаж чадлаа. Гэтэл 280 сая ам.долларыг үрэн таран хийсэн тухайн үеийн Зам тээврийн сайд асан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа,  “Либерти Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат, УИХ-ын даргын зөвлөхасанэдүгээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхнарын холбогдсон хэрэгт яагаад хэн ч анхаарал хандуулахгүй байна вэ? Энэ хэрэг ер нь юу болсон юм бэ. Хэрэгсэхгүй болсон юм уу эсвэл түр хаагдсан юм уу эсвэл бүүр хэрэг биш болчихоо юу Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, УИХ-ын даргаа.

“Либерти Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбатыг эрэн сурвалжилж байгаа нь хэвээрээ юу, эсвэл больчихсон уу. Гол хүмүүс нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болчихоор хэрэг биш болчихдог юм уу. Өгсөн нь үнэн, авсан нь үнэн, ажил хийсэн эсэх нь нүднээ ил, эзэд нь тодорхой ийм хэрэг энэ мэт нам дарагдаад, сураг алдраад байхаар Монгол яаж ялах юм бэ?Төргэж байдаг бол 700 тэрбум төгрөгийг зүгээр хаяж болохгүй.

Дээрээс нь “60 тэрбум” гэх ярианы зохиолыг бичсэн, мөнгө олох л зорилготой байсан гэж хардагддаг Доржзодов билүү Болд билүү нөхөр хэний даалгавараар ийм хэрэг мандааж, хэрүүл уруул тарьсан бэ, цаад зорилго юу байсан бэ гэдгийг ч бас давхар шалгах хэрэгтэй бус уу. Улс орныг дотоос нь хагалж дараагийн Сири болгох далд санаа явж байсан ч юм билүү хэн мэдлээ.

 

Т.Болд

sosa.mn

2018.06.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

АСЕМ-ын хүрээнд хот тохижилтын нэмэлт ажлуудыг хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Арын сайхан хангай нутгийн хүү Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүү магнай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

G-TIME сүлжээг шалгахыг Ерөнхий прокуророос шаарджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

"Саалийн үнээ" маань "Хэрүүлийн алим" болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.02

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

“Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.04

Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24