Зохиомол үнээр иргэдээ мөлждөгөө больё

Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн нь манайдаа бол цоо шинэ үзэгдэл байв. Зах зээл бол халдашгүй үйл явц, зөнгөөр нь байлгавал амьдрал, хөгжил аяндаа зүгширчих юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлж, төгрөгийн ханшийг зориуд хоёр дахин бууруулсан бөгөөд түүнээс хойш төгрөгийн чадвар сэхэл авалгүй навс унасаар ирэв. Тэр мөчөөс Монголд эмх замбараагүй, дураар авирлах явдал түймэр мэт газар авч, өрсөлдөн бүтээгч биш уралдан завшигч нар олноор төрж, улс нийгэм, төрийн өмч хөрөнгө ихээхэн шамшигдаж ирлээ. Зах зээлийг зохицуулах тухай Үндсэн хуулийн заалтыг ч бүрэн утгаараа хэрэгжүүлсэнгүй. Төр улс орныхоо бүх амьдралыг хянаж, удирдан зохион байгуулах үүрэгтэй. Тэр тусмаа шинэ эдийн засаг, нялх зах зээлийг бүр ч сайн бөөцийлөх ёстой билээ. Яагаад гэвэл эдгээр нь хөгжпийн эх ундарга, хүний амьдрал шүү дээ. Найдаж ирсэн наймаачид дотроос нь иргэдэд ээлтэй нэг ч "сайн менежер" тодорсонгүй. Үнэ тэнгэрт хадаж, хүн ам улам бүр ядуурч, захаасаа тал талх авах чадалгүй болтлоо хувхайрч гуйлгачдын эгнээ рүү гулсан орсоор байгааг харсаар байж зах зээлийн жам гэж үзсэн үү, сэтгэл, чадвар дутагдсаных уу, юу ч гэсэн төр хүнээ зах зээлийн шуурганаас хамгаалж чадалгүй олон жилийг ардаа орхижээ. Хэвлэлээс харахад хүн ардын маань 65.4 хувь ядуу буюу нэн ядуугийн эгнээнд шилжсэн байна. Баян хоосны харьцаа 5:95 болсон гэнэ. Төр барилцаж ирсэн намууд дотроос байнгын дарамтад байдаг ч МАН л доройтсон эдийн засгаа дандаа дээш татаж иржээ. Энэ түүхэн үнэнийг хэн ч баллаж чадахгүй. Бусад нь элгээрээ мөлхөхөд л элбэлцэж ирснээс цаашгүй.

