Ялахаа мэдсэн намд “цаг хугацааны хайч байдаггүй"

 

Image result for а.баатархуяг

 

2008оны 7 сарын 1 монголын улстөрийн түүхэнд хараар бичигдсэн бол 2012оны 6 сарын 1 эдийн засгийн түүхэнд хараар бичигдэх шахаж.
Шахаж гэдгийн учир нь АН-ын мөнгө тараалт Эрдэнэтийн 49 хувийг алдах шахажбайхад Монголын нэг компани овсгоо гаргаад аваад ирсэн байна.

Ягийм үед бас Ч.Сайханбилэгийн либерал араншин санаа олж, живж буй хүн өвснийүзүүр шүүрэхийн адил “Хувь ч бай хувьсгал ч бай Монголд байгаа бол 100 хувь Монголынх”гэдэг тайлбар бодож олжээ. Өөрөө өөрийгөө “хайчилчихсан” алсын хараагүй Ерөнхийсайд, өөр юу ч гэх вэ дээ!

“Эрдэнэт”-ийн49 хувийг Казахстаны Балхаш дахь металлургийн үйлдвэр бас Хятадын өнгөтметаллургийн үйлдвэр бас авах сонирхлоо илэрхийлсэн байна. Казахын бизнесүүдбүр нисдэг тэргээр ирж “Эрдэнэт”-тэй танилцаад явсан байна, гэхдээ “манай талынхэн нэгний” урилгаар ирсэн байж магадгүй.
Хуучин ЗХУ өнгөт металлургийн үйлдвэрээ Казахстанд барьсан нь Оросууддаахайргүйдээ биш байгаль орчин, технологи нь хүн ам, байгальд хортой учраас багаястнуудын эзгүй нутгийг л сонгосон хэрэг байх.

 Үнэндээ Узбекийн Алмалыкийн зэсийн ордынхүдрийг голчлон боловсруулах (хоёул Холбооны бага улс) зорилготой уг үйлдвэрдорно этгээддээ шинээр бий болсон Монголын “Эрдэнэт”-ийн зэсийн хүдрийг боловсруулдагболсон юм. ЗХУ задармагц ОХУ өөртөө зэсийн хүдэр боловсруулах үйлдвэргүй болсонтул “Эрдэнэт”-тэй тэгтлээ зууралдаагүй.

Бүр2015 оны 12 сард Монголын талаас “Эрдэнэт” үйлдвэрт зэс боловсруулах үйлдвэрбарих санал Оросын талд хүргүүлж, үйлдвэрийн хагасыг эзэмшигчийн хувьд өөртоногдох хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг хүссэн байдаг. Оросын тал угсаналыг аваад зөвлөх компаниар шинжлүүлэхэд “Мөнгө өгч болохгүй, монголын улстөрчид хулхидаад сонгуульдаа хэрэглээд дуусгана” гэсэн зөвлөгөө өгсөн тултатгалзсан байдаг.

Үүнээсердөө хагас жилийн дараа Оросууд тов тодорхой нөхцөл тавьсан байна. “Эрдэнэтийн49 хувийг 450 сая ам.доллараар зарна, хэн ашигтай санал тавина түүнд нь л өгнө”гэж. Хятад, Казахын компаниуд “49 хувийг эзэмшинэ, гэхдээ мөнгийг үйлдвэрийн үрашгийг сайжруулах ажил хийсний үр дүнд олох ашгаас тун ойрын хугацаанд буюу 2-3жилийн хугацаанд төлье!” гэсэн бараг адил санал хүргүүлсэн байна. Яг энэ үед“Монголын зэс” компанийн хоёр залуу “Мөнгийг шууд төлнө” гэсэн санал өгөөдялжээ.

Үүнээсцааш давуу санал байхгүй, тиймээс тэд жинхэнэ аз туршилт хийсэн байна.Оросууд ч нэг их Монголдхайртайдаа Монголынх компанид өгчихье гэж бодоогүй, “ах нар маань” талийгаад 30жил болж байна аа… Зүгээр л мөнгөө найдвартай бөөнөөр нь авах гэсэн л байхгүйюу!Гадаад худалдаа хийдэг 50 орчим сая ам.долларын хуримтлалтай энэжижиг компани ямар худалдаа хийдэг байсан хэрэг вэ? Лав хүнсээр хураах юм биш,тэгэхээр миний хардах нь “Эрдэнэт”-тэй л холбоотой байх. Тэгж яваад “49 хувийг”зарах гэж байгааг мэдээд яваад орчихсон байна. Аз ч юм уу, эз ч юм уу… Тэгээдсаналыг тултал нь тавьжээ, “шууд бэлнээр авъя”. Монголын зэсийнхний ярих нь,“Мөнгө босгох бол амархан байсан, “Ростех”-ээс авсан “Эрдэнэтийн хувийг авахкомпани мөн” гэсэн “тодорхойлолт”-той байхад л бизнес эрхлэгчид маш ихшохоорхсон” гэж байна.
Харин гацаачихсан бол өнөө 49% нь Хятад юм уу, Казахын мэдэлд орсон бол өдийдМАН-ынхан “Хурааж ав” гэж биш, “Ч.Сайханбилэгийг цаазал” гэж дэвхцэж байхёстой, үгүй юм болов уу?

Эднийараншинг ойлгохоо больчихоод удаж байна. Энэ удаад Ч.Сайханбилэг ахиад айсан,“Байсан мөнгөө сонгуульд зориулж цацчихаад, нэмээд 49 хувийг Хятад юм уу, Казахкомпанид алдчихсан бол Ц.Нямдорж байтугай хүмүүс, бүр мань мэт ч “Алаад хая”гэж дэвхцэнэ л дээ!Ч.Сайханбилэг ордонд өлгүүлэх зургийнхаа ард “Оюу толгой,Эрдэнэт” хоёрын зургийг зуруулж байна гэсэн, ойрд ордон ороогүй тул харжамжаагүй л байна.

