Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Монголбанкны ерөнхийлөгч


2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан томилогдсоноосоо хойш Монгол Улс валютын нөөцгүй болсон мэтээр нийтэд зарласны гайгаар долларын ханш огцом өсөж, иргэд хохирсоор ирсэн. Мөн “Дайны хажуугаар дажин” гэгчээр Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарын захирлуудыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, гаргасан тушаал шийдвэрүүд нь хуульд нийцээгүй, ажлаас үндэслэлгүй халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, ар араасаа маргаан дагуулсаар байгаа ажээ.  

Тухайлбал, Увс аймгийн Монголбанкны салбарын захирлаар ажиллаж байсан Л.Отгонбаяр, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлаар ажилллаж байсан Д.Дарханбаяр нарыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор тогтоогдож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийвэрлэжээ. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хууль биелүүлж ажиллах, биечлэн уулзах талаар удаа дараа хүсэлт гаргаж, зөрчлийн хэрэг үүсгэн шаардсан боловч хууль, шүүхийн байгууллагыг үл хүндэтгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй уулздаггүй, Монголбанкны төсөвт зардлыг хэтрүүлсээр байгааг томилсон байгууллага болох УИХ анхааралдаа авахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудын цалингийн зардлын хэмжээ нэмэгдсээр байхыг хэлэх нь зүйтэй юм.

ИХШХШТХуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар нөхөж олгох цалинг Монголбанкнаас гаргуулж, эргээд буруутай этгээд буюу үндэслэлгүй тушаал шийдвэр гаргасан Н.Баяртсайханаас хувиас нь гаргуулж Монголбанкийг хохиролгүй болгох ёстой.

Гэвч энэ хуулийн заалт хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна. Магадгүй “шазруун зантай” гэж олонд хэлэгддэг Н.Баяртсайхан “шазуур зуун” улс эх орноо хохиролгүй болгож ч болох юм. Гэхдээ 2017 онд Монголбанкийг хэдэн зуун саяар ашигтай ажиллуулсан гэж “цээжээ дэлддэг” энэ хүний хувьд өөрөөсөө төлнө гэдэгт итгэх хүн тун цөөхөн байна.

Н.Баяртсайханыг томилсон байгууллага болох УИХ дээрх асуудлыг анхааралдаа авахгүй бол тодорхой хугацааны дараа “Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх асуудал дахиад л Монголбанкийг тойрохгүй нь бололтой.

Н.БАЯР

Эх сурвалж: medee.mn

toot

toot

toot

toot

toot

toot

toot

toot

toot

toot

2018.06.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ой хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх, түүний санамж

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Д.Эрдэнэчимэг:Багш маань ээж шиг, эгч шиг, найз шиг байж чаддаг

...

Дэлгэрэнгүй » 2015.12.15

Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Монголбанкны ерөнхийлөгч

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Т.Бархүү эрүүл, аюулгүй орчинд ажиллахыг уриална

...

Дэлгэрэнгүй » 2017.06.07

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Солонгост ажиллах хүсэлтэй 18-39 насныхныг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэгнийх нь бие мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11