Тэдний балгаар өнөөдөр МАН зарим нэг амлалтаасаа түр татгалзахаас, мөн өрийг өрөөр дарахаас аргагүй байдалд хүрээд байгаа ч эдийн засгаа хөл дээр нь босгож явна. Энэ эрчээрээ үнэ тогтворжуулах, сааруулах арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Үнэ иргэдийг туйлдуулагч ил цагаандаа гарсан сайн дурын мөлжлөг, ядуусыг түншигч бороохой, шунал дэврээгч механизм болж хувирчээ. Энэ цагийн эхэнд манай нэг алдарт бөх ГАЗ-69 автомашиныг хуучнаас нь хэт өндөр үнээр худалдан авч олны дургүйцлийг хүргэж байв. Нэг баян тэрбум төгрөгөөр хурдан морь худалдан авсан тухай дуулдсан. Тэр морийг насаар нь түрүүлгэсэн ч манай нөхцөлд тэрбум төгрөгийн орлого яагаад ч олохгүй. Наадмаар хуушуур хаа сайгүй элбэгшдэг боловч үнэ нь ердийнхөөс заавал нэмэгддэг. Тэр жил нэг хуушуур бараг 10 мянга хүрсэн тухай бичсэн байсан. Цагаан сараар ууц олширдог ч үнэ хаддагийг бид мэднэ. Бөөн сүр дуулиан болж төрөөс зарим хэсгийн цалин, тэтгэврийг ялимгүйгээр нэмж ирсэн ч тэр нь амьдралд тус болохоосоо бараг ус болж, үнийг шат шатаар ахиулан наймаачдын түрийвчийг түнтийлгэсээр ирэв. Нийт болон нэг хэсгийн орлого, худалдан авах чадвар нэмэгдэхээр хүссэн, хүсээгүй арилжаа гүйлгээний ашиг орлого нэмэгдэнэ. Тийн атал бизнес эрхлэгчид улам даварч, нэмэгдэх орлогын сургаар бараа бүтээгдэхүүний үнийг угтаж таамгаар өсгөөд иргэдээ өндөр үнээр "торгон шийтгэж", хүний амь зогоох төдий мөнгийг луйврын аргаар "булааж" авч бүр гаршаад байна. Зөвхөн багш нарын цалин нэмэгдсэний төлөө хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл далимд нь давхар мөлжүүлж ирэв. Хувийн хэвшлийнхний цалин нэмэгдсэн эсэх нь мэдэгддэггүй тул үнэ өсдөггүй. Шүүгчдийн цалинг нууцаар өсгөсөн учир үнэ нэмэгдэлгүй өнгөрчээ. Эндээс ямар нэг далим хайж үнийг дураараа өсгөдөг нь аяндаа ойлгогдож байна. Шатахуун импортлогч компани, түгээгүүрийн газрууд Орос, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ уначихаад байхад ч хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ өсгөн монополь эрх эдэлж, засаг төртэй тэрсэлдэж ирсэн болохоос шударгаар өрсөлдөн бууруулж байсан удаагүй. Гадаадын хямд бүтээгдэхүүнээр дотоодынхоо дорой буурай хэрэглэгчдийг олон жил хувалз мэт сорж ирлээ. Төгрөгийн ханш үнэд нөлөөлсөөр ирсэн нь үгүйсгэхийн аргагүй үнэн. Тэгвэл чадвар нь чангарсан нөхцөлд ч үнэ бууралгүй үргэлжилж өссөөр өнөөдрийг хүрч ирэв. Үнэ манайд зайлшгүй шалтгаанаар нэмэгдэхээсээ илүү бизнес эрхлэгчдийн дур зоргоор зах зээлийн зарчмаас хальж, нийгмийн амьдралыг тарчигт нь тулгалаа шүү дээ. Бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр тогтоодог ёс дэглэм байхгүй. Өөр оронд үнийг эх сурвалжаас нь үнэн мөнөөр сайн тооцож тогтоодог ажээ. Нэг хэсгийн орлого нэмэгдэх чимээгээр үнээ урьдчилан таамгаар өсгөж бүх нийтээ мөлждөг, ардчилал, шударга ёс, хүн чанарыг уландаа гишгэдэг, улаан цаймдаа гарсан дүүрсэн бүдүүлэг луйварчид манайхаас өөр оронд байхгүй. Худалдаа эрхлэгчид, худалдан авагчид нь ижил дасал болж найрсгаар мөлжиж, мөлжүүлж дөжирсөн дархлаа байхгүй. Хаан байх ёстой хэрэглэгчид нь боол болчихсон газар байхгүй. Дээр дурдсанаас харахад Монгол зах зээлд шилжих гээд зэрлэг капитализмын намагт шигдчихжээ. Зах зээлийн зарчимд бус хэт даврагчдын дур хүсэлд хөтлөгдөж иржээ. Бизнесмэнүүд зах зээлийг хувьдаа илүү унацтайгаар урвуулан ашиглаж, эх орон нэгтнийхээ халаасыг суйлж бүр догширсон байна.