 Ял, гавъяа хоёрыг нь ялгаж салгамаар л байгааюм. Өөрөө яг алины нь төлөө “өлгүүлэх” болчихоод байгаа билээ?Яг үүн шиг 49 хувьМонголд ороод ирсний дараа хэрэг мандаж хэнгэрэг пижигнэсэн. Ял гавъяа хоёрыгялгаж салгахаа больсон, нийтээрээ. Би бол яг энэ 49 хувийн төлөө зүтгэсэнМонголын “нөгөө нэг компанид” л учир бий гэж бодож байна. Тэр компани Казах,Хятадын компаниудын алинтай нь консорциум болсон бол? Яг одоохондоо тодорхоймэдээлэлгүй учраас үүнийг орхиё!Ц.Нямдорж бол “АН-ынхан мөнгөө банкинд нууцаар мөнгөөцуглуулсаар байгаад авчихлаа” гэж хардаад байгаа юм байна л даа. АН-ынханавчихсан юм гэхэд хэргийн эзнээр тодруулах гээд бараагүй “сахал” Эрдэнэбилэг нь“МАН-ын хүргэн” биз дээ? Явж явж Эрдэнэтийн 49 хувийг авахад ХХБ-ны оролцоо 20орчим хувь л болж таарсан. Монгол банк нь ч, Хөгжлийн банк нь ч “тусгайзориулалтын мөнгө” явуулаагүйгээ шүүхэд бичгээр өгсөн мэдэгдэлдээ дурдсан байна.

Тэгэхээрэнд л нэг учир яваад байгаа юм.Ч.Сайханбилэгийн ЗГ-ын яаруу шийдвэр “Бүгдээрээ л Эрдэнэтийгалдаа биз дээ, банкинд оочерлож байгаад авсан мөнгө чинь уг нь Эрдэнэтийгавахад хүрэх байсан юм” гэсэн тайлбарт тулгаж байх шиг…

Тухайнүед иргэдэд 300 мянган төгрөг тарааж байхад “эх орноо худалдахгүй” гээдсонгогчдын бараг 2/3 нь тэр мөнгийг аваагүй байна билээ. Гуравны нэг ч яахав,сонгуулиар нэг сайн цадаж авъя л гэж бодсон байх. “Хувьцаагаа зармаар байна,авч байгаа хүмүүсийг олоод аль! Та нар дээгүүрээ зарж идээд болж байхад бидяагаад зарж болдоггүй юм” гэж хашгирч байсан авгайг би мэдэх юм.
Гэхдээ энэ 1/3-ийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” олгохыг зогсоож байгаад ч боловнөхчихөж болох л байсан шүү дээ! Тэгээд хүүхдэд хувьцаа болгочих боломж байсан.3Эрдэнийн хишиг”-ийг “Эрдэнэтийн хишиг” гэж нэрлээд ч юм уу! АН тэгэхэдсонгуульд ялсан бол УИХ-аар “Эрдэнэтийн хувьцааг иргэдэд олгох тухай” хуульбатлуулаад л болох зүйл.

Ялахаамэдсэн намд “цаг хугацааны хайч” гэж байдаггүй юм л даа… Тэгсэн бол мөнгөөавсан нь гомдохгүй байсан биз. Угаасаа сонголт гарах л байсан, “Мөнгө авах уу,Эрдэнэтийн хувьцааг авах уу?” гэсэн.
Ингээд Ч.Сайханбилэг өөрийгөө ч, намаа ч алж, дээр нь нөгөө аваад ирсэнзалуусын компанийг ч алахдаа тулж. Тэр компанид хөрөнгө оруулсан Монголын олонкомпани ч балрана биз. Бодлогогүй “либерал” хүн ээ?

Харинтэр зуур Ц.Элбэгдорж “2А” отвал дахь эрх ашгаа хангах гэж чуулганд оролцсонтухай мэдээлэл саяхнаас яваад эхэллээ. Түүнээс үзвэл өмнөх Ерөнхийлөгчийн эрхашиг 49 хувийг эзэмшигчдийн талд биш, харин отвалыг эзэмших гэрээг хийж байсанүеийн, “Эрдэнэт”-ийг “Стандарт” банкинд барьцаалсан удирдлагуудынталд байсанюмсанж. Учир нь тэр отвалыг ашиглаж байгаа үйлдвэрийн 34 хувь “Эрдэнэт”үйлдвэрийнх гэнэ. Энэ мэтээр судас шөрмөс бүрийг хөөвөл хязгааргүй хөврөхбололтой байна. Цаг хугацаа явах тусам юм юмны учир олдоод л байна.Одоо асуудлыг ЗГ ч, УИХч, Үндсэн хуулийн цэц ч шийдэх чадахаа больж гацсан. “Ростех”-тэй ярьж чадахгүйбайж энд аваад ирснээр нь улстөрийн хамгаалалтгүй хоёр бацааныг томчууд ньөшиглөж бахаа хангаж байх шив дээ…


                                                                                                                         А.Баатархуяг

 

2018.05.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Л.Лагсаннамдаг: Эмч нарын хариуцлагагүйгээс болж охин минь амиа алдсан

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25

Олон улсын стандартад нийцсэн сүлжээ дэлгүүр 22-ын товчоонд нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

Шарын Мөнгөнбаатар арслан хоёронтоо түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.31

Засгийн газраас малчдад өвс тэжээл олгож дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Авлига Монголын нийгмийн “ХОРТ ХАВДАР”

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06