Хөрөнгө оруулалтын хүсэлттэй "Их түмэн санаачилга"


Уг комисст манай улсаас гадна БНХАУ, ОХУ, БНСУ багтдаг. Энэ удаагийн хуралд дээрх улсуу­дын Сангийн, Худалдаа, эдийн засгийн яам, Экс­порт, импортын банкны удирдах албан ту­шаалт­нууд оролцсон юм. Ху­рал­­даа­­ны эх­ний өдөр Монгол Улсын Хөгж­лийн банк­­ны са­наачилгаар үндэсний хөрөнгө оруулал­­тын хө­төлбөр, төрөөс баримтлах бод­лого, хө­дөө аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудыг танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хур­лын “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөл­бөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны са­наачилга” сэдэвт дээд хэмжээний хэ­лэл­цүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр “Гадаад ху­дал­дааны сүүлийн 10-аад жилийн статистик мэ­дээнээс харахад, манай улсын нийт бараа эр­гэл­тийн 70-90 орчим хувийг “Их түмэн са­наа­чилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай бу­юу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүнээс экспортын 80 гаруй ху­вийг БНХАУ-тай, импортын 30 орчим ху­вийг ОХУ-тай хийжээ” гэсэн ста­тистик мэдэ­э­лэл та­нилцуулаад, “Засгийн га­зар томоохон төс­лүү­дээ хэрэгжүүлэх хө­төл­бөрийн хүрээнд Таван­толгойн ордыг эр­гэлтэд оруулахаар бэлт­гэ­лээ хангаж байна.

“Та­вантолгой” төслийг ху­вийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулаг­чид­­тай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, цахилгаан станц барих, зам тавих ажлыг иж бүрэн цо­гцол­бор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах тухай хуулийг УИХ 2012 онд баталснаар хөрөнгө оруулагчид манай улсаас дөлөх болсон. Тэгвэл энэ онд гадаадын хөрөн­гө оруулалт 54 хувиар нэмэгдсэн нь эргэн сэр­гэж байгааг нь илтгэсэн үзүүлэлт гэж Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгд­сэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат илт­гэлдээ дурдлаа. Засгийн газрын дэргэд Хө­рөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөв­лөл байгуулсан нь дэвшил болсон гэж тэр­бээр он­цолж байв. Хөрөнгө оруу­лагчийн гомдлыг хэлэлцэж, зохих ёсны дагуу шийд­вэрлэж өгөх зорилгооор уг зөвлөлийг байгуулжээ. Мөн хэлтсийн дарга Л.Мөнбат Гурван тул­гуурт хөгжлийн бодлогын хүрээнд 16.1 тэрбум ам.долларын өртөг бүхий 115 тө­сөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа дуул­галаа. Засгийн газар эдгээрийн 59-ийг нь га­даа­дын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр зэ­хээд байгаа аж. Манай улсад гадаадын хө­рөнгө оруулагч 500 тэрбум төгрөгөөс дээш сан­хүүжилттэй төсөл хэрэгжүүлбэл тогтвортой байд­лын гэрээ байгуулах гэнэ. Бусад тохиол­долд тогтворжуулах гэрчилгээ олгох, чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал таван жил татвараас чөлөөлөх, жижиг, дунд үйлдвэрийн тоног тө­хөөрөмжийг гаалийн албан татвараас чө­лөө­лөх аж. Үүнээс гадна инновацын төсөл, бү­тээг­дэхүүнд санхүүгийн батлан даалт гаргах, үйлд­вэр, технологийн паркад хөнгөвчлөх го­ри­моор үйлчлэх, дэд бүтэц, үйлдвэрлэл, бо­ловс­рол, шинжлэх ухааны салбарт ажлын байр­ны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт татварын бус дэмж­лэг үзүүлэх гэнэ. “Их түмэн санаачилга”-ын хэлэлцүүлэгт уул уурхайн салбарыг төлөөлж, “Эрдэнэс Мон­гол” компанийн дэд захирал О.Одбаяр танил­цуулга хийсэн. Тус компанийнхан 67.5 сая ам.дол­ларын санхүүжилт бүхий “Багануур” ком­панийн уурхайн өргөтгөл, шинэчлэл, мөн 18 сая “ногоон”-ы өртөгтэй “Шивээ-Овоо”-гийн уурхайн өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэ­рэг­жүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 320 сая ам.дол­лароор төмөрлөгийн үйлдвэр барих, 215 сая “ногоон”-оор Тавантолгой-Ханги чиглэл, 176 саяар Тавантолгой-Чойр чиглэлд авто зам тавих гэнэ. Улмаар 6.9 тэрбум ам.доллароор Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн эрчим хүчний цог­цолбор, 123 сая “ногоон”-оор Тавантолгойн ор­дод нүүрс баяжуулах үйлдвэр барихаар тө­лөвлөсөн байна. Тэгвэл хөдөө аж ахуйн сал­­барт газар тариалангийн үйлдвэрлэлийг тог­вор­жуул­ах, мах, сүү боловсруулах, ноолуу­ран бү­тээг­дэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүү­лэх багц төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа ХХААХЯ-ныхан танилцууллаа. Ингээд “Их тү­мэн санаачилга” хөтөлбөрийн ээлжит хурлыг зо­хион байгуулсан Монгол Улсын хөгжлийн банк­ны удирдлагуудаас цөөн асуултад хариулт авлаа.

ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСАГ РУУ ЧИГЛҮҮЛНЭ

Б.БАТБАЯР (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал):

-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Хөгжлийн банк ямар оролцоотой байх вэ?

-Гадаадын Экспорт, импортын банкууд танайхтай хамтарч ажиллах, дамжуулан санхүүжилт хийх сонирхолтой байна уу?

-Хөгжлийн банкнаас санхүүжилт хүссэн төсөл хэр олон байна вэ?

-Төслүүдийн дийлэнх нь барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа гэж сонссон.

-Хөгжлийн банкны тухай хуульд ямар нэг байдлаар заавал хамтарсан санхүүжилт хийх ёстойг тусгасан санагдаж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга бөгөөд ерөнхий эдийн засагч):

-“Их түмэн санаачилга”-ыг 1995 оноос хойш хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөл­бөрт багтаж буй Зүүн хойд Азийг хөгжүүлэх ганц санаачилга энэ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын далбаан дор явдаг ажил гэж ойлгож болно. Санаачилгын хүрээнд худалдаа, аялал жуулч­лал, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт салбарт хөрөнгө оруулахыг уриалдаг. Эд­гээр салбарт санхүүжилт хийх гол байгууллага нь тухайн улсын Экспорт, импортын банк. Манай улсад Экспорт, импортын банк байдаггүй. Хөгж­лийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт санхүүжилтийнхээ 60-аас доош­гүй хувийг экспортын төсөлд олгох заалт тусга­сан. Ингэснээр Хөгжлийн банк давхар экспор­тын банкны үүрэг гүйцэтгээд эхэлсэн гэсэн үг. Тиймээс “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн хурлыг манай банк тэргүүлэн зохион бай­гуулж байна. Манайх “Их түмэн санаачилга” хөтөл­бөрт БНХАУ, ОХУ, БНСУ-тай хамт багтдаг. БНХАУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг эдийн засагтай улс. Нөгөө хоёр нь дэлхийд эхний 10-т багтдаг. Тиймээс том эдийн засагтай улсуу­дад хөрөнгө оруулалтын орчин, болом­жуу­даа танилцуулж буй нь чухал ач холбогдолтой.

-Энэ хөтөлбөрт багтдаг орнууд манайд хөрөнгө оруулах найдвар хэр бол?

-Манайд хөрөнгө оруулж, хамтарч ажил­лаж ирсэн туршлагатай орнууд. Тэгэхээр хү­лээлт бий. Засгийн газар Гурван тулгуурт хөгж­­­лийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Үүнийг хэрэгжүүлэхэд олон тэр­бум ам.дол­ларын хөрөнгө шаардлагатай. “Их тү­­­мэн са­наачилга” хөтөлбөрийн хуралдаа­ныг зо­­хион бай­гуулж, хэрэгжүүлэхээр зэхэж буй то­­моо­хон төсөл, хөтөлбөрүүдээ танилцуу­лан, бо­лом­жуудаа дуулгах нь хөрөнгө оруу­лалт татах нэг алхам гэж харж байна. Мэ­дээж тодорхой үр дүн гараасай гэж хүсэж, хүлээж байгаа.

-Манай Хөгжлийн банк ч гадаадын Экспорт, импортын банкуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой шүү дээ.

-Бүрэн боломж бий. Шинэ хууль эрх зүйн орчны дагуу манай банктай төслийн санхүү­жилт, лизингийн зээл, сангаар дамжуулан хө­рө­нгө оруулалт хийх боломж үүссэн. Хөгж­лийн банк ч “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн хү­рээнд хамтарч ажиллах боломжуудаа ху­ралд оролцогчдод танилцууллаа.

                                                                                                                       Т.Энхбат

2018.06.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Хандивын цаасан хайрцагт тэдний итгэл багтаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21

Монгол Улсад урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр шагналын сантай гэрэл зургийн уралдаанд оролцоорой

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Ослоор нэг хүн амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Ч.Сайханбилэг зургаан сайдаа солих уу, танхимаа өгөх үү

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10