Засгийн газар алдаагаа баллуурдахын тулд ард иргэдээ баллах нь


Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хууль зүй дотоод хэргийн яам санал авч эхэлсэнтэй холбоотойгоор хуульчдын дунд маргаан үүсээд байна. Хуульчдын дунд гэхээсээ илүүтэй Засгийн газар болон иргэдийн эрхийг хамгаалагчдын хооронд маргалдах сэжүүр бий болсон.

Засгийн газрын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах замаар хариуцлагаас бултах аргыг сүвэгчилжээ. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар зүйл буюу энэ хуульд үйлчлэхгүй харилцаанд нэмэлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан.

Тус хуулийн 3.1.7-д “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа”тай холбоотой шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд хамааруулж Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэхгүй гэсэн заалт бий.

 Харин Засгийн газрын боловсруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд тус заалтыг “Монгол улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны шийдвэр үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй” гэж өөрчлөх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын болон яам, агентлаг, тэр ч байтугай аймаг, сумын засаг дарга, ИТХ-ын шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд гомдол гаргах эрхгүй болгох хуулийн төсөл боловсруулжээ. Энэ нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг хариуцах эзэнгүй болгохоос гадна иргэдийн эрхийг ноцтой зөрчих сөрөг үр дагавартай.

Монголын хуульчдын холбооны гишүүд Засгийн газрын 2017 онд гаргасан 106 шийдвэрт судалгаа хийж ангилахад захиргааны хэм хэмжээний акт 45, зөвхөн захиргааны акт 9, улс төрийн шинжтэй шийдвэр 52 байсан аж.

Одоо хэрэгжиж буй хуулиар дээрх шийдвэрүүдийн 52 нь Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн категорид ангилагдана. Харин үлдсэн 54-д нь иргэн, хуулийн этгээд зарга үүсгэж, зардал чирэгдэл учруулаад байсан хэрэг. 2017 онд гүйцэтгэх засаглалын шийдвэртэй холбоотой 1908 хэрэг шүүхэд шийдвэрлэгдэхэд 57 хувьд нь Засгийн газар, түүний харьяа байгууллагууд ялагдал хүлээсэн байдаг.

Хуульчдын дүгнэж байгаагаар дийлэнх тохиолдолд Засгийн газар буюу хариуцагчийг төлөөлж оролцсон хуульчид ялагдлын бурууг хуульд тохоод “уснаас хуурай гарах”-ыг оролдохын сацуу Захиргааны ерөнхий хуулийн заалтуудаа дутуу ойлгосноос ялагдал хүлээдэг тухай ч яригдаж байна.

Шүүхэд засаг ялагдсанаас үүдэлтэй төсвийн зарлага жилд дунджаар 7.1 тэрбум төгрөгт хүрсэн тоо, баримт бас бий. Иргэд, ААН-ийг хохироосон шийдвэрийнхээ хариуд Засгийн газар болон албан тушаалтан хариуцлага хүлээсэн явдал ч үгүй.

Аудитын газар болон холбогдох төрийн хяналтын байгууллага ч хариуцлагагүй үйлдлээс улбаатай үргүй зардлын араас санаа тавьдаггүй нь гүйцэтгэх засаглалд зол болж иржээ. Дутагдлаа засахын оронд “чих амар”-аа бодон иргэдийнхээ гомдолд “хаалгаа хаах” оролдлогыг хийж байгаа нь ичгүүртэй гэхээсээ арчаагүй үйлдэл юм.

