Цэргийн төв эмнэлгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран 20 гаруй хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

emch

Цэргийн төв эмнэлэг, АНУ-ын “Virtue” сангийн эмч нар хамтран тус эмнэлэгт толгой хүзүү, нуруу нугас, эрүү нүүр, элэг цөс, нойр булчирхайн  мэс заслын чиглэлээр 20 гаруй төрлийн хүнд, нарийн ажиллагаа шаардсан хагалгааг хийлээ. Хагалгаанд ар гэрийн боломж муутай, санхүү мөнгөний гачигдалтай, өвчин нь хүндэрсэн 20 гаруй хүнийг сонгон авч, үнэ төлбөргүйгээр энэ сарын 19-26-ны өдрүүдэд хагалгааг хийсэн аж. Гадны өндөр хөгжилтэй орнуудад хийдэг хагалгааг Монголдоо хийж, 20 гаруй хүний эрдэнэт амийг аварсан буянтай үйлийг эмч нарын хамтарсан баг амжилттай хийж гүйцэтгэж байгаад өвчтөнүүдийн ар гэрийнхэн талархаж байгаагаа энэ үеэр  илэрхийлсэн юм.

Ч.Гүрбазар: Цаашид эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр  зорилт тавин ажиллаж байгаа 

Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч Ч.Гүрбазартай уулзаж цөөн асуултад хариулт авлаа. 

-Танай эмнэлэгт өвчтөнүүдэд санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр өвчнөөс нь салгаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа тухай таатай мэдээ сонслоо? 
-Манай эмнэлэг Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалах салбарын алба хаагчид болон харьяа дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг . Сүүлийн үеийн онцлох чухал нэг мэдээ гэвэл Монгол Улсад хийгдэх боломжгүй хагалгаануудыг Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АНУ-ын “Virtue” сангийн эмч нарын баг хамтран хийж, олон хүнд амьдрал бэлэглэж байна. Манай эмнэлгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран нуруу, нугас, эрүү нүүр, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын чиглэлээр маш ярвигтай, хүнд хагалгааг хийж байгаа юм.  Ийм төрлийн хагалгааг гадны орнуудад өртөг өндөртэй хийдэг. Тэгвэл эдгээр хагалгааг ямар ч үнэ төлбөргүйгээр Монгол, АНУ-ын хамтарсан эмч нарын баг хийж байна. Ингэснээр ар гэрийнхэнд нь асар их дэм болж байгаа байх.
-Нийтдээ 20 гаруй иргэдэд нарийн түвэгтэй хагалгааг хийж байна. Эдгээр иргэдийг яаж сонгосон бэ? Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Манай эмнэлэг 2017 онд ХСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд хагалгаанд орох иргэдийг сонгож авсан. Манай эмнэлэг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тоног, төхөөрөмжөө шинэчилж орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Америк эмч нар манай эмнэлэгт ажиллаж байх хугацаанд удирдлагын баг маань “Virtue” сангийн төлөөлөгч нартай уулзаж санал сэтгэгдлээ солилцсон бөгөөд энэ үеэр тэд манай эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадвар, зохион байгуулалт, ачаалал даах чадварыг маш өндрөөр үнэлж байсныг тэмдэглэхэд таатай байна.
-Цаашид ийм төрлийн хүнд хагалгаануудыг Монголд хийх боломж бүрдсэн гэж ойлгож болох уу. Тоног төхөөрөмж болон ажиллах орчин нь хангагдсан, эмч эмнэлгийн тодорхой хэмжээний дадлага туршлага  байна?
-Эмч, сувилагч нар маань хагалгааны үед америк нөхдөөсөө олон зүйлийг сурч туршлагажиж байна. Мөн эмч нарын хэлний мэдлэг хангалттай төвшинд хүрсэн  гэх мэт олон эерэг мэдээ мэдээлэл байна. Цаашид ийм төрлийн хагалгаануудыг бие даан хийхэд маш том алхам боллоо гэж үзэж байгаа.
-Өвчтөнүүдийг хагалгааны дараа хэрхэн анхаарах ёстой вэ. Хүнд хагалгааны дараа асаргаа сувилгаа шаардлагатай байдаг шүү дээ?
– Бид өвчнөөс нь салгачихсан, ингээд боллоо гээд өвчтөнүүдээ орхихгүй. Цаашид эмчилгээг  үргэлжүүлнэ. Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, манай эмч нарын байнгын хяналтад байна.

