Ж.Азжаргал: Багаасаа хөдөлмөр эрхэлсэн хүүхэд чанартай боловсрол эзэмшиж чаддаггүй

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.АЗЖАРГАЛТАЙ ярилцлаа.

-Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал ямар байна. Хэчнээн хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг дэлхийн өдрийг “Хүүхдийн эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил бизнесийн салбарынханд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг ухуулан таниулах, үйл ажиллагаандаа хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хүндэтгэх, дэмжих асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн судалгааг 2013 онд гаргаж, хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байранд 10 мянга гаруй хүүхэд байна гэсэн судалгааны дүн бий. 2017 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо өнгөрсөн онуудтай харьцуулахад буурч, 99 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоосон. Энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндэсний хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийхээр төлөвлөж байна.

-Хүүхдүүд ихэвчлэн аль салбарт хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Гэр бүлээрээ туслах малчин хийх, хурдан морь унах, барилгын салбар, бичил уурхай, газар тариалан, цемент шохой, шилний үйлдвэр гэх мэт газарт хүүхэд ихэвчлэн ажилладаг. Эдгээр нь хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан байгаа. Үүнийг илрүүлэх, холбогдох зөрчлийг арилгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, Хүүхдийн эрхийн улсын байцаагчид төлөвлөлт хяналт шалгалт хийж байна. Мөн энэ асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шууд хяналт тавих ёстой. Тиймээс энэ байгууллагатай манайх хамтарч улиралд нэг удаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийдэг юм. Харин 2016 оны есдүгээр сард хийсэн судалгаагаар бичил уурхайн салбарт 1498 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоосон. Түүнээс хойш бид уул уурхайтай 11 аймагт жил бүр зөвлөмж хүргүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, албажаагүй уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс, ялангуяа хүүхдэд төрийн үйлчилгээ үзүүлж, холбогдох хууль эрх зүйг сурталчлан таниулахыг зөвлөдөг. Мөн хүүхдийг тоос, тоосонцортой, аюултай орчинд байлгахаас урьдчилан сэргийлэх, харьяалалтай эсэхээс нь үл хамаарч эрүүл мэндийн анхан шатны тусламж, аюулгүй байдлын зөвлөмж өгөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гэх мэт ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

-Эцэг, эх, асран хамгаалагч болон хүүхэд өөрөө зөвшөөрч байвал хөдөлмөр эрхлэх нь буруу зүйл биш гэж ойлгох хүмүүс бий. Хүүхэд хөдөлмөр эрхлэх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

-Нэгдүгээрт, хүүхдийн хэвийн өсч хөгжих орчныг алдагдуулдаг. Хоёрдугаарт, амь нас, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр. Тухайлбал, газрын гүнд, шуурга, зудтай үед, тоос тоосонцортой орчинд хүүхэд ажиллавал ямар сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Түүнчлэн хүүхдийн хэвийн сурах, хөгжих, нийгэмд оролцох боломж хязгаарлагдаж, боловсролоос хөндийрөх эрсдэлтэй. Тодруулбал, хүүхэд хэдий чинээ бага насандаа хөдөлмөр эрхэлнэ тэр хэрээр чанартай боловсрол эзэмшиж чадахгүй. Ингэснээр ажилгүйдэл бий болж, ядуурлыг нэмэгдүүлэх сөрөг талтай.

-Хүүхдүүд бол өөрсдөө хоолны мөнгө олох, хичээлийн хэрэгсэл бэлтгэх гэх мэт шалтгаанаар ажил хийдэг гэсэн тайлбар хэлдэг. Гэхдээ ийм шалтгааны цаана насанд хүрэгчдийн зорилго нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Ер нь яг ямар шалтгаанаар хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Эцэг, эх нь ямар салбарт ажиллаж байгаагаас хамаарч тэднийг дагаж хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй бий. Нөгөө талаараа эцэг, эх асран хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс болж зарим нь ажил хийдэг. Судалгаанаас харахад ихэвчлэн өрх толгойлсон аав, ээж, архины хамааралтай, амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс гадна 15-аас дээш насныхан зуны амралтаараа хуримтлал үүсгэх, хичээлийн хэрэгслээ бэлтгэх, эдийн засгийн зохих мэдлэгтэй болох зорилгоор сайн дураараа ажил хийдэг.

-Гудамжинд хүүхэд гуйлга гуйх тохиолдол их байдаг. Гэтэл үүнийг хүмүүс тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт гэж үздэггүй юм билээ.

-Энэ бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн нэг хэлбэр. Эрүүгийн тухай хуулийн 16.10-т хүүхдийг албадан хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлэх, гуйлга гуйлгах асуудлыг зохицуулсан заалт бий. Тиймээс хүүхдийн эрхийг зөрчиж ажиллуулж байгаа тохиолдолд шат шатны байгууллага нь хяналт тавьж холбогдох хэргийг шалган хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авдаг.

-Сургалтад хамруулах, дадлага олгох гэх мэтээр далдалж хүүхдийг хөдөлмөр эрхлүүлдэг гэсэн шүүмжлэл бий. Судалгаа хийх явцад ийм тохиолдол гарч байв уу?

-14-өөс дээш насны хүүхдэд эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, мэргэжлийн дадлага олгох зорилгоор өдөрт хоёроос дээшгүй цагаар ажиллуулж болно.

