Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яамнаас санаачилан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгууллаа. Урлаг соёлын нэртэй одуудаас гадна эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид дэмжин үзэхээр цугласан юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ж.Уранчимэг сувилагчийн эмчлүүлэх  гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэг рүү эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, тулахыг  хүссэн захидал бичсэн. Үүний хариуд өнөөдөр тус группээс Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүллээ. Хандивын тоглолтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар дээрхи сайхан мэдээг танилцуулж, эрхийн бичгийг гардуулж өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаар  эмчилгээний зардалд зориулж  5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүй  эрүүл мэндийн яамны харъяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжлээ.

Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой гэгдсэн ганц сувилагч ажээ. Иймд эрүүл мэндийн яамнаас санаачилан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ.

2018.05.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёрыг "зодолдуулах" хэнд ашигтай байв

...

Дэлгэрэнгүй » 2018.05.12

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа хутгалуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Н.Энхбаяр: Энэ бол цэвэр МАНАН-гийн захиалга

...

Дэлгэрэнгүй » 2016.04.26

“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд 1049 хүн архинаас гарчээ /фото/

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30