Цагдаагийн алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд эхлүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын  үйл ажиллагаа, алба  хаагчдын  мэргэшлийн  түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын  хэрэгжилттэй  танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааны гол зорилго нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан  байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох, сургалт зохион байгуулах юм.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэн Баян-Өлгий, Ховд, Увс аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаваар ахлуулсан ажлын хэсэг  Дундговь, Дорноговь, Төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар хэлтэст ажиллах юм.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг дахь цагдаагийн газар, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар,  Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн  дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус ажиллаж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллах үеэрээ орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж,  цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсон, үйл ажиллагаандаа тусгах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцож, санал хүсэлтээ өгнө үү.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2018-06-15 ныг хүртэл ажиллаж, үр дүнг тооцно.

 

2018.05.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

КFW төслөөс олгосон гал унтраах машинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

Монголын үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурлаа.

...

Дэлгэрэнгүй » 2016.02.15

Олимпийн аварга Дарханы Хүндэт иргэн боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Эрүүл мэндийн үйлчилгээ – хоргүйжүүлэлт ба хөдөлгөөн

...

Дэлгэрэнгүй » 2017.01.30

Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг лизингээр олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.30

Хятадын хилийн боомтууд өнөөдөр ажиллахгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.01

Шинэ сайдуудын “ханш”

...

Дэлгэрэнгүй » 2015.08.11

Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10