Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй


- Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах нь зүйтэй гэж үзжээ-

УИХ-ын чуулганы өчигдийн үдээс хойших хуралдаанд М.Оюунчимэг гишүүнээс  Ерөнхий сайдад хандаж тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х асуулгын хариуг сонсов. Мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Зээлийн хүүг бууруулах асуудал нь Монголбанкны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэдий ч  Засгийн газраас Монголбанкны зохистой макро эдийн засгийн бодлогоор зээлийн хүүг бууруулах хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байгаа гэв. Ингээд Сангийн сайд зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газрын зүгээс болон бусад байгууллагаас хийсэн ажил, хүрсэн үр дүнг танилцууллаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолын 3-т зааснаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан юм. Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж,  санхүүгийн салбарын ажилтан, судлаач, эдийн засагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Тухайн хэлэлцүүлгийн үр дүн, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг тусган “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулжээ. Энэхүү стратегийн баримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэх зорилтыг тавьсан аж.

Монголбанк, Засгийн газраас зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл нь макро эдийн засгийн зохистой бодлого гэж үзэж байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өрийн удирдлагын зүй зохистой зохицуулалтуудыг хийж Монголбанкны мөнгөний бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах хүчин чармайлтыг дэмжиж ажилласан байна. 2017 оны 1 дүгээр улиралд 18 хувьд хүрээд байсан Засгийн газрын үнэт цаасны хүүг 2017 оны эцэст 9.0 хувьд хүргэж бууруулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сараас хойш дотоодод Засгийн газрын үнэт цаас гаргаагүй болно. 2017 оны 10 дугаар сарын эхэнд 4.6 их наяд төгрөг байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээг 2018 оны 5 дугаар сард эцэст 2.4 их наяд төгрөг болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшинг нэг оронтой тоонд хүргэсэн бөгөөд, арилжааны банкууд дээр зээл олголт нэмэгдэх, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Зээлийн хүү буурахгүй байгаа үндсэн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг холбогдох байгууллагууд, ажлын хэсгийн зүгээс судлан Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичигт тодорхой тусган танилцуулсан юм.


Зээлийн хүү өндөр байхад өндөр, тогтворгүй инфляци, түүнийг дагасан бодлогын хүүний өндөр түвшин; банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн; төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт, мөнгөний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал; хөрөнгийн зах зээлийн сул хөгжил зэрэг хүчин зүйл голлон нөлөөлж байна.  Зээлийн хүүг бууруулах стратегид тусган батлуулснаар:

  1. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх;
  2. Мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах;
  3. Банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах гэсэн 3 бүлэг ажлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар хамтран гүйцэтгэж, эдгээр хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахаар ажиллах юм байна.   


Засгийн газраас зээлийн хүүг бууруулах асуудлыг захиргааны аргаар хэрэгжүүлэх нь зах зээл, эдийн засагт сөрөг нөлөө, гажуудлыг нэмж үүсгэх эрсдэлтэй тул зах зээлийн зарчмаар шийдвэрлэх нь зохистой гэж үзжээ.

Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, нөлөөллийг нэмэгдүүлэх, банкуудын хариуцлага, үйл ажиллагааны удирдлага, засаглалыг сайжруулах чиглэлээр Төвбанкны тухай, Банкны тухай хууль тогтоомжуудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх зэргээр банкны салбарын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд эдгээр ажлын үр дүнд эдийн засаг, санхүүгийн тогтвортой орчин буюу зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн, дунд хугацаанд төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг тогтвортой түвшинд хүргэж бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байна.

Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь Төвбанкны бодлогын хүүнээс ихээхэн хамааралтай бөгөөд Монголбанк бодлогын хүүг 2018 оны 3 дугаар сард 10 хувь болгож бууруулсан юм. Бодлогын хүүг мөнгөний бодлогын хүрээнд зохистой хэмжээгээр аажим бууруулах нь зүйтэй бөгөөд энэ асуудал нь Монголбанкны бүрэн эрхийн хүрээнд хамаардаг тул зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжит хугацааг Засгийн газраас тодорхойлон хэлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцэн баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичигт 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэх зорилт тавьсан байгаа болно.