Засгийн газар Захиргааны ерөнхий хуульд хийх энэ нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын санаатай болон санамсаргүй гаргасан хариуцлагагүй үр дагаврыг Захиргааны хэргийн шүүх бус үндсэн хуулийн цэц хэлэлцдэг болгох нь өөрсдөд ашигтай тусна гэж тооцоолсон байж болох юм. Эс бөгөөс дээрх хоёрын аль нь ч хамаарахгүйгээр дунд нь хаягдуулж, хохирсон иргэн, ААН-ийг хандах газаргүй болгох зорилго ч агуулж байх шиг. хэрэв тийм бол алдаагаа баллуурдах гээд ард иргэдээ баллах гэж буйгаа тооцоолсонгүй. Төрийн шийдвэрээс болж иргэний эрх зөрчигдөж байгаа бол үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэх боломжтой.

Гэхдээ үндсэн хуулийн цэц нь зөвхөн үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай маргааныг хэлэлцэх. Цаашлаад үндсэн хуулийн цэцэд зөвхөн мэдээлэл гаргах хэмжээнд мэргэшсэн цөөн хэдэн хүн л асуудлаа шийдвэрлүүлж байсныг саяхны судалгаа харуулдаг.

Энэ нь нэг талаас иргэний эрх зөрчигдсөн байж болох маргааныг үндсэн хуулийн цэцэд найдаад орхих. Улмаар иргэдийн эрхээ хамгаалах эрхийг нь хязгаарлахаар санаархаж буйг илтгэж байна. Харин Засгийн газрын болон яам, агентлаг, аймаг, сумын засаг дарга, ИТХ-ын шийдвэрийн уршгаар хохирсон иргэн, хуулийн этгээдийн гомдлыг өнөөдөр Захиргааны ерөнхий хуулиар залруулж буй.

Гэтэл Засгийн газрын “арьсаа хамгаалсан” энэ хуулийн төсөл нь хариуцлагаас шууд бултаж байгаа гэсэн санааг илтгэчихэж байна. Үүнээс гадна өмч хувьчлалтай холбоотой маргаанаас сэргийлэхийн тулд “вакцин” болгож хуульд өөрчлөлт оруулахыг санаархсан байж болох. Бас концессын гэрээгээр гүйцэтгэж буй ажил, үйлчилгээнд эргэлдэж буй их хөрөнгөд гүйцэтгэх засаглал дур мэдэн “хуруу дүрдэг” өнөөгийн нөхцөлд урьдчилсан “вакцин” чухал гэж харсан байх талтай.

Их мөнгө үнэртсэн концессын гэрээ хэл ам дагуулах нь олонтаа. Түүнээс сэргийлэхийн тулд Засгийн газар өөрт хамаарах хариуцлагыг эзэнгүй хаях хуулийн төсөл боловсруулж суугаа бол бүр ч гутамшиг. Мөн энэ бүхний цаана өмч хувьчлал, том концессоос үнэртэж буй их мөнгөний хаялгаар ирэх сонгуулийн төсвөө бүрдүүлэх гэсэн эрх баригчдын санаа нуугдаж байгааг ч үгүйсгэхгүй.

                   Н.Ариунболд: Засгийн газар хуульгүй орчинд ажиллахыг хүсч байна

Засгийн газрын санаачилсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон бусад асуудлаар хуульч Н.Ариунболдтой уулзаж тодрууллаа.

-Засгийн газарт холбогдох эрх зүйн маргааныг шүүх хянахгүй, Цэц хянах талаар хуулийн салбарын эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдэж байна?
-Юун түрүүн шүүх эрх мэдэл нь хуулийг бус, харин хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалдаг, сэргээн тогтоодог төрийн эрх мэдлийн нэг институци гэдгийг онцолмоор байна. Харин үндсэн хуулийн шүүх буюу Цэц нь үндсэн хуулийг хамгаалах зорилго, чиг үүрэгтэй үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан, шүүх эрх мэдлийн гаднах институци юм. Тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн байлаа гэхэд таны эрх зөрчигдөөгүй л бол уг зөрчил шүүхэд хамааралгүй байдаг.

