"Ухаалаг Монгол хүүхэд" уншлагын хөтөлбөрийн туршилтийн төсөл хэрэгжиж байна

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал, БСШУСЯ-ны дэмжлэгээр "Ухаалаг Монгол хүүхэд" уншлагын хөтөлбөрийн туршилтийн төсөл хэрэгжиж байна.





Төслийн санаачлагч НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал "Төслийн хүрээнд 18 хүртлэх насны хүүхдүүд доод тал нь ШУ танин мэдэхүйн 60 зохиол, Монголын уран зохиол 80 гадаадын сонгодог уран зохиол 60 нийт 200 ном унших юм.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд үгийн баялагаа нэмэгдүүлж, ядаж л 3000 үгсийн сантай болж, номтой хайртай тоглоом шигээ хамт байдаг хүүхдүүдийг сургуульд бэлтгэж өгөхөөр 161-р цэцэрлэгийн халуун дотно хамт олонтой ажлаа эхэллээ.

Ирэх хичээлийн жилд хөтөлбөр хэрэгжихэд багш нар маань тодорхой модуль, арга зүйгээ бэлэн болгохыг зорьж, олон төрлийн сургалтуудад хамрагдах болно. Өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, уншлагын хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байгаа Докторант Н.Нарантуяа багшдаа талархал илэрхийлье" гэлээ.

Эх хэлний унших чадвар нь бүх хичээлийн суурь болдог. Зөвхөн унших чадварыг дээшлүүлснээр бүх хичээлийн дүнг 20-25%-иар нэмэгдүүлэх боломжтой. 2021 онд Монгол улс ОУ-ын үнэлгээний  PISA шалгалтанд ороход одоогийн 6,7- р ангийн суралцагчид 15 нас хүрч, Байгалийн ухаан болон эх хэлнийхээ уншлагын шалгалтанд орно.

Тиймээс 1-7 ангийн суралцагчдад зориулж жил бүр танин мэдэхүйн зохиол-3, Монголын уран зохиол -4, гадаадын сонгодог уран зохиол-3, нийт 10 ном унших аж.

"Ухаалаг Монгол хүүхэд" хөтөлбөрөөр ойлгож унших хурдаа нэмэгдүүлэх, уншлагын төрөл, тактикийг сурч, Монгол хэлний үгийн баялаг, ярих чадвараа нэмэгдүүлэх, зохиолын задлал хийх, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн зохион байгуулах гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа өрнөх бөгөөд үр дүнд нь Монгол хүүхдийн эх хэлний уншлагын чадварыг тодорхой арга зам технологоор хамгийн богино хугацаанд сайжруулах тэргүүн туршлага, модуль хөтөлбөр бий болох юм.

2018.05.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн "загалмайлсан эцэг" юм байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

10 жил утаатай ингэж "тэмцсэн", үр дүн хаана байна?

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

20 жилийн өмнөх хүн амины хэргийг шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Хулгай хар мөртэй гэдэг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

НӨАТ-ын сугалааны өчигдрийн тохирлоос 17447 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Хүүхдүүдэд минь сургууль цэцэрлэг хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07

Эх үрсийн баярын хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.30

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Нэрт жүжигчин Жэт Ли фэнүүддээ хандаж мэдэгдэл гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.24

Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

Цахим картаар зорчиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.24

Ж.Энхбаяр: Б.Чойжилсүрэн сайдад хатуу сануулъя. МАН энэ хүний асуудлыг ярих ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28

Цэргийн үүрэгтнийг амралтын өдрүүдэдэ 10-18 цагийн хооронд бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08