-Цаашид ямар ажил төлөвлөсөн бэ?
-Манай эмнэлэг ардын хувьсгалтай зэрэгцэн байгуулагдсан. 100-аад жилийн түүхтэй. Цаашид гадаад харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, гадны өндөр мэргэжилтэй эмч нарыг урьж авчран, Монголд хийгддэггүй хагалгааг хийнэ. Хавдар судлалын үндэсний төв болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн ачааллаас хөнгөлж хавдар, мэдрэлийн мэс засалд орох гээд хүлээж байгаа иргэдэд энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд гадны эмч нартай хамтран ажиллахаар зорилт тавин ажиллаж байна. Үүнд Батлан хамгаалах яамнаас маш их анхаарч, энэ төрлийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлж байна.

АНУ-ын “Virtue” сангийн эмч Reza Yassari: Монголын эмч нарын ур чадвар маш их сайжирчээ

-Бид анх Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай сангийн үйл ажиллагаа улам өргөжин нийслэл, орон нутгийн олон эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2017 оноос  Цэргийн төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Манайх олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд анхаарч ажилладаг. Хамтран ажиллаж байх хугацаанд ажигласнаар Монголын эмч нарын ур чадвар маш их сайжирч ямар ч өндөр хөгжилтэй орны эмч нараас дутах юмгүй болсон байна. Тиймээс бид тун удахгүй Монголд ирж  эмч нарыг сургах шаардлагагүй болох юм байна гэж бодогдсон. Цэргийн төв эмнэлэгт олон төрлийн хүнд өвчтэй хүмүүс ирдэг. Энэ талаараа бидний анхаарлыг татсан. Мөн эмнэлгийн орчин, багаж төхөөрөмж, эмч нарын ур чадвар, хагалгааны дараах асаргаа сувилгаа маш сайн байгааг онцлон тэмдэглэмээр байна. Цэргийн төв эмнэлгийн хамт олонтой хамтран ажиллахад үнэхээр таатай байлаа.

Б.Мижиддорж: Аюулт өвчнөөсөө салсандаа хачин их баярлаж байна

-Миний бие маш сайн байна. Хагалгаанд ороод гурав хонож байна. Элэгний хорт хавдрын хүнд хагалгаанд орлоо. Цэргийн төв эмнэлгийн эмч нар болон АНУ-ын эмч нартаа муухай өвчнөөс минь салгаж өгсөнд баярлалаа. Би их азтай. Элэгний хорт хавдартай гэж оношлогдоод  гадагшаа өндөр үнэтэй хагалгаа хийлгэ, яв гэж хэлэх байх хэмээн олон хоног бодсон. Гэтэл Цэргийн төв эмнэлэгт Монгол, АНУ-ын хамтарсан баг ажиллана, танд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ гэсэн сайхан мэдээг эмч хэлсэн. Монголд энэ төрлийн өвчнөөр өвдсөн олон хүн байгаа. Тэд дундаас сонгогдоод, үнэ төлбөргүй, ар гэрийхэндээ санхүү мөнгөний хүндрэл учруулахгүй аюулт өвчнөөсөө салсандаа хачин их баярлаж байна.

С.Наран

2018.05.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

“Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Орон нутагт автомашины ослоор хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

О.Чинзориг: Mэдээллийн технологийг ашиглан иргэдэд нээлттэй хотыг бий болгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Ц.Сандуй: Бид шат шатандаа улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.05

”Хувьцаа худалдаж авна” гэх худал цуурхалын эзэн тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Агаар бохирдуулсан ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.15

“Шөнийн бороо” дууг хэн нь илүү амилуулсан бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29