Харин үндсэн хуулиас бусад хууль зөрчигдсөн эсэх асуудал Цэцэд хамааралгүй байдаг билээ. Жишээ нь Засгийн газрын шийдвэр иргэний хууль, Компанийн тухай хууль зөрчсөн эсэхийг Цэц шийдэхгүй гэсэн үг л дээ. Тиймээс Засгийн газрын шийдвэр үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц, бусад хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрхийг сэргээн тогтоох тухай маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын асуудал. Хууль зүйн сайд, дэд сайд нар нь хуульч биш учраас үүнийг мэддэггүй юм байлгүй дээ.

-Засгийн газарт холбогдох эрх зүйн маргааныг шүүхийн харъяаллаас гаргах санаачилга гаргаж байгаа талаар мэдээлэл цацагдаж байна. Энэ зөв санаачилга уу?
-Засгийн газрын шийдвэрийг захиргааны үйл ажиллагаанд хамааруулахгүй байх хуулийн төслийг хууль зүйн яам, цаашлаад Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байгаа юм байна. Үүнийг хууль зүйн яам, Засгийн газар эрх зүйт төрийн зарчмаас ухарч байгаа маш буруу үйлдэл гэж хуульчийн нүдээр харж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуульгүй орчинд ажиллахыг хүсч байгаа нь ноцтой үр дагаварыг үүсгэж мэднэ. Хүссэн шийдвэрээ гаргана гэсэн үг. Нөгөө талаас Засгийн газрын шийдвэрийг Цэц хянана гэж тайлбарлаж байгаа хэдий ч Засгийн газрын шийдвэр иргэний хууль, Компанийн тухай хууль зөрчсөн эсэхийг Цэц хянахгүй шүү дээ. Бусдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бол шийдвэрээ хамгаалахаас юунд эмээнэ вэ.

-Зарим эрх бүхий хүмүүс захиргааны хэргийн шүүх дээр одоо хэлэлцэж байгаа маргаантай холбогдуулан энэ асуудлыг зүтгүүлж байгаа тухай дурдаж байна?
-Хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцсан. Шууд энэ тухай дурдаагүй хэдий ч тойруу утгаар үүнийгээ илэрхийлсэн байсан. Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хүлээж аваад түдгэлзүүлээд байна гэж. Харин энэ нь миний хувьд эрх зүйт төрийн механизм ажиллаж байгаа нь энэ юм болов уу гэж бодож байна.

-Бусдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бол шүүхэд мэтгэлцэх, шийдвэрээ хамгаалахаас юунд эмээнэ вэ? 
-Бусдын өмчлөх эрхэд халдах буюу гэрээний буруу зөвийг тогтоох эрх мэдэл зөвхөн үндсэн хуулиар шүүхэд олгогдсон. Засгийн газар өмчлөх эрхээ хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор шүүх, арбитрт хандах ёстой атал Засгийн газар өөрөө шийдвэр гаргаад бусдын өмч болсон зүйлийг хураагаад авч болохгүй шүү дээ. Ялангуяа Засгийн газар нь улсын бүртгэл хийдэг эрх мэдэлдээ дулдуйдан энэ үйлдлийг гаргасан нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Засгийн газрын мэдээ

2018.06.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

УИХ-ын дарга З.Энхболд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум”-ын нээлтэд оролцов

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Гэмт хэрэг их гардаг газруудад камер суурилуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.05

Гурван гавьяатын хамтарсан дуу төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Ирландын Парламентын Доод танхимын дарга Монголд айлчилна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сураад боломжийг атгаж авсан хүмүүс амьдралд хожлын нүүдлийг илүү сайн хийдэг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт Л.Элдэв-Очир Х.Баттулгад хандаж уриалга гаргаж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.02

"Давхар дээл"-ийн дараагийн анги буюу Цэцийн гишүүдийн насны хязгаар

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Тавантолгойг ашиггүй болгосон гол гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Н.Батсүмбэрэл МАН-ын ИХ хурлын илтгэлүүдээр эмхэтгэл гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Бүх насаар нь хорих ял оноов

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24