В.Путин: Байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ зөвшөөрнө гэж найдаж байна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Зохион байгуулагч орны төрийн тэргүүн Ши Жиньпин хурлыг даргалж, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг орны удирдагчид оролцсон байна. Хөтөлбөрийн дагуу ШХАБ-ын гишүүн найман орны удирдагч хэлэлцээр хийсний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын албан тушаалтнуудтай өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан юм. Өмнө нь ажиглагч орны статустай байсан Энэтхэг, Пакистан улсын төлөөлөгч үндсэн гишүүний хувиар оролцсон. Энэ удаагийн уулзалтын дүнд талууд чухал салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээ, хэлэлцээрийг үзэглэсэн байна. ШХАБ-ын бүрэлдэхүүнд шинээр элссэн Энэтхэг, Пакистанаас гадна ОХУ, Казахстан, Киргиз, БНХАУ, Тажикистан, Узбекистан улс үндсэн гишүүн, Монгол, Иран, Афганистан болон Беларусь улс ажиглагчийн статустай оролцлоо. Мөн Шри-Ланк, Турк, Азербайжан, Армени, Камбож, Балба гэсэн түнш орны төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болжээ.

Чиндаогийн уулзалт ШХАБ-ын өргөтгөлийн дараа болж буй дээд хэмжээний анхны чуулга юм. Талууд ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, шинэ нөхцөл дэх олон салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Гишүүн орны удирдагчид “Чиндаогийн тунхаг”-т гарын үсэг зурж нийтлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг үзэглэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын дурдсанаар, талууд ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулах цаашдын алхмуудыг хэлэлцэхийн сацуу аюулгүй байдал, терроризмтай тэмцэх, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг эн тэргүүний чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцжээ.

ШХАБ ЕВРОПЫН ХОЛБООГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ

Бүс нутгийн аюулгүй тогтвортой байдал, эдийн засгийн болон эрчим хүч, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ШХАБ-ыг 2001 онд байгуулжээ. ШХАБ-ын гишүүн орнууд Евразийн нийт газар нутгийн 61 хувийг эзэлдэг. Үндсэн найман гишүүн орны хүн ам 3.1 тэрбум, ажиглагч орнуудыг оролцуулаад 3.2 тэрбум буюу дэлхийн хүн амын тал хувийг эзэлж байгаа юм. Үндсэн гишүүн орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны байдлаар 15 их наяд ам.доллар байсан бөгөөд энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж байна. Энэ нь Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ижил үзүүлэлт юм. Европт эдийн засаг, улс төрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ онд эдийн засгийн үзүүлэлтээрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Европын холбоог гүйцэж түрүүлэх төлөвтэй байна. Харин 2022 онд АНУ-ыг гүйцнэ гэж БНХАУ- ын дарга илтгэлдээ онцоллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 12 их наяд ам.долларт хүрээд байгаа БНХАУ ШХАБ-ын эдийн засгийн гол багана юм. Тус улс ШХАБ-ын дөрвөн гишүүний гол худалдааны түнш, гурван гишүүний хоёр дахь том худалдааны түнш болж байна. Байгууллагын гол гишүүд болох Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2.6 их наяд ам.доллар, ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 их наяд ам.доллараар хэмжигддэг. Тажикистан улс одоогоор нэгдлийнхээ хамгийн бага эдийн засагтай улс хэдий ч өсөлтийн хурдаараа тэргүүлж байна. Өнөөгийн судалгаагаар ШХАБ-ын нутагт дэлхийн газрын тосны нөөцийн 25, байгалийн хийн нөөцийн 50, нүүрсний нөөцийн 35 хувь, мөн ураны нөөцийн тал хувь байсан юм.

МОНГОЛ , ОХУ, ХЯТАД УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨСЧЭЭ

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван талт уулзалт хийжээ. Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй нь олон шинэ боломжийг нэмэгдүүлж байгааг Ши Жиньпин онцоллоо. Гурван талт хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслийг тогтсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар талууд санал солилцжээ. Талууд төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний “АН-3” чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих төслийг хэрэгжүүлэх гэсэн нийтлэг ойлголтод хүрчээ. Уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин “Гурван улсын худалдааны эргэлт өссөнд сэтгэл хангалуун байна. Монголын талаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ-ын тал хүлээн авч, нааштай хандана гэдэгт найдаж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох бололцоог судалж, улс төрийн хүрээнийхэн олон нийтийнхээ санаа бодлыг сонсч, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд ч манай гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.

В.ПУТИНД НАЙРАМДАЛ ОДОН ОЛГОЖЭЭ

Ши Жиньпин дарга БНХАУ-ын анхны Найрамдлын одонг Оросын төрийн тэргүүн В.Путинд олгосон нь Хятадын төрөөс гадаадын иргэнд үзүүлсэн хамгийн том хүндэтгэл юм. Ши Жиньпин “Энэ бол Ерөнхийлөгч В.Путинд үзүүлж буй Хятадын ард түмний эрхэм дээд хүндэтгэл. В.Путин бол миний сэтгэлийг хамгийн сайн ойлгодог анд минь. Би Ерөнхийлөгч В.Путинтэй хамт сайн хөршийн найрсаг харилцаа, стратегийн хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн байна. Энэ одон Хятад, Орос улсын найрамдалт харилцааны бэлгэдэл” хэмээн хэлжээ. В.Путин Хятадад 19 удаа айлчилсан нь тус улсад хамгийн олон удаа ирсэн гадаадын төрийн тэргүүн боллоо. 2013 оноос хойш Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч В.Путин нар 23 удаа уулзжээ. Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил хоёр улс Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсан билээ. Төрийн дээд одон гардуулах ёслолын дараа Ши Жиньпин, В.Путин нар хурдны галт тэргээр Тяньжинийг зорьжээ. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн эдийн засгийн болон стратегийн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр “Хоёр тал Москва-Казанийн чиглэлийн хурдны төмөр зам тэргүүтэй дэд бүтцийн бүтээн байгуулалт, барилга, байгалийн хийн хоолой зэрэг эрчим хүчний төсөл, цөмийн эрчим хүчний салбарын чухал төслүүд олны анхаарлыг татаж байна. Мөн цахим худалдааны салбарын хамтын ажиллагаа, сансар судлал, “Европ Азийн түншийн харилцаа” зэрэг хэрэгжүүлж буй төслөө үргэлжлүүлэхээр болжээ.

 

Х.Эрдэнэзаяа

2018.06.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Ц.Мөнхбаяраас уучлал гуйх тогтоол гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

АН мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Сахиус нь орж ирээд эхнэрээ зодчихвол яана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Цөс ихтэй, халуун цустай тэнгэрийн үр садад зориулав

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярыг тэтгэврийн хөгшин болчихсон байхад нь би улс төрд дахин гаргаж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн нэг ч үйлдэл надад байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.10

“Дүүриймаа”-гүй угталт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

"Лондоны гүүр нурвал юу болох вэ" буюу Хатан хааны оршуулга

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

У.Хүрэлсүх генсек байхдаа Д.Тэрбишдагва нарыг МАН-аас хөөсөн, одоо дарга болоод Ж.Мөнхбат нарыг хөөх үү

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17