Шударга түмний өмч дээр шунаг сувдаг цөөнх даналзаж ирэв. Ухаантай байсансан бол уул нь зах зээлийг эртнээс монголчилж, өөрийн онцлогтойгоор хөгжүүлэх ёстой байв. Тэгэлгүй зөнд нь хаяж зэрлэгшүүлжээ. Тэгээд л зон олон минь зохиомол үнийн золиос болж ирлээ. Энэ царайгаар бол төрөөс хүмүүсийн орлогыг хичнээн ч өсгөөд амьдрал сайжрахгүй, үнийн өсөлт гүйцэгдэхгүй, амьжиргааны өртөг нисэн одох нь ээ. Зохицуулалтгүй үнэ өнөөдөр худалдан авах мөхөс чадварт л баригдан торж байна. Зүй нь манайд өдийд зохиомол өндөр үнийн эсрэг тэмцэл дээд цэгтээ тулсан баймаар. Гэвч хэрэглэгчид ганц ч удаа жагсч үзсэнгүй. Энэ унтаа дархлааг зоригтой цочоож ам ангайсан нам байтугай хэвлэл мэдээлэл ч алга. Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх олон боломжийн нэг нь хуурамч үнийг халах явдал. Хүн бүр танагтай амьдаръя гэж бодож байгаа бол зах зээлийн буруу ойлголтоо зөвтгөж, эхлээд үнийн өсөлттэй тэмцэж, зах зээл, бизнес эрхлэгчдийг хаанчлах хэрэгтэй байна. Төрөөс үнийг чадуугийн биш ядуугийн нүдээр харж, газар сайгүй үнэ хянах худалдан авагч хэрэглэгчдийн нийгэмлэг, зөвлөл, сүлжээ бий болгож, эрх үүргийг нь хуульчлан тогтоож, хариуцлагатай ажиллуулбал зах зээлийн жинхэнэ бодитой үнэ ханш тогтоож болох юм. Зах зээлийн үнэ ханш гэж юу вэ. Үнэ үйлдвэрлэсэн, тээвэрлэсэн өртөг, бараа таваарын эрэлт, нийлүүлэлт, гадаад, дотоод зах зээл, валютын ханш, гаалийн татвар, түрээс, зээлийн хүү, олох ашиг, улирлын хэрэгцээ зэргээс бүрдэнэ. Бензин шатахуун, халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, нийтийн тээвэр, мөнгөн тэмдэгт нь ялангуяа хот суурин газрын байнгын хэрэглээ юм. Эдгээрийн өртөг, үнэ ханшаас бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ шууд хамаарна. Өсч, буурч, тогтмолжвол дагаад өөрчлөгдөнө.

Гэхдээ аль аль нь маш үнэн зөв, хэрэглэгчдэд ойлгомжтой байх ёстой. Зах зээлийн нөхцөлд төрөөс хатуу үнэ тогтоох боломжгүй учраас хянаж зохицуулах ажил байнга шаардана. Зайлшгүй шалтгаанаар зэргэлдээ зах, дэлгүүр, лангуу, ижил барааны үнэ адил ба ондоо байхыг үгүйсгэх аргагүй. Гагцхүү үнэн бодитой байж зах зээлийн ханш тогтоно. Тэгвэл манайд үнийг үнэнээр тогтоодог газар бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Арилжаа наймааны явцад баялаг шинээр бий болдоггүй ч эд, мөнгө нэгээс нөгөөд шилжин хүний хэрэгцээг хангадаг. Хүний хэрэглээ ийнхүү үнээр дамжин хангагддаг учраас үнэ бол хүн болон нийгмийн амьдралтай амин чухал холбоотой асуудал юм. Хүн ба нийгэмд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн хаана элбэг байна, мөнгө тийшээ урсдаг. Манай мөнгө хаашаа урсдаг гэвэл гадаад далай руу /Хятад руу/ цутгадаг. Төр үнэ цэгцэлж чадахгүй байсан юм бол ядахдаа экспортод ч, иргэдэд ч ашигтай ганц үйлдвэр байгуулчихгүй яав даа, үйлдвэрлэл эрхэлж баялаг бүтээсээр байгаад тэрбумтан болсон буянтан ч төрсөн болоосой гэж бодогддог юм. Тэгсэн бол үнийн өсөлт, валютын урсгал эрхбиш саарах л байсан.

Г.ДАЛАНТАЙ

2018.06.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Хавдартайгаа хэвээр хардсаар байх уу ???

...

Дэлгэрэнгүй » 2018.07.31

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Мал бүхий айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.03

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Хонхны баяраа гэж...

...

Дэлгэрэнгүй » 2016.05.20

Ардчилсан намаас мэдээлэл хийж С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хаслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ өнөөдрөөс шинэчлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.13

Цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Үл таних гадаадын иргэнтэй мэдээлэл солилцохгүй байхыг анхааруулав

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Н.Энхбаяр СЕХ-нд бичиг баримтаа хүргэж өглөө

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

“Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт зөвлөгөөн болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Шатахуун иддэг засаг

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25