Д.Трамп: Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй улс болгоно

Сингапурт болсон түүхэн уулзалтын дараа Цагаан ордны тэргүүн Дональд Трамп “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгчээ. Түүнтэй сэтгүүлч Грета ван Састерен ярилцсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүхэн уулзалтын талаарх Ерөнхийлөгч Д.Трампын сэтгэгдлийг хөрвүүлэн хүргэе.

-Сентоза аралд болсон түүхэн уулзалт амжилттай боллоо. Нүүр тулсан уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Ким Жон Ун төсөөлж байснаас илүү, бүр гайхалтай залуу юм. Түүний хошин шогийн мэдрэмжтэй бас ухаалаг зан надад таалагдсан. Мөн Ким Жон Ун хэлэлцээр хийхдээ гаргууд улстөрч гэдгийг онцлох хэрэгтэй. Түүний ард түмэнд, эх орондоо хайртай зан чанар намайг гайхшируулсан шүү. Бид гайхалтай гэрээ хийсэн гэж бодож байна. Бид Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ. Солонгосын дайны үед амь эрсэдсэн америк цэргүүдийн цогцсыг эргүүлэн авах, барьцаалагдсан иргэдийг суллуулах, хулгайлагдсан япон хүмүүсийн асуудлаар дараа нь санал солилцохоор тохиролцлоо.

-Та хүний эрхийн сэдвээр Умард Солонгосын талтай ярилцсан уу?

-Ярилцсан. Гэхдээ уулзалтын цагийн 90 хувь нь Солонгосын хойгийг хэрхэн цөмийн зэвсэггүй бүс болгох вэ гэдэг асуудал байлаа. Тиймээс харилцан тохиролцож баталгаажуулсан баримт бичигт хүний эрхээс илүү тулгамдсан сэдвийг багтаасан. Хүний эрхийн асуудал бол хоёр улсын хэлэлцэх ёстой чухал сэдвийн нэг. Тиймээс энэ талаар дараа нь нухацтай ярилцана.

-Уулзалтын үеэр та хоёр бие биедээ харилцан нөлөөлсөн үү?

-Уулзалтын үеэр хэн хэнийхээ санаанд нөлөөлсөн зүйл гараагүй. Хоёр улсын Засгийн газар уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд гурван сарын турш ажилласан. Үүнд манай улсын төлөөлөгчид, ялангуяа Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хичээл зүтгэл гарган ажилласныг дурдах хэрэгтэй. Сентоза аралд болсон уулзалт бидний бодлыг өөрчилсөн болов уу. Би “Их 7”-гийн уулзалтыг дуусгаж амжилгүй Сингапурт ирсэндээ харамсахгүй байна. 25 цаг нойргүй явлаа. Ким Жон Унтай уулзсандаа бахархаж байна. Энэ удаагийн уулзалт хоёр орны түүхэн дэх шинэ эриний эхлэлийг тавилаа. Магадгүй байдал буруугаар эргэсэн бол олон сая хүний амиар дэнчин тавьсан дайны ирмэгт хүрч болох байсан. Бурхны ивээлээр уулзалт, энхийн гэрээгээр төгслөө.

-Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийн асуудал олон улсын анхаарлын төвд байна. Манай улс Солонгосын хойгоос цэргээ татах уу?

-Манай улс Өмнөд Солонгосоос цэргээ татахгүй. Тэр ч байтугай Солонгосын хойг дахь америк цэргийн асуудлаар Ким Жон Унтай санал солилцоогүй. Умардын өдөөн хатгалга үргэлжилж байсан учраас БНСУ-тай цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулдаг байлаа. Хамтарсан сургуулилтын төсөвт багагүй хөрөнгө зарцуулдгийг зогсоох бодолтой байна. Умард Солонгос, АНУ-ын энхийн гэрээ хүчинтэй нөхцөлд манай улс Өмнөд Солонгостой цэргийн хамтарсан сургуулилт хийхгүй.

-Хэлэлцээрийн ширээний ард Ким Жон Уны хэлсэн үгнээс онцолбол. Тэр таны талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол?

-Өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр Умардын төлөөлөгчид чимээгүй, ажигласан хандлагатай байсан. Би хэлэлцээрийн салхийг хагалж, ам нээх дургүй учраас Ким Жон Ун эхэлж ярихыг хүлээсэн юм. Тэр байгуулахыг анхнаасаа хүсч байсан учраас ямар нэгэн байдлаар хүлээлттэй байсан. Ким Жон Ун өмнө нь ийм байдалд орж үзээгүй байх. Гэхдээ бид ажил хэргийн уулзалтдаа анхаарал хандуулж, төлөвлөгөөний дагуу хэлэлцээр хийлээ. Хамтарсан баримт бичиг маш дэлгэрэнгүй агуулгатай бөгөөд АНУ, БНАСАУ- ын харилцааг өнгөрсөн үеийнхээс өөр, шинэ төвшинд хүргэлээ. Энэ бол өмнөх төрийн тэргүүнүүдийн байгуулж чадаагүй гэрээ гэдгийг онцлох хэрэгтэй. АНУ Умард Солонгосын талтай тохиролцоонд хүрч чадна гэж их гүрнүүдийн удирдагчид таамаглаагүй биз. Би Умард Солонгосын талаар олон хатуу шүүмж хэлж байсан. Гэхдээ уулзалтын дараа Ким Жон Ун миний талаар эерэг сэтгэгдэлтэй болсон байх.

Х.Эрдэнэзаяа

2018.06.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Д.Хүдэрбулга Риогийн олимп зорих эрхээ авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.08

Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.09

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

...

Дэлгэрэнгүй » 2018.11.19

“Mongolia open-2016” тэмцээний хоёр дахь өдрийн дүн

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Ж.Батзандан төрийн хамгаалалт хүсчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.16

“Сансар” сүлжээ дэлгүүрийн хэрэглэгч үйлчлүүлэгч нар Б.Тэмүүлэн хүүд 6 сая төгрөг хандивлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.09

Х.Батжаргал: Нөхөрлөлүүд өөрсдийн хүчээр байгалиа хамгаалж чадаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19