-2012-2016 онд Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ямар үр дүн гарсан бэ?

-Хөтөлбөрийг 60.5 хувьтай хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд гарсан тодорхой саналыг Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт тусгасан. Энэ нь маш том үр дүн юм. Тухайлбал, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүний ажлын байрны жагсаалтыг олон нийтэд сурталчлан таниулах, хяналт шалгалт тогтмол хийх, хүүхэд хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд түүнийг хууль хяналтын байгууллага зохистой шийдвэрлэх гэх мэт ажлыг цаашид үргэлжлүүлнэ. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд сургуулиас завсардсан байх тал бий. Тиймээс тэдэнд насан туршийн боловсрол олгох төвөөр дамжуулан мэргэжил эзэмшүүлэх ажлыг нэлээд сайн хийсэн. Мөн хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчинд нэмэлт, өөрчлөлтүүд гарсан.

-Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүчирхийлэл буурахгүй, харин ч нэмэгдэж байх шиг. Энэ нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой болов уу?

-Нийгэмд хүчирхийлэл нэмэгдэж байгаа юм шиг харагдаж буй нь мэдээлэх үүрэг болон илрүүлэлттэй холбоотой. Иргэд хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн, харсан, таамагласан тохиолдол бүрийг заавал мэдээллэх үүрэгтэй. Тиймээс иргэд үүргээ биелүүлж хүчирхийллийг холбогдох газрууд руу нь мэдээлж байна. Үүний дагуу авах хариу арга хэмжээ мөн нэмэгдэх болсон. Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог тодорхой тусгасан. Ингэснээр эцэг, эх хүүхдээ хэвийн өсч, хөгжих орчин нөхцөлөөр хангаагүй, хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулсан, сурах боломжийг хөсөрдүүлсэн, үл хайхарсан, хүчирхийлсэн, зан үйлд нь сөргөөр нөлөөлөх үйлдэл дэргэд гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Нөгөө талаараа хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн тохиолдол нэлээд гарч байгаа учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу авах арга хэмжээ тодорхой тусгасан. Тодруулбал, гэр бүлийн орчинд эцэг, эх нь хүүхдээ хүчирхийлбэл хүүхдийг тэднээс тусгаарлана. Энэ дагуу үйл ажиллагаа явуулж байна.

-Он гарснаас хойш хэчнээн хүүхдийг хүчирхийлэгчээс тусгаарласан бэ?

-Улсын хэмжээнд түр хамгаалах 15 байр бий. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 543 хүүхэд хамгааллын үйлчилгээ аваад байна. Үүнээс 423 нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах байранд хэд хоног байлгадаг вэ. Тэндээс гарснаас хойш тэд яах ёстой вэ?

-Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр хүүхдийг 3-7 хоногийн хугацаанд аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлж, дараагийн шатны байгууллагад холбон зуучилдаг. Гэхдээ бодит байдалд тухайн хүүхдийн асуудлыг хамтарсан баг анхан шатанд нь бүрэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд байлгадаг. Тодруулбал, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх ажиллагаа явуулдаг. Мөн тухайн хүүхдийг хүчирхийлсэн эцэг эх архины хамааралтай бол тэднийг эмчилгээнд явуулах, улмаар зан үйлийг нь засах сургалт, амьжиргааг нь дэмжих хөтөлбөр, үйлчилгээнд хамруулах гэх мэт ажлыг хийдэг. Ингэснээр тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарвал тухайн хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэдэг юм.

-Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхээс татгалзсан тохиолдолд яах вэ?

-Ийм тохиолдол гарвал харьяаллынх нь дагуу шүүхээр шийдвэрлэдэг. Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоо гэр бүл төвтэй хүүхэд хамгааллыг бэхжүүлэх юм. Гэтэл харамсалтай нь эцэг, эх, асран хамгаалагч хэдхэн сарын дараа дахин хүчирхийлэл үйлдэх тохиолдол гардаг.

-Ихэвчлэн ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авч байна вэ?

-Янз бүр. Эхний гурван сарын байдлыг харахад хараа хяналтгүй, үл хайхарсан, бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авч байна.

-Олон улсын хэмжээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Туршлагаас нь хэрэгжүүлэх боломж бий юү?

-Олон улсад хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх ажилд илүү анхаарал хандуулдаг. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөтэй ажлын байруудад тэднийг ажиллуулахгүй байх хуулийн үүргээ маш сайн биелүүлдэг. Тухайн үйлдвэрлэлийн бүх шатанд хүүхдийн хөлс шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх уриалгыг дэлхий нийтэд эрчимтэй хэрэгжүүлж байна. Нөгөө талаасаа ажил олгогчид, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш сайн байдаг. Хамгийн гол нь хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг зохистой ажлын байр руу шилжүүлэх нь зөв шийдэл. Манай улс ч энэ чиглэл рүү орж ажиллаж байгаа.

С.Юмсүрэн

2018.06.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

70 саяын усан хөшгийн бодит зардлыг гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.29

БНСУ-руу ирэх сарын 1-нээс визтэй зорчихоор боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Ц.Нямдорж: Монгол улс чинь Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн өмчлөлд шилжлээ л дээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.26

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Маргааш “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.02

Баянгол дүүргийн 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн Ерөнхий сайдад захидал илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Жуулчдын хэтэвчин дэх мөнгөний чимээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.17

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18