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах, цаашид нийт зах зээлд зээлийн хүүгийн түвшин буурсан нөхцөлд зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзжээ. Монголбанк, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд төсвийн гадуурх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг, ялангуяа Монголбанк төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлж байгааг зогсоохоор тохиролцсон. Гагцхүү, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж орон сууцны зээлийн санхүүжилтийг мөнгө хэвлэх замаар бус улсын төсвөөс болон Монголбанкны нэгэнт олгосон зээлийн үндсэн төлбөрөөс санхүүжүүлэх, 2018 оны 9 дүгээр сар гэхэд Монголбанкыг энэ санхүүжилтийн тогтолцооноос гаргах төлөвлөгөөг ОУВС-д танилцуулахаар тохиролцсон болно.

Засгийн газар Ипотекийн зээлийн хүүг дараах нөхцөл, шалтгаануудын улмаас одоо байгаа 8 хувьд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  • Одоо иргэдэд олгогдож байгаа зээлийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг Монголбанк гаргаж байгаа бөгөөд зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулах нь Монголбанкны алдагдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна;
  • Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр өмнө нь зээлд хамрагдсан нийт 69.0 мянган зээлдэгчийн зээлийн хүүг бууруулах шаардлага үүсч, ипотекийн зээл олгох, зээлийг үнэт цаасжуулах, эргэн төлүүлэх тогтолцоонд эрсдэл үүсгэхээр байна.


Засгийн газраас иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” -ийг Ногоон уур амьсгалын сан, АХБ-ны зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр батлуулсан бөгөөд энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд дээр 10 айлын эко хороолол барих төсөл хэрэгжинэ. Мөн Солонгос Улсын Засгийн газраас олгох 500.0 сая ам.долларын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төслүүдийг багтаахаар ажиллаж байна.

Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Б.Пүрэвдорж, Д.Оюунхорол, Б.Баттөмөр, М.Билэгт нар асуулт асуун Ч.Хүрэлбаатар сайд, ажлын хэсгээс хариулт авсан. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “…асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх…” хэмээн заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.


Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд зээлийн хүүг буураасай гэсэн хүлээлт бий гэдгийг тэрбээр онцоллоо. Энэ чиглэлээр холбогдох байгууллагууд тодорхой алхамуудыг хийж байгаа ч бодит үр дүнд хүрэхгүй байгааг санууллаа. Мөр тэрбээр зээлийн хүүг бууруулах стратегийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, холбогдох чиглэл өгөх саналтай байгаагаа илэрхийлсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн сүлжээ, хүүгийн дарамтад орсон байгаа, цаашид макро бодлогын түвшинд стратегийн арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгааг хэлсэн юм. Иймд Засгийн газар, Монголбанкнаас шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй, УИХ үүн дээр шаардаж, шахалт үзүүлэн ажиллана гэдгийг цохон тэмдэглээд зээлийн хүүг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд хийж болох ажлуудын талаар тодорхой саналуудыг хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

2018.06.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

УИХ-ын дарга З.Энхболд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум”-ын нээлтэд оролцов

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Гэмт хэрэг их гардаг газруудад камер суурилуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.05

Гурван гавьяатын хамтарсан дуу төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Хилийн боомтууд сар шинээр амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

Хамгийн найдвартай хаалгыг “Эльбор”-оос

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Н.Батцэрэг сайд Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

Засгийн газар нэг тэрбум ам.доллар зээлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.20

Картгүй бол усгүй хонох нь

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Ч.Сайханбилэг: Эх, хүүхдийн төлөө Засгийн газар цаашид ч тэргүүн ээлжинд анхаарч ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.06.02

Хорт хавдартай Ж.Уранчимэг сувилагчид хоёр өрөө байр бэлэглэжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.06