Босго давах боломж

Image result for шалгалт

Энэ жилийн төгсөгчид амьдралын анхны алхмаа хийж, хэн болохоо тодорхойлох хариуцлагатай үе хаяанд иржээ. Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Энэ жил 45 мянга гаруй хүүхэд шалгалт өгч байгаа. Харин тэдний хэд нь хүссэн сургуульдаа орж, мөрөөдсөн мэргэжлээ эзэмших бол. Хүүхэд бүхэн гэгээн мөрөөдөл, дэврүүн сэтгэлтэй байдаг. Шалгалт өгсөн л бол 800 оноо авч, улсын тэргүүлэх сургуульд орж чадна гэж боддог. Гэвч элсэлтийн шалгалт гэдэг “хатуу самар”. Улсын тэргүүлэх сургуулиуд ч хүссэн бүхэнд олдохгүй.

Үүнээс гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд А/195 тоот тушаал гаргаж, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж болон орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон. Энэ нь боловсролын салбар, дээд боловсролын чанарт нөлөөлөх “зоримог” алхам болж чадсан юм. Гэвч хувийн зарим сургууль үүнийг хүүхдийн сурах эрхэд халдаж байна гэж эсэргүүцэх хандлага байна.

Харин босго оноог ийнхүү нэмснээр сургууль болон төгсөгчдийн чанарт нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнээс гадна босго оноо нэмсэнтэй холбоотой 480 оноо авсан бол МУИС, АШУҮИС гээд улсын тэргүүлэх сургуульд орно гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байна.
 

480 ОНОО ЗӨВХӨН СУУРЬ

 

Өнөөдөр дипломтой мэргэжилтнүүдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байна. Энэ юутай холбоотой вэ. Нэгдүгээрт, хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох, хоёрдугаарт, чанартай боловсрол олгох сургуулийн сонголт чухал. Монголд саяхныг хүртэл 200 гаруй их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө энэ тоо 96 болж буурсан. Үүнээс 75 нь хувийн өмчийн сургууль. Тэдгээрт нийт оюутны 42 хувь нь сурдаг гэсэн мэдээлэл бий. Манай улсын тэргүүлэх сургууль бол МУИС. Тус сургуулийн Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг “Манай сургуулийн босго оноо 500 болж нэмэгдсэн.

Гэхдээ 500 оноо авсан бол МУИС-ийн оюутан болно гэсэн үг биш. Та 500 оноо авснаар зөвхөн бүртгүүлэх эрх үүснэ. Сургууль бүр элсэлтийн хяналтын тоотой. Бүртгүүлэгчдийг оноогоор жагсаагаад хяналтын тоонд багтсан тохиолдолд элсэх боломжтой” гэсэн юм.

Гэхдээ хувийнх ч гэлээ чанартай мэдлэг олгодог сургуулиуд байна. Харин хэрхэн сонголтоо зөв хийх вэ. Эдийн засаг, нягтлан бодох чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд 800 оноо авч, МУИС-д орж чадаагүй бол ямар сургуулийг сонгох вэ. Өнөөдөр ажил олгогчид энэ чиглэлээр МУИС-аас гадна Санхүү эдийн засгийн дээд сургууль, “Мандах бүртгэл” дээд сургуулийн төгсөгчдийг үнэлдэг болж. Хэрэв та 550-аас дээш оноо авсан бол эдгээр сургуульд бүртгүүлж, ирээдүйгээ даатгах боломжтой юм байна.

Анагаахын чиглэлээр Монголдоо АШУҮИС номер нэг. Харин дараагийн сонголт нь судалгаагаар “Этүгэн”, “Ач” дээд сургууль гэж гарчээ. Үүнээс харахад хэрэв чанартай боловсрол эзэмшиж, нийгэмд өөрийн байр сууриа эзлэхийг хүсвэл 480 оноо хангалттай үр дүн биш.
 

“ШИХИХУТУГ”-Т 540-ӨӨС ДЭЭШ ОНОО АВСАН ХҮҮХЭД ЭЛСЭНЭ

 

Харин урлагийн чиглэлээр сурах хүсэлтэй хүүхэд СУИС-д орж чадаагүй бол дараагийн сонголт нь КУДС юм. Тус сургуулийн Сургалтын албаны дарга Б.Мөнхжаргалтай холбогдоход “Манай сургуулийн суурь шалгалт нь монгол хэл, нийгэм, англи хэл. Хэрэв 480-аас дээш оноо авсан бол манай сургуульд бүртгүүлэх боломжтой.

Гэхдээ энэ нь оюутан болно гэсэн үг биш. Урлагийн хүн болохын тулд ур чадварын шалгалт заавал өгдөг” гэсэн юм. Үүнээс гадна Монголд хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг олон сургууль бий. Тэдгээрээс чансаагаараа хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг “Шихихутуг” их сургууль дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Тус сургуулийн захирал Д.Оюунцэцэг “Манай сургуулийн босго оноо 480 болж нэмэгдсэн. Босго оноо нэмэгдсэнээрээ их, дээд сургуулийн сургалтын чанар сайжирна.

Мөн тухайн сургуульд сурах чадамжтай оюутан л элсэнэ. Энэ нь их зөв гэж бид үзэж байгаа. Хэдийгээр өнгөрсөн жил манай босго оноо 400 байсан ч хамгийн багадаа 540 оноотой хүүхэд элссэн. Энэ жилийн хувьд энэ оноо өсөх болов уу гэж таамаглаж байна” гэв.

Зууны мэдээ
Ч.Гантулга

2018.06.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Эмэгтэй гишүүд парламентыг хэрхэн өөрчлөв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

”Кассын машин”-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

Х.Нямбаатар:22 шүүгчийн ХОМ-ийг шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.27

Усны талаар чухал зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03

“We are SANTA” challenge-д нэгдэхийг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.08.22

Монголын үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурлаа.

...

Дэлгэрэнгүй » 2016.02.15

...

Дэлгэрэнгүй » 